35.

444 83 20
                                    

Тэхёнд юу болсноо нэгд нэгэнгүй тоочсоны дараа Жонгүгийн царайнд үхмэл цагаан өнгө тодрон цонхийн цайв. Урд нь суух хүү рүү харахдаа тэрээр хүчтэйхэн гэгч нь шүлсээ залгина.

"Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү?" Ханхүү хэр гэнэн бас хэтэрхий ил байснаа бодох төдийд л үсээ зулгааж хаямаар санагдаж "Энэ надад тийм ч ихээр нөлөөлж шалихгүй. Гол нь чи. Гүнж өөрийнхөө зөв гэдгийг гэдгийг нотолчих л юм бол.. аюулын нүх рүү унах нэг нь чи шүү дээ"

"Зүгээр болно оо, Жонгүг" Тэхён дөлгөөхөн хоолойн өнгөөр хэлсэн ч гэлээ яагаад ч юм амнаас гарахдаа ширүүн гарчхав. "Бид зүгээр. Гүнжийн сэжиглэж байгааг зүйлсийг буруу гэдгийг баталж, одооноос болгоомжтой байхад л болно"

Жонгүг үүссэ нөхцөл байдлыг дахин тунгаана. Эхний сандралыг даваад одоо л нэг эрүүл ухаанаар боддог болж эхлэх аж. Одоо Жэнни тэднийг сэжиглэхийн дээдээр сэжиглэж байгаа бөгөөд ханхүү зарцтай цуг харагдаж болохгүй гэдгээ маш сайн мэдэж байв.

"Гүг," Тэхён хэдэн секундын дараа ханхүү рүү хараад "Чи гүнжтэй илүү их цагийг өнгөрөөх ёстой байх" гэсээр анхааруулангуй хэлэхдээ Жонгүгийн эсэргүүцсэн төрхийг ч мөн ажиглалаа.

"Яагаад?"

'Гүнжтэй л биш өөр юу ч байсан хамаагүй. Ялангуяа одоо.'

"Яагаад гэвэл энэ нь түүний сэжиглэж байгааг бага ч гэсэн намжаана. Дахиж чамайг зарцад сэтгэлтэй гэж ч бодохгүй. Бодоод үзээрэй, за юу? Нэг их удахгүй шүү дээ"

Тэхёны зөв гэдгийг Жонгүг мэдэж байсан ч гэсэн чөлөөт цагаа Жэннитэй өнгөрөөнө гэхээс л дургүй нь хүрнэ. Гүнж ч гэсэн харваас ханхүүд сэтгэлтэй, тийм болохоор л Жонгүг адилхан мэдрэмж өөрөөс нь авдаггүй гэдгээ батлахыг хүссэн хэрэг.

Ханхүү өнгөрсөнд түүнтэй бүдүүлэг харьцаж байсан шүү дээ, тэгээд л гүнжийг сэтгэлтэй болсон гэж жүжиглэхэд нь итгэх болов уу гэдэгт эргэлзээд байгаа юм.

Ханхүү аавынхаа бэлдсэн үйл ажиллагааг эргэн санахдаа "Үндсэн сүйн ёслол маргааш орой болно. Тэгэхээр би гүнжтэй байх ёстой байх нь, тийм үү?"

"Битгий таагүй зан гаргаарай," Тэхён ханхүү рүү хэд хэдэн алхам урагшлаад анхааруулах мэт "Бидний хэнд ч ашигтай биш" хэмээхэд Жонгүг толгой дохисоор зарцыг өөр лүүгээ татан тэвэрнэ.

"Чи маргааш ирэх үү?" Жонгүг Тэхёны нүүрэн дээр зөөлөн үнсэлтүүдийн үлдээсээр ийн бувтнаад "Тэр оройны ёслолд чамгүйгээр би тэсэж үлдэж чадна гэж бодохгүй байна"

Royalty [TK]✔️Where stories live. Discover now