Тэр өдрийн турш Жонгүг инээмсэглэхээ больж чадсангүй. Модны дор суунгаа олон зүйлийг хамж ярьсаар цагийг зугаатай өнгөрөөсний дараа ханхүү Тэхёныг хот руу дагуулж явахаар болжээ.
Тэхён энэ саналыг сонсоод ханхүүтэй илүү их цагийг өнгөрөөхийг үнэхээр их хүсэж, хэдий дотоод хүн нь зөвшөөрмөөргүй байсан ч хөнгөхөн толгой дохив.
Тэхён түгшсэн аятай доод уруулаа хазаад "Хэн нэгэн намайг байхгүй байгааг анзаарчихвал яана? Жэннид миний тусламж хэрэг болж мэднэ шүү дээ"
"Зүгээр ээ, Тэ. Би шалтаг гаргаад л ирнэ, зүгээр"
Ханхүү түүнийг тайвшруулаад, ордноос бүр мөсөн гарлаа. Жонгүг өөрийнхөө баян төрхөө нуухаар өглөөхөн урт бор нөмрөг өмссөн бөгөөд малгай нь нүүрийг нь хаасан тул хэн ч түүнийг ханхүү гэж танихааргүй байв.
"Чи ордноос дандаа гардаг уу?" Тэхён сонирхонгуй ийн асуугаад, ханхүүгийн Тэхёнд үзүүлэх гэж байгаа Өмнөд Солонгосын худалдааны төвийн зүг алхана.
"Үгүй ээ, гарах шалтгаан байдаггүй"
Жонгүг хайхрамжгүйгээр хариулаад, цэнхэр үстэй зарц руу харц шидлэв. Өглөөний нар тэдэн дээр туссан байсан нь Тэхёныг сахиусан тэнгэр юм шиг л харагдуулна. Хүүгийн алтлаг бор арьс дулаан элчинд гялалзахад хэн нэгэн түүн шиг үзэсгэлэнтэй байж чадах эсэхийг бодон, Тэхён руу ширтсээр мэлрэх аж.
"Яасан бэ?" Зарц хүү Жонгүгийн харцыг ажиглан, ичингүйрэн шивнээд "Битгий ширтээд бай"
Маш богино хугацааны дотор, Тэхёны дэргэд байх нь ийм тухтай болчихсонд Жонгүг одоо ч гэсэн итгэж өгсөнгүй. Тэд өөрсдийн байр сууриа умартаж, зарц хүү өөрийнхөө доторхыг нээж эхэлснийг тэр ажигласан юм.
Жонгүг энэ л зарцаас хүндлэл нэхэх нь хэрэггүйг, Тэхён энэ л ханхүүд хүндэтгэлтэй байх нь хэрэггүйг ойлгов.
"Хөөрхөн харагдаж байгаа болохоор. Одоо намайг буруутгах гээд үз л дээ"
Ханхүү түүнийг магтаад, Тэхёны гаранд хүрч, тайтгаруулах мэт алгыг нь иллээ. Хүүгийн эмзэг гаранд хүрэх тэр л мэдрэмж Жонгүгийг бүрэн бүтэн болгож байх аж.
Тэхён ямар нэгэн юм хэлэхээс хэтэрхий ичсэндээ хэсэг дуугаа хураана. Жонгүг түүнийг магтах бүрт үүлэн дээгүүр нисэж байгаа мэт л болж байлаа. Мөч болгонд тэрээр бодит байдалд амьдраад байгаа эсэхдээ эргэлзэнэ.
"Жонгүг?" Зарц хүү Жонгүгийн гарнаас тавилгүйгээр "Хүн биднийг харчихвал яах вэ? Хэтэрхий болгоомжгүй байна гэж бодохгүй байна уу?"
YOU ARE READING
Royalty [TK]✔️
FanfictionГэрлэхээр ирсэн охин бүрээс нь татгалздаг гэдгээрээ алдартай Солонгосын Ханхүү, тэр өдөр ордон руу орох зарцыг олж харсан юм... -----Credits to----- @corruptedspits Started: 2022.1.9 Finished: 2022. 3.9