11 | Хүсээгүй үхэл

132 29 3
                                    

"Хөөе, Бомгю?"

Тэхёны хоолой хоосон коридорт цуурайтсаар тэрээр хажуугаар нь ухаан мэдрэлгүй гүйж өнгөрсөн нэгний ардаас дагах аж.

Гэсэн ч угаалгын өрөөний өмнө ирсээр түүний өмнө хаалга хүчтэй хаагдаж дотроос нь Бомгюгийн хий ханиалгах сонстоно.

"Бомгю, зүгээр үү? Ямар нэг зүйл болоо юу?"

Тэхён угаалгын өрөөний хаалгыг зөөлөн товшсоор асуух ч Бомгю түүнд хариу өгсөнгүй.

Арга ч үгүй. Цээж хорсох өвдөлтийг арай ядан тэвчихийн хажуугаар цус болсон гараа харсан түүнд дуугарах ч тэнхэл байгаагүй биз.

Ханиалгах чимээ ихэссээр ер зогссонгүй. Тэхёнд энэ гаслантай чимээ амь тулсан үед аврал эрэх нэгний хоолойноос ч шаналгаатай дуулдаж аль хэдийн сандарчихсан түүнийг улам л салгануулах аж.

Хэдий тэр хүчээр ч хамаагүй хаалгыг нь онгойлгон нөхцөл байдлыг хармаар байв ч өөртөө хүлээцтэй байхыг сануулсаар тайвнаар хүлээхийг урьтал болгон байлаа.

Арав гаруй минут өвчнөөс нь шалтгаалах хүндхэн зовуурьтайгаа тэмцсэн Бомгю хөлөө зөөж ядсаар угаалгын өрөөнөөс гарч ирэв. Одоо болтол түүнийг хүлээх Тэхёныг анзаарсан түүнд хөл дээрээ тогтох ч тэнхэл үлдээгүй дээр хөл нь хүндэрч, зүрх нь лугшин өвдөх аж.

"Би үхмээргүй байна, Тэхён. Би үнэхээр үхмээргүй байна. Тэсэхгүй нь... энэ бүх өвдөлтийг. Нэмэгдээд л байх юм. Өвдөөгүй мэт жүжиглэн улам тодоор инээмсэглэх бүрт л тэвчээрийг минь шалгах мэт шаналгаж байна"

Бомгю Тэхёны хүрмээс тас зуурсан байх бөгөөд өөрт тухтай санагдсан бололтой хүзүүнд нь нүүрээ шигтгэн уйлах нь хэчнээн өрөвдөлтэй. Харин Тэхён түүний нурууг аргадангуй илэх ч юу ч үл дуугарна.

Үнэнийг мянга үгүйсгээд яах юм? Хувь тавилан нь нэгэнт ингэж шийдэгдсэн хойно.

Хэнд гомдоллох билээ? Энэ ертөнцийн шударга бусыг шүүмжилж буй өөртөө юу? Үхэх өдрөө хоног тоолон хүлээх энэ өрөвдөлтэй хөвгүүнд үү?

Хэнд ч биш. Өөрийн туулах ёстой амьдрал хэмээн хүлээн зөвшөөрч хүссэнээрээ үзэн ядаж, шүүмжил. Хатуурхаж ч амжаагүй амьдралдаа багахан ч болов сэтгэл ханана гэвэл.

"Б-Би хүсэхгүй байна. Үнэхээр чамайг орхиод явж чадахгүй нь Тэхён. Харамсаад байна шүү дээ... дэндүү гэмээр дасчихсан сэтгэл минь"

Цөхөрч гүйцсэн харц, гуниг дүүрэн нулимсаа түүнд харуулсан нь хоёр дахь удаа. Анхных нь Тэхёнд огтхон ч хамаа байгаагүй ч одоо Бомгю түүнээс бүрэн хамааралтай болжээ.

"Зүгээр дээ... зүгээр. Чи үхэхгүй ээ, Бомгю. Би чамайг үхүүлэхгүй, ойлгов уу? Тийм болохоор одоо тайвшир. Бүх зүйл зүгээр болох болно. Дахиж шаналах хэрэггүй. Би хажууд чинь байна шүү дээ"

Тэхён энгэрт нь шигдэн байх хөвгүүний нурууг аргадангуй илсээр яриан дундуураа үсэн дээр нь хааяа нэг зөөлөн үнсэх аж.

Гэвч тэдний энэ тайван байдал удаан үргэлжилсэнгүй.

Өөр хэн нэгний хүйтэн гар тэдний голоор орж ирэн нулимс нь хатаад удаагүй Бомгюгийн гараас хүчтэй зуурсаар тэднийг салгаж орхив.

"Хараал идсэн Кан Тэхёны юунд нь болоод наалдаад байгаа юм? Чой Бомгю?!"

RAIN COLOR |Completed|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon