1 | Борооны солонго

505 41 1
                                    

Taehyun's POV

"Чи бороог ямар өнгөтэйг мэдэх үү? Магад хүмүүс өнгөгүй гэж хариулах байх. Гэхдээ бороон дуслууд бүгд өөр өөрсдийн гэсэн өнгөтэй. Шар, ягаан, цагаан, хар гэх мэт"

Өнөөдөр хичээл эхэлснээс хойш орсон анхны бороо мөн өдийг хүртэл миний чанга дуутай, тэнэг хэмээн нэрийдэж ирсэн нэгний гүн бодол дүүрэн өдөр байх аж.

Үргэлжид л ам хуурайгүй чалчиж байдаг түүний өөртэйгөө ярих шивнээ.

Цонхоор юуг ч юм ширтэн өгүүлсэн түүний хэдэн үгсэд автан байхдаа би хараас өөр бэх хүргэдэггүй байсан гар дээрээ долоон өнгийг солонгыг нэг л мэдэхэд зурчихсан байсан юм.

Харин дараа нь түүний нэрийн эхний үсгийг гар дээрх солонготойгоо хослуулав. Нэрээс нь бусад зүйлийг мэдэхгүй болохоор л тэр шүү дээ. Ядаж л арилтал нь харах болгондоо санахыг хүссэн юм.

Бороон дуслууд улам ширүүсэж онгорхой цонхоор орж ирэх чанга чимээнээс болоод би хажууд минь суух нэгний гансрал дүүрэн ч утга учиртай үгсийг сонсож чадахгүйд хүрэв.

Гэхдээ өнөөдөртөө ганц энэ солонго л хангалттай бололтой.

Гар дээрх солонго руугаа хэсэг харсны эцэст би энэ бүх санаа алдалтын эзнийг ширтэв.

Хоосон, гунигтай. Аль нь гэдгийг хэлж мэдэхгүй ч би түүний гүн утга агуулах уран үгсийг бус бусад энгийн өдрүүд шиг аз жаргалтайгаар урсгадаг хэдэн сул үгсийг илүү өгүүлээд байгаа бололтой.

Хачин л юм.

--

Бороон дуслаар дүүрэн өдөр талдаа орж их завсарлага болох үед ширээгээ дэрлэн хэвтлээ.

Гэхдээ өмнөх өдрүүдээс ялгаатай нь би ангид ганцаар байсангүй. Бомгю. Өглөөнөөс хойш цонхоор ширтэж суусан тэр одоо ч хэвээр. Байрнаасаа огт хөдөлсөнгүй.

Хэрвээ энгийн нэг өдөр байсан бол тэр өдрийн хоол руугаа яаран ангийг хамгийн түрүүнд орхих байсан биз.

Түүний хоолоо идэж буй төрх нүдэнд үзэгдэж би өөрийн мэдэлгүй мушилзсаар түүн лүү харав.

Тас хар үс, өндөр хамар, давхраатай нүд, төгс гэмээр түүний гэсэн бүхэн.

Гэхдээ өмнө нь огт харж мөн төсөөлж байгаагүй зүйл.

Түүний нулимс гялтганах үзэсгэлэнт нүд болон гуниг дүүрэн мэгших чимээ. Энэ бороон дуслууд газар хүчтэй буух чимээг давах хэмжээний тийм чанга байв.

Түүнд юу тохиолдоо вэ? Үргэлж инээж явдаг хүнд гансрал дүүрэн ганцаардал байдаг гэдэг нь энэ үү?

Ам нь задарчих шахам инээн байдаг түүний шаналалдаа идэгдсэн царай, жаргалыг илтгэх хоолой нь шаналлаа гадагшлуулах хүч болж буй нь өөрөө сонин хийгээд зүрх өвтгөм байх аж.

Өмнө нь энэ төрхийг нь харж байгаагүй болохоор тэр үү? Огт дасаж өгөхгүй нь.

"Чи ядаж жоохон зөөлхөн уйлж болохгүй юу?"

Түүнд санаа зовсон. Зүгээр эсэхийг нь асуухыг хүссэн ч байнга л гаргадаг муухай ааш минь намайг ингэж л шагнасан юм.

"У-Учлаарай, дахиж ч-чимээ гаргахгүй ээ" гэсэн ч тэр ганцаар байгаа мэт аашлах намайг үзэн ядан, хараахын оронд уучлал эрлээ.

Би түүнийг хачин гэдгийг мэднэ. Гэхдээ бүр ийм гэж бодоогүй юм сан.

Хэцүү байгаа бол гадагшлуулахад л болно шүү дээ. Тийм байтал миний хэлсэн бодлогогүй хэдэн үгсээс болж тэр их зовлон шаналлаа юу ч болоогүй мэт дотроо хорьчих юм.

Тиймээс би арилгасан. Түүний нэрийн эхний үсгийг, гэрэлтэн байх солонгыг ч.

Үүнийг би харах тоолондоо Бомгюгийн гүн утга бүхий төрхийг санахыг хүссэн болохоос цөхрөл дүүрэн нулимсыг нь хүсээгүй юм.

Тэгээд л энэ.

"Би чамд хэлсэн Чой Бомгю! Нэг бол эндээс гар эсвэл амаа татаж үз!"

Түүний уйлах чимээ багассан ч намжаагүй.

Хажууд суух түүний мөр лүү хатган хэлэхэд ширээгээ дэрлээд хэвтчихсэн байсан тэр нулимс дүүрэн нүдээр нааш хэсэг ширтсэний эцэст чимээгүйхэн ангийг орхисон юм.

Харин би хангалттай ажигласан тэр цөхрөл дүүрэн нүдийг эхлээд төсөөлөлдөө дараа нь гар дээрээ буулгав.

Энэ олон мэдрэмжийг надад зэрэг мэдрүүлсэн түүнийг, богинохон ч гэсэн сэтгэл дүүрэн хормыг санахад туслах нотолгоо.

Бусдын төрхийг анх удаа урлаж буй минь энэ ч Бомгю. Тэр үүнийг хүртэх эрхтэй.

Борооноос ч уйтай гунигт нүд, солонго мэт гялтганах гашуун нулимс. Үзэсгэлэнтэй ч өр өвтгөм.

__
TXT хамтлагийн гишүүдээр бичигдэж буй хоёр дахь bxb бичвэр.

Хэрвээ танд энэхүү төрөл таалагддаггүй, тухгүй санагддаг бол уншихгүй байхыг хүсье!

RAIN COLOR |Completed|Where stories live. Discover now