8.

601 111 14
                                    

Хоёр хөвгүүнийг өөд өөдөөсөө хараад юу хэлэхээ мэдэхгүй байх үед чимээгүй гэвч эв хавгүй нөхцөл байдал тэднийш бүрхэн авав. Жонгүг их зангаа зогсоохыг төлөвлөж байсан ба түүний оролдлого талаар нэг болох мэт ямар ч ашиггүй л болоод байлаа. Хэдий хүсэхгүй байгаа ч хамраа сөхсөн хямсгар зан нь яалт ч үгүй Тэхён руу чиглэчихээд байв.

Зарц хүүг болгоомжтойгоор ажиглахдаа Жонгүг түүний ямар үзэсгэлэнтэй байгаад нь хараахаг итгэж өгсөнгүй. Өмнө нь хараагүйдээ ингэж байгаа хэрэг биш ч, ойроос харж байгаа нь бүхнийг нүдэнд тусахуйц болгож өгч байсан юм.

Жонгүг энэхүү нам гүмийг эвдэн "Тэгэхээр... ийм орой чи энд юу хийж байгаа юм?"

Тэхён ханхүү рүү мэлрэн хараад, шүлсээ залгина. Хөлөрсөн гараа хувцсандаа үрээд, өөрийн харцаа Жонгүг дээр аваачаад, нүдээрээ гүйлгэн харах аж.

"Би дөнгөж л үүрэгт ажлаа дуусгаад байлаа.." Тэхён ичингүйрэн ийн хэлэхдээ Жонгүгийн зан араншингийнх нь өөрчлөлтийг ажиглав. Одоо ханхүү тийм ч бүдүүлэг аура цацруулахгүй байх ба энэ нь зарц хүүг үл ялиг гайхшруулж орхисон юм.

"Аан"

Тэхёнд яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаад удах тутамд Жонгүг өөрийнхөө хоолойг хатаж байгааг мэдэрч байлаа. Тэр өмнө нь ахаасаа өөр хүнтэй бүгдэнтэй нь адил харьдаг байсан бөгөөд энэ нь магад түүнийг тийм ч нийтэч нэгэн биш гэдгийг батална.

Тэхён ханхүүг ямар ч харилцан ярианы илэрхийлэмжгүй байгааг анзаараад, энэхүү уур амьсгалыг зогсоохын тулд өөрөө эхэлж ам нээхээр боллоо.

"Ханхүү та энэ цагаар ихэнхдээ ингэж сэрүүн байдаг уу?" гэсээр Тэхён асуусан ч, ханхүүгийн гайхсан царайны хувирлыг хараад тэр дороо харамсаж орхисон юм.

Жонгүг мөрөө хавчаад "Үгүй ээ, унтаж л чадаагүй юм. Бас, би гайхалтай үйл явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүлсэн болохоор үнэхээр ядарч бас залхсан байна"

Зарц хүү Жонгүгийг үүнийгээ Жэннид хэлж байгааг мэдээд чимээгүйхнээр толгой дохив. Өөрийнх эзэн Жонгүгт ямархуу санагдсаныг мэдэхгүй ч тэр хаана байгаагаа, хаана зогсож байгаагаа маш сайн мэдэж байсан юм.

"Таны зөвшөөрлөөр, эрхэм ээ" Тэхён ийн хэлээд, ханхүүд ёслон "Би хэсэгхэн амралт авах хэрэгтэй. Гурван цагийн дараа сэрүүн байх ёстой тул..."

Түүний хоолой бага багаар чимээгүй болсоор байхдаа эв хавгүйхэн Жонгүг рүү харлаа.

Ханхүү хоолойгоо түргэхэн засчхаад, урагш хэд хэл алхан Тэхёныг явж болно хэмээсэн дохио өгөв. Тэр өөрөө зарц нарыг ямар байр ёстойг мэддэг тул зарц хүүгийн дутуу нойронд тийм ч их гайхсангүй, гэсэн ч энэ бүхэн нь Тэхён дээр ирэх үед тэр тэс өөр зүйл мэдэрч байсан юм. Бараг л өрөвдсөн.

"Мэдээж, явж болно оо"

Ханхүү өөрийнхөө илэрхийлэмжгүй зан төрхөө хадгалсаар түүнд зөвшөөрөл өгөв. Гэсэн ч цэнхэр үстэй зарц хүүг гарч явахыг харсаар зогсохдоо амнаасаа унах үгийг даанч захирч чадсангүй.

"Тэхён!" Жонгүг гэнэтхэн түүнийг дуудахад, зарц хүү бушуухан ханхүү рүү эргэж харав.

"За эрхэм ээ?" Тэр эелдгээр ийн асуухдаа, унтахаас нь өмнө Жонгүгийг өөр нэгэн тушаал өгөх байх гадарлах ажээ.

"Би "Жонгүг" гэдгийг илүүд үзэж байна"

Тэхён ханхүү рүү төөрөлдсөн байдлаар ширтэхдээ хөмсгөө өргөх бөгөөд зарц хүү ханхүүг юу ярьсныг нь ойлгоогүйг илэрхийлнэ. Харин энэ нь яагаад ханхүү нүдээ эргэлдүүлсэн бэ гэх шалтгаан нь болж өгсөн байв.

"Намайг Жонгүг гэж дуудаж болно оо"

Хэрвээ Жонгүг гал тогооноос хэтэрхий их ичсэндээ яаран гараагүйсэн бол тэр Тэхёны уруул хэрхэн бяцхан инээмсэглэл тодруулахыг, өөрийнх нь үгэнд хацар нь хэрхэн улаа бутран туяарахыг алдалгүй харж болох л байсан байх даа...

________________
Double update.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now