4.

1K 138 22
                                    

Жонгүг өглөө нь Жиминий зогсолтгүй хаалга нүдэх дуунаар сэрэх бөгөөд энэ нь ханхүүг залхсан аятай ёолоход хүргэсэн юм.

"Юу вэ?!" хэмээгээд цонхоор тусах нарны хурц туяанд нүдээ дасгахыг оролдох аж.

"Бараг л 10 цаг болж байна, эрхэм ээ! Хаан таныг арван минутын дотор бэлэн бай гэж хэлсэн"

Хойд Солонгос гэр бүл айлчилна гэдгийг санах үедээ зүрхний цохилт нь үл ялиг зогсохыг тэр мэдэрнэ. Бодит амьдрал тэр чигтээ нуран унаж, Ханхүү гэгдэх Жонгүгийн байр суурь улам л цуутай болсоор байх аюул байсаар байхад арван минут хүрэхгүй хугацаанд гүнжтэй уулзана гэх төдийд л дотор муухайрахыг мэдэрч эхлэх нь тэр.

Түүний биеийн нэг хэсэг нь ордон дахь амьдралаас зугтахыг уриалж байсан ч түүнд ямар нэгэн зүйл саад болж байв. Хэдийгээр Жонгүг ханхүү гэх амьдралын замналаа орхих үед Юнги дагалдан нэгдэх магадлал өндөр ч гэсэн энэ бүхнээс зугтах нь өөрийн ахыг хаяж байгаа гэсэн үг болох байлаа.

Тэд төрсөн цагаасаа эхлээд л хаадын амьдралын хэв маягтай таардаггүй байсан бөгөөд ёс суртахуун болон хариуцлага нь хааны удмынханд байх ёстой хоёрхон зан чанар хэдий ч тэдний хэнд нь ч байхгүй.

Чанга тогших чимээний араас "Жонгүг аа?" хэмээх танил хоолой гарлаа. "Чи бэлэн үү?"

"Бараг л..." Жонгүг хурдлан орноосоо босоод, өчигдөр Жиминий бэлдэж өгсөн хувцсыг авч өмсөн "Ганцхан минут"

Согжин түүний хоолойн өнгийг нойрноосоо дөнгөж сэрээд ийм гүн болчихсон гэдгийн анзаарах бөгөөд бугуйг цаг руугаа харж, дотроо бол салан палан, хайнга байдалтай байгаа Жонгүгийг загнах аж.

"Чи хурдлах хэрэгтэй байна, тэд бараг л ирчихлээ"

Жонгүг цээжинд нь хуралдсан тухгүй байдлаас болоод ямар нэгэн хариу хэлэхээс татгалзав. Толинд өөрийн тусгалаа хэсэг ширтсэний дараа үсэн дундуураа гараа гүйлгээд, хаалгаа онгойлголоо.

"Ерөнхийдөө, би танд намайг алга болсон гэж хэлэх тушаал өгч болох байсан л даа..." хэмээн хайхрамжгүйгээр амандаа бувтнаад, Согжин руу ширүүхэн харахаа үл мартан "Би 'ханхүү' болохоор та татгалзаж ч чадахгүй"

Согжин толгойгоо сэгсэрсээр "Хэрэв надаас асууж байвал.." гэснээ Жонгүг рүү харан "Миний хариу үйлдэл ямар байхыг чи маш сайн мэдэж байгаа"

Тэд хаан хатан болон Юнги нарын өөрсдийг нь хүлээж байгаа гол өргөө рүү түргэлэх ба Жонгүг хөнгөхөн санаа алдахаасаа өмнө, гүнээс гүн амьсгаа авав.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now