Жонгүг Тэхёныг ирчихнэ гэж бодоогүй болоод ч тэр үү, үл ялиг гайхсан байдлаар харна. Тэр үйлдлээ зогсоож өөр лүү нь хэтэрхий их цочирдсон байдлаар харах хүү рүү хөлдсөн мэт л ширтэнэ.
"Яв, Тэхён" Тэр намуухнаар нам гүмийг эвдэлж ийн хэлсэн ч зарц хүү энэ үгийг биелүүлэхгүй байх ба ханхүүг үгээ илүү чангаар давтахад хүргэсэн юм.
"Би яв гэж хэллээ, энэ бол тушаал!"
Жонгүг цусанд будагдсан гараа урт ханцуйндаа нуусан ч гэсэн Тэхён аль хэдийнээ гэмтсэн гарыг нь олоод харчихсан гэдэг нь тодорхой байв.
"Үгүй," Зарц Жонгүг рүү хэдэн алхам урагшилж "Ийм байхад чинь чамайг орхиод явж чадахгүй," гэх бөгөөд харц нь гар бус нүүрэн дээр нь тогтон "Цэвэрлээд өгье, гуйж байна"
Жонгүг түүнийг чимээгүй л ширтэнэ. Сүүлийн хэд хоногийн хувьд түүний дотор эргэлдэх бодол тэр чигтээ үнэхээр замбараагүй байсан. Хусог Тэхёныг үнсэж байх тэр дүр зураг ой ухаанаас нь арилж өгөөгүй ба Жонгүг зарцаас зайгаа барих уу үгүй юу гэдгээ шийдээгүй л байв.
Харин Тэхёны царайнд илэрхий тодрох өрөвчхөн мөн эмтэрсэн хувирлыг хараад ханхүү зөөлөн толгой дохилоо. Хэдий хүссэн ч гэсэн тэр Тэхёныг түлхсээр байж чадахгүй бололтой.
"За, яахав"
Тэхён баярлаж түүнийг ордон руу дагуулж оруулав. Тэд хоорондоо ч ярилгүй, жихүүдэс хүргэм хачин чимээгүйд алхах бөгөөд хэн нь ч юу ч гэж хэлэхээ мэдэхгүй байсан юм. Тэхён ханхүүг бодохоо зогсоож чадаагүй ч гэлээ маргааны дараа ханхүүд хангалттай хэмжээний хугацаа өгөх нь хамгийн зөв гэж бодож байсан. Мөн тэр тууштай нь аргагүй Хусогаас зай барьсаар л байсан.
Тэд гал тогоонд хүрэхэд Жонгүг хаалга онгойлгох бөгөөд ханхүү хоосон өрөөнд ирсэн болоод ч тэр үү сэтгэл нь амрахыг мэдрэв.
Тэхён ойрд Жимин Согжин хоёртой нэлээн дотно болж байгаа ч гэсэн энэ удаад тэр Жонгүгтай хоёулхнаа байхыг хүсэж байлаа.
"Хүлээж байгаарай," Тэхён гал тогооны шүүгээнүүд рүү алхсаар "Би Согжины эмийн хайрцгийг аваад ирье"
Жонгүг түүнийг дагаж байгаад гал тогооны ширээг налахдаа л сая гараа анзаарах нь тэр. Хэдий тэвчээртэй байсан ч гэсэн, тэр гараас нь болж мэдрэгдэх өвчинд ярвайхгүй байж чадсангүй. Түүний хуруунууд аль хэдийн хавдаж эхэлж байхыг бодоход ямар нэгэн ясаа хугалсан эсэхдээ тэр ихээхэн эргэлзэнэ.
STAI LEGGENDO
Royalty [TK]✔️
FanfictionГэрлэхээр ирсэн охин бүрээс нь татгалздаг гэдгээрээ алдартай Солонгосын Ханхүү, тэр өдөр ордон руу орох зарцыг олж харсан юм... -----Credits to----- @corruptedspits Started: 2022.1.9 Finished: 2022. 3.9