Жонгүг дараачийн хэд хоногтоо ганцаараа л байв. Өрөөндөө аль чадлаараа л үлдэхийг хичээж, зайлшгүй шаардлагатай бол л гарч байлаа.
Юнги Жимин хоёр тоотой хэдэн удаа түүн дээр ирж, тамын нүх шиг өрөөнөөс нь чангааж гаргахаар оролдсон ч ямар ч амжилт олоогүй ба зөвхөн Жонгүгаас муухай гэгч нь харах харцыг л авсаар, хөөгдөн гарах аж.
Ханхүү энэ мөчид юутай ч зууралдаж, юуг ч хийхийг хүссэнгүй. Биеийг нь дүүргэх оргүй хоосонг мэдэрсээр өөрийнхөө л хэрэгт анхаарна.
Нэгэнт л үйлийн үртэй сул тал нь түүний бахархал юм хойно, тэр Тэхёнтой холбоотой сүүлийн хэдэн үйл явдал өөрийг нь сэтгэлээр унагаж байгааг хүлээн зөвшөөрч өгөхгүй л байв.
Түүний аав чадлаараа л Жэнни Жонгүг хоёрын жинхэнэ сүй тавих албан ёсны том ёслолыг хурдасгахыг хичээнэ.
Ханхүү танхимыг гадаа ханхүү шал ширтэн эргэлдсээр л байв. Хүсээгүй хүнтэйгээ хүсээгүй харилцан яриаг өрнүүлж байхдаа, чадлаараа л үүнийг богино байлгахыг хичээнэ гэдгээ мэдэж байгаа билээ.
Хусог Тэхён хоёрын хооронд болсон явдал түүний бодож байснаас ч илүү том хэрэг байсан бололтой. Тэр цаг гарган Тэхёны хэлсэн үгсийг бодож тунгаасан ч гэлээ Тэхён руу буцаж очих аргаа олоогүй л байв. Яг яагаад гэдгээ мэдэхгүй ч, тэр цэнхэр үст хүүгээс болж дахиад өөрийгөө өвтгөмөөргүй байсан гэж л өөрийгөө бодож байгаа.
Бодлоо хаяад, танхим руу ирсэн ханхүү хаалгаа түлхэн онгойлгоод л шууд хаан болон зөөлнөөр инээмсэглэж буй Жэннитэй харц тулгарсан юм. Тэр одоо л гүнжтэй бүтэн долоо хоногийн турш харьцаагүй гэдгээ ойлгох шиг.
Ханхүү гомдоллож байгаа юм биш, гэхдээ өөрт нь ямар ч сонирхолгүй ханхүүтэй хамт нэр ордон дотор цагийг өнгөрөөж байгаад нь жаахан гайхаж эхэлж байх аж.
"Хүү минь," Жон хаан сэнтий суудлынхаа урдах хоосон зай руу түүнийг дуудаад "Энд зогс. Чиний мэдсэн байх ёстой хэд хэдэн бэлтгэл зүйл бий"
Жонгүг хаан аавынхаа үгийг дуулгавартай гэгч нь дагаад өөдөөс нь харан зогслоо. Хойд Солонгосын хаан Жэннитэй хамт Өмнөд Солонгосын хааны зүүн талд байрлан суусан байх ба Жонгүг хөмсгөө өргөн, хааныг үргэлжлүүл хэмээнэ.
"Ким Жэнни та хоёрын хуримыг ирэх хэдэн сардаа хийхээр шийдсэн. Харин дөрвөн хоногийн дараа улс даяар зарлагдах сүйн ёслол болно"
Жонгүг юу хэлээгүй.
Тэр юу ч хэлж чадаагүй.Тэр аль хэдийнээ хүчээр гэрлэнэ гэдгээ мэдэж байсан ч, яагаад энэ мэдээ түүнд гэнэтийн цочирдуулам байсныг тэр хараахан ойлгосонгүй. Гэхдээ л энэ бүхэн болохоор төлөвлөгдсөн.
Эцгийнх нь амнаас урсах дараагийн хэдэн үг бүдэгхэн байв. Түүний анхаарч буй ганц л зүйл гэвэл бодит байдал дээр тэр хүчээр хэн нэгэнтэй гэрлэх гэж байна.
Сайн ч танихгүй нэгэнтэйгээ толгой холбох гэж байгаа нь Жонгүгийг шууд л танхимаас гарч зугтахад хүргэсэн юм.
Ханхүү гэдэс нь хачнаар базалж байгааг мэдрэх хийгээд тэр үргэлж л хааны удмын байр сууриас татгалзах талаар боддог ч Жонгүг улсаа юу юунаас илүүд үзэх хэрэгтэй болдог байв.
Тэр үүнийг том уналтанд оруулж, хааны удмын эгнээнд байлгах үүрэг даалгавар юм шиг л боддог байсан, харин тэр одоо энэ л нөхцөл байдалд гацчихаад байна.
Таалагдах ч бай, үгүй ч бай, тэр Жэннитэй гэрлэх ёстой.
Жонгүг хүлэг баатрууд ихэвчлэн дайны бэлтгэлээ хийдэг хэсэг рүү явах ба тэр судсаар нь гүйх Тэхён болон ааваасаа болоод туулж байгаа дарамт шахалт бухимдал гээд тэр бүгдэд булуулсан уур хилэнгээ гаргах зайлшгүй шаардлагатай байлаа.
Бэлтгэлийн талбайд ирэхдээ тэр өөрийгөө барьж хорих хяналтаа алдсан гэдгээ ойлгов. Түүний гар хилэгнэсэндээ илт мэдэгдэхүйц чичирч, яг л бусдаар заалган залуулсан амьдралаар амьдарч байгаа мэт санагдана. Хорин нэгэн настай хэдий ч түүнтэй бусад нь яг л арван нэгэн настай юм шиг харьцдаг, харин тэр үүнийг чин сэтгэлээсээ үзэн ядна.
Цохиж болохоор хамгийн ойр байгаа зүйлээ нударга зангидан цохихоос өөр түүнд хийж чадах зүйл юу ч байсангүй. Жонгүг өөрийнх нь нударганд ирэх дааж давахааргүй их өвдөлтийг мэдрэх ч сөхөөгүйгээр ханыг цохиж үргэлжлүүлэн уураа гаргана.
Галзуурмаар их хилэн улам л ихэссээр байсан нь түүнийг гараа ч хугалж мэдэхээр болгож, зогсоохын аргагүй болгож байсан юм.
Хэн нэгний алхах чимээ түүний чихэнд дуулдахад тэр цохихоо түр азнаад, толгойгоо эргүүлэн хойш харлаа. Том алаг нүдээр өөрийг нь ширтэх өөр хэн ч биш зөвхөн Ким Тэхён.
Одоо л Жонгүг зүүн гартаа тэсэж тэвчихээргүй өвдөлт янгинахыг мэдрээд, гараа өргөхдөө зүсэгдсэн нударга, тасралтгүй урсах час улаан цусыг л олж харав.
"Жонгүг..? Юу хийж байгаа чинь энэ вэ?"
__________________________
a/n:Муу орчуулгыг минь уучлаарай😥
YOU ARE READING
Royalty [TK]✔️
FanfictionГэрлэхээр ирсэн охин бүрээс нь татгалздаг гэдгээрээ алдартай Солонгосын Ханхүү, тэр өдөр ордон руу орох зарцыг олж харсан юм... -----Credits to----- @corruptedspits Started: 2022.1.9 Finished: 2022. 3.9