Жонгүг хүнд хүнд амьсгалсаар, духан дээрх хөлсөө арчина. Тэр дөнгөж сая бэлтгэлээ дуусчхаад хүрч ирсэн, тиймээс л ингэтлээ ядарчихсан байгаа юм. Хэдий эрчимтэй дасгалаас болж ийм нозоорсон мэдрэмж авч байгаа ч бусад мэдрэмж стресс нь зөвхөн Тэхёноос л болж байв.
Тэр хүүг өөрийнхөө толгойноос арчхаад хаячхаж чадаагүй, мөн Юнгитэй ярьсан нь ч тус болоогүй. Ганцхан зарцад сэтгэлтэй эсэх нь л түүнийг эргэлзүүлж байв.
Ордон руу дөхөх үедээ тэр цэцэрлэг рүү түргэхэн орж, цэвэр агаарыг мөн бодлоо хоослохыг хүслээ. Ялангуяа хаврын цаг ирсэн болоод ч тэр үү, ханхүү ойр ойрхон гадаа амарч, өөртөө цагаа зарцуулж байгаа аж.
Цэцэрлэгээр хэсүүчлэхдээ Жонгүг нар өөр дээр нь тусаж байгааг харлаа. Уртаар амьсгаа аван, уртаар амьсгаагаа гаргасан ч Тэхён бодлыг нь эзэмдсээр л байв. Хэдий энэ бүхэн юу болж дуусахаас айсан ч өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан юм.
Мэдрэмжиндээ дийлдэх нь эцэстээ чамайг сул дорой болгоно.
Жонгүг яг л ингэж бодсон.
Ордны доод шатан дээр ирээд хэд хэд алхахад Жонгүгийн булчин өвдөж эхлэв. Хамгаалагч нарт Жонгүг таван цагийн турш тасралтгүй хатуурхчихсан болоод ч тэр үү, өнөөдрийн бэлтгэл хамаагүй эрч хүчтэй болж өнгөрсөн юм.
Ханхүү хараахан шатаар өсгөж дуусаагүй байтал, тэр хэн нэгний нусаа татан уйлах бүдэгхэн дууг сонсох нь тэр. Жонгүг хөмсөг зангидаад, энэ дуу чимээ хаанаас гарч байгааг олохоор хэсэг зогслоо.
"Хүн байна уу?" Жонгүг ийш тийшээ харсан ч хэний ч дүрс үзэгдээгүй аж. "Тэнд хэн байна?"
Нусаа татах уйлах дуу үргэлжлэхээ болин ханхүү хариу хүлээсээр зогссон хэдий ч ямар ч хариу аваагүйдээ тэр тэсгэл алдан "Тэнд хэн байна гэж хэлсэн шүү! Намайг битгий дахиж асуухад хүргэ!"
Хаа нэгтэйгээс ирж буй алхах чимээ гарахад Жонгүг ордны хаалга руу харах бөгөөд танил нэгэн өөдөөс нь алхан ирэхэд Жонгүг бага зэрэг цочирдсон юм. Гайхаагүй.
"Тэхён?"
Тэр ийн хэлээд, хөх няц болсон баруун хацрыг хараад нүдээ томрууллаа. Бүдэгхэн өнгө мөн дөнгөж хатсан нулимсны мөр нь
саяхан болсон явдал гэдгийг илтгэх шиг. "Юу гээч нь болчхоо вэ?""Б-би..." Зарц хүү уйлчихгүйг хичээн ээрсэн ч Жонгүгийн санаа зовсоор хэдхэн алхам урагшлах үед тэр нулимсаа сул тавин, чичигнэж эхлэв.
YOU ARE READING
Royalty [TK]✔️
FanfictionГэрлэхээр ирсэн охин бүрээс нь татгалздаг гэдгээрээ алдартай Солонгосын Ханхүү, тэр өдөр ордон руу орох зарцыг олж харсан юм... -----Credits to----- @corruptedspits Started: 2022.1.9 Finished: 2022. 3.9