Аравдугаар сар дуусаж арван нэгдүгээр сар эхлэх үеэр энэ бүхэн болсон юм.
Тэхёны хамгийн том айдас биеллээ олсон тэр өдөр. Бомгю тодорхой хугацаагүйгээр эмнэлэгт хэвтсэн нь Тэхёны сэтгэлийн тогтвортой байдал, тайван оршихуйг нь үгүй хийж орхижээ.
Энэ хэдий түүний өвчинтэй холбоотой гэдгийг мэдэх ч Тэхён энэ талаар ам нээж, дарж ядан байгаа зовлонг нь Бомгюд сануулахыг хүссэнгүй.
Гэсэн ч Бомгюгийн эмнэлэгт өнгөрүүлэх өдөр хоногууд ихсэж, гарахаа тэсэн ядан хүлээх хөвгүүний гансрал дүүрэн цаг хугацаа зогсчихсон аятай л. Тэгэх бүрийд нь Тэхён түүнийг эргэхээр өдөр болгон эмнэлэг дээр ирдэг байв.
Өнөөдөр ч бас Тэхён хайрт дээрээ иржээ. Гэхдээ шалба норсон хувцас болон нүүр дүүрэн шархны хамтаар.
Мөн түүний гарт байх шар өнгийн алтанзул цэцэг.
"Тэхён? Н-Нүүрээ яачихсан юм бэ? Ямар нэгэн зүйл болоо юу?"
Өөдөөс нь чимээгүй ширтэн зогсох хайртыгаа удаан харж тэссэнгүй орноосоо өндийх гэхэд Тэхён болохгүй гэдгийг нь сануулах мэт толгой сэгсрэв.
Тэгээд Бомгю луу удаанаар дөхөн хацар дээр нь зуршил мэт зөөлөн үнссээр өнөөх алтанзулаа түүний гарт атгуулах аж.
"Юу болсон юм бэ, Тэхён?"
Бомгю дахин санаа зовсон асуулт тавьсаар Тэхёны гараас атгахад тэрээр багахан инээвхийлэв.
"Атаархсан гэсэн"
"Юу?"
"Чой Ёнжүн, тэр надад атаархсан гэсэн. Бас чамайг эмнэлэгт байгааг мэдээд их уурласан шүү"
Тэр ингэж хэлэхдээ яагаад ч юм инээх агаад Бомгюгийн гарыг зөрүүлж атгасаар аргадангуй харцаар түүнийг тас гөлрөх аж.
Магадгүй Бомгюг энэ явдлыг нүдээ аниад өнгөрөөгөөсэй хэмээн хүссэн биз. Өөрийнх нь буруугаас болж түүнийг хамгийн сайн найзтайгаа муудалцахыг тэр зөвшөөрөхгүй шүү дээ.
Гэсэн ч Тэхёны утгагүй хэдэн үгсийг ойлгож ядахдаа Бомгю урьд өмнө нь огт үзүүлж байгаагүй уур хилэнгээ гаргах шиг болов.
"Хараал идсэн Чой Ёнжүн! Тэр чамайг ийм болгосон биз дээ?" Бомгю Тэхёны нүүр лүү гэмшингүй ширтсээр эмнэлгийн хувцастай байгаагаа ч үл анзааран өрөөний хаалгыг зүглэхэд Тэхён түүнийг амжиж зогсоолоо.
Дараагийн хоромд Бомгю түүний өвөр дээр суух агаад Тэхёны нойтон хувцаснаас болж түүний өмссөн эмнэлгийн нимгэн өмд норох ч энэ нь түүнд хамаагүй бололтой Тэхёны нүүрэн дээрх шарх бүрд анхааран байх аж.
"Их өвдсөн байх даа?"
Бомгю хайртынхаа шарх болгоныг эдгээх мэт зөөлөн үлээж нэг бүр дээр нь үнсэх зуураа ийн шивгэнэх бол Тэхёнд Чой Ёнжүн гэх нэгний үг их л хүнд туссан бололтой толгойноос нь ер гарч өгсөнгүй.
"Бомгюгийн уйлж байхыг харсан чи их азтай юм"
"Яагаад?"
"Түүн шиг цоглог, байнга л инээж байдаг тэгсэн мөртлөө хүнд итгэхээ больчихсон хүйтэн зүрхтэй нэгний итгэлийг олоод гашуун нулимс, гунигтай нүдийг нь харан гансрал дүүрэн хоолойг нь сонсчихсон чи үнэхээр их азтай юм"
Гэхдээ, Бомгю? Тэр өдөр бидний сүүлчийн уулзалт байсныг мэдсэн бол би... Ёнжүний шаналгаатай үгсийг бус зөвхөн чинийхээ хайр хүргэм хөгжилтэй үгсийг залхтлаа сонсож үзэсгэлэнтэй царайг чинь зүрхэндээ мөнхлөн, мөхөшгүй инээмсэглэлийг чинь эргэж санах дурсамж дундаа үүрд хадгалах байсан юм. Даанч... би чадсангүй.
YOU ARE READING
RAIN COLOR |Completed|
Short StoryБидний мэдэх ганц зүйл. Нартай борооны дараах солонго арилдаг. Яг л бид шиг. Бидний дурсамж шиг. 2022.01.06 - 2022.03.12