17.

469 86 11
                                    

Тэхён Жиминтэй цуг гал тогооны тавцан дээр суунгаа Согжины хоол хийхийг нь харна. Өмнөх шигээ л Жимин бялууны ирмэгт хуруугаараа хүрээд амталсан нь Жиний хараанд өртөж орхижээ.

Согжин үүнийг хараад үл ялиг уурлан "Пак Жимин," гэснээ модон халбага бариад нүүр лүү нь зааж "Дахиж нэг л удаа ингэвэл би чамайг эндээс гаргана шүү!"

Жимин сахилгагүй царай гаргаад "Би юу ч хийгээгүй," хэмээн Тэхён руу зааж "Энэ тэгсэн"

Цэнхэр үстэй зарц хүү Жимин рүү хараад, нүдээ эргэлдүүлэн "Тэгж л бай.. тэнэг" гэсээр ёжлонгуй хэлэхэд Согжин харцаа шилжүүлнэ.

"Үнэхээр шүү, заримдаа би чамайг яаж ханхүүгийн сэтгэлийг булааж эцэст нь үерхчихсэнд гайхдаг л юм"

Согжин Жиминд хандаж эргэн тойрноо харан хэн нэгэн сонсоогүй байгаа гэсэн мэт хоолойгоо намсган ийн хэлэх аж.

Жимин мөн л ийш тийш хараад хэн ч сонсоогүй байгааг нь мэдээд санаа нь амрах мэт "Мангар! Хэрвээ орилох гээгүй л юм бол битгий иймэрхүү харилцааны талаар ярь"

"Тэр яахав," Согжин эцэст нь Юнги Жимин хоёрын талаарх ярианы сэдвээ өөрчлөн "Би одоог хүртэл Жонгүгийн чиний хөхөрсөн хацрыг хараад үзүүлсэн хариу үйлдэлд итгэж өгөхгүй нь ээ"

Тэхён даруухнаар толгой дохиод, хөх цэнхрээр туяарах хацар дээгүүрээ гараа зөөлнөөр гүйлгэнэ. "Магадгүй тэр хүний болгоны зүрх сэтгэлгүй гэж бодож байгаа шиг байх" Тэхён мөрөө хавчсаар ийн хэлээд  "Хүн болгон зүрх сэтгэлтэй шүү дээ"

Жимин инээгээд, Тэхёны нуруун дээр гараа тавин "Тэр хүмүүсийн хэлдэг шиг л муухай ааштай, гэхдээ тэр чамтай л өөр харьцдаг" гээд хоёр гараараа зүрх үүсгэн "Гүг чамд сайн!"

Тэхён гайхсандаа хөмсгөө өргөөд Жиминийг өөрөөсөө холдуулан түлхтэл тэрээр тэнцвэрээ алдан тавцангаас унаад өгөх нь тэр.

"Боль оо" Тэхён хатуухан шиг ийн хэлсэн ч түүний зүрх цээжин дотроо хүчтэй цохилох аж. Жиминий үгээс болж түүний гэдсэн дотор эвээхий эргэлдсэн нь Тэхёныг өөрөө өөрийгөө зэмлэхэд хүргэлээ.

"Чи намайг худлаа ярьж байна гэж бодож байгаа ч, Жонгүг өөрөө Юнгид хэлсэн гэсэн" Жимин ингэж хэлчхээд гараараа амаа таглах нь тэр. "Өө..."

"Жонгүг яасаан?" Согжин болон Тэхён нар цочирдсондоо зэрэг ийн хэлээд ягаан үстэй зарц болох Жимин рүү ширтэнэ.

"Би үүнийг хэлэх гээгүй юм аа" Жимин эргэн тойрноо хий юм харж байгаа юм шиг хараад тэдэнд ойртон "Жонгүг юм уу, Юнгид, бүр хэнд ч битгий хэлээрэй, за юу?" хэмээн шивнэв.

Согжин нүдээ эргэлдүүлээд үргэлжлүүлэн хоолоо хийнгээ, шөлөндөө чимх амтлагч хийж "Яагаад? Би хүн болгонд хэлчихнэ гэж айгаа юу?"

Жимин Согжиныг тоолгүй Тэхён руу эргэж харан суулаа. Тэхён Жиминээс "Чи худлаа яриад байгаа юм уу?" хэмээн үл итгэсэн янзтай асуув.

"Үгүй ээ, нээрээ шүү! Юнги надад бүгдийг хэлсэн" Жимин амандаа ийн бувтнаад, цаг руу хартал дөнгөж л хоёр өнгөрч байх нь тэр.

"Хэн нэгэн Жонгүгийн буулгаж хаясан өрөөг цэвэрлэх ёстой шүү дээ" гэсээр тавцангаас үрсэн буугаад "Дараа уулзацгаая!"

Жиминийг гал тогооноос гарахыг харчхаад, Тэхён дөнгөж сая сонссон мэдээнээс болж нүдээ томруулсан чигтээ Согжиноос "Юу гэж бодож байна?" хэмээн асуулаа. Түүний толгойнд Жиминий хэлсэн үгс эргэлдсээр "Жаахан хачин санагдахгүй байна гэж үү?"

"Мэдэхгүй ээ," Согжин том хоолны халбагаа шөлтэй тогоондоо үлдээчхээд Тэхён руу бүтэн анхаарлаа хандуулж "Жаахан эргэлзээтэй байгаа ч утгагүй бол санагдахгүй байна. Жонгүгийн хариу үйлдэл энгийн байгаагүй. Тэр хэнийг ч анхаардаггүй, гэвч тэр чамд болсон явдлаас болж үнэхээр уурласан харагдсан"

Тэхён бодолдоо дарагдсаар чимээгүй л хоцров. Тэр өөрийгөө Жонгүгт татагдаж байгаагаа үгүйсгэж чадаагүй. Ханхүү царайлаг гэдгээрээ алдартай, тэгэхээр түүнийг шохоорхоно гэдэг тийм ч хэрээс хэтэрсэн зүйл биш.

Энэ нь бараг л багшдаа дурласан сургуулийн сурагч охин шиг. Ингэлээ гээд юунд ч хүрэхгүй шүү дээ, тэгвэл ингэх нь яг ямар зорилготой юм?

Тэр Жиминийг үнэн зүйл хэлсэн эсэхэд үнэхээр их эргэлзэнэ. Жимин Жонгүг хоёр үгэн дундаа будилцгаасан ч юм билүү, магадгүй шүү дээ. Ханхүү Тэхёнд сайн гэсэн маш жаахан боломж байсан ч, энэ ямар ч зүйл хүргэхгүй бас ямар ч учир шалтгаан байхгүй.

Тэд хоёулаа сэтгэл хөдлөл дээрээ ажиллаж чадахгүй.

Бодит байдал тэдний эсрэг зогсож байлаа.

Жонгүг бол ханхүү, харин Тэхён ханхүү биш.
Жэнни Жонгүгтай гэрлэнэ. Тэхёнтой биш.

Хүү болих хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа ч бодит байдлаас гажуудсан өөрийн төсөөллийн ертөнцдөө амьдарсаар л байв.

Өөрийнхөө төлөө, Тэхён ханхүүг түлхэх ёстой.

Үгүй бол эцэст нь тэр өөрийнхөө ханхүүтэй гэрлэнэ гэх боломжгүй тансаг төсөөллөөс болж сэтгэлээр унах болно.
 
Ийм зүйл хэзээ ч болж болохгүй.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now