45.

517 83 35
                                    

"Тэ?" Жонгүг намуухнаар ийн шивнэхдээ урд нь гэдсээ сумаар сүлбүүлсэн хүүг пал хийсэн харцаар ширтэнэ.

Амьсгал нь боогдсон аятай Тэхён хойш тэнцвэр алдан унах шахсан ч Жонгүг бушуухан нуруунаас нь бариад зөөлнөөр газардуулав.

"Тэхён?" Ханхүү ийн хэлэхэд хоолой нь чичирч, гар нь хэмжээ хязгааргүй мэт салганах ба тэрээр шархадсан хүүгийн хажууд өвдөглөн суухдаа хүртэл улаан хүрэн болсон арьснаас нь харцаа салгасангүй.

Цэнхэр үст хүүгийн нүд гашуун өвдөлт шингэсэн нулимсаар дүүрэх агаад амьсгаа авах бүртээ аймшигтайгаар тарчлаам өвдөлтийг тэсэх мэт яврайсаар байх аж. "Гүг.." Тэрээр хүчлэн хэлэхдээ чичирсэн хуруугаараа сум харвасан нэгэн рүү заасан юм.

Цочирдсон төрхөөсөө салаад Жонгүг толгойгоо өргөн заасан зүг рүү нь хартал хэдхэн алхмын цаана зогсох, нүүрэндээ ялалтын инээмсэглэлийг тодруулсан Жэнниг олж харах нь тэр.

Тэр яг л байсан газраа зогссоор.

Нум сумаа хураачихсан байгааг харвал тэр ханхүүг л гэмтээх ямар ч сонирхолгүй байгаа мэт...

Гэвч өнөөх эгэл зарц...

"Чи үнэхээр..," Гүнж тэднийг басамжлан толгойгоо сэгсрээд "Чи үнэхээр намайг гэрлэлтийг минь сүйтгэсэн залууг аварна гэж бодсон хэрэг үү?"

Жонгүгийн дотор зүгээр л харанхуйлж эхлэв. Хэмжигдэхүйц хэмжээнээс ч илүүтэйгээр тэр хилэгнэсэн ч аль хэдийн Тэхёны гасалж, харуусам тэр дүр төрхийг харсандаа ч тэр үү, гүнж рүү дайрах ямар ч тэнхэлгүй болсон байсан юм. Харин оронд нь, ханхүү Жэннигээс харцаа салгаад амьсгалахад ч хүндрэлтэй байгаа эгэл хүү рүү харлаа.

"Мунхаг зан гаргахаа боль, Жонгүг. Өөрсдийн зиндаанаас доош хүний төлөө бүхэл бүтэн амьдралаа золиослох хэрэггүй. Хэн гэдгээ битгий март!"

Ханхүүгийн нүд гүнж дээр тусахад, хоолойнд нь үгс тээглэнэ. Гүнжийн амнаас юу ч гарч магадгүй шүү дээ.

Хүн яаж ийм хүйтэн сэтгэлтэй байж чаддаг байна аа?

"Жон хаан чамд анхааруулсан. Үргэлжлүүлэн эсэргүүцсээр байвал бүх юмаа алдах болно шүү гэж."

Үүнийг хэлчхээд Жэнни мориндоо мордоод Жонгүгийг шархдаж хоцорсон Тэхёныг үлдээгээд гэдрэг буцав.

"Жонгүг..." Зарц одоог хүртэл салганах гараа дээш нь өргөн хайртай залуугийнхаа үсийг удаанаар хуруугаараа самнана. "Над руу хар..."

Royalty [TK]✔️Where stories live. Discover now