"Чой Бомгю, ямар нэгэн дэггүй зүйл хиймээр байна уу?"
Доогтой нь аргагүй асуусан Тэхён одоогийн нөхцөл байдалд өөрийгөө бяцхан жаал мэтээр мэдрэв.
Хэдхэн хормын өмнө өөрийнх нь үйлдэлд ичингүйрэн дуугаа хураасан хөвгүүн одоо Тэхёныг тийм гэхийн аргагүй мэдрэмж дунд живүүлж орхижээ.
"Дэггүй зүйл гэнээ?"
Бомгю өөдөөс нь бүлтгэнэн ширтэх хөвгүүний зүүн гарыг зөөлнөөр атган асуусаар түүний асуултыг шоолох мэт л дахин лавлав.
Тэдний харилцааг тайлбарлахад хэцүү л юм.
Нэгхэн хоромд тэд энэ дэлхий дээрх хамгийн жаргалтай хүмүүс. Харин дараагийн хоромд нэгнийхээ сэтгэлийг юу ч үгүй урж таслан муудалцана. Төд удалгүй буцан эвлэрэх ч энэ төгс хэмээх тодотголоо аль хэдийн алдаж буцаах боломжгүй зовлонд өөрсдийгөө унагажээ. Үүний дараагаар тэд хүсэл тачаал дүүрэн хөвгүүд, гэнэн цагаан сэтгэл, гэмгүй оршихуй болно.
Тэдний орооцолдсон утас мэт төвөгтэй харилцааны ердөө нэгээхэн хэсэг нь энэ. Толгой өвтгөм ч энэ нь тэдний хувьд байж болох хамгийн боломжит хувилбар нь байлаа.
"Дэггүй зүйл гэнээ... Кан Тэхён үнэхээр чиний амнаас ийм үг гарсан гэж үү? Итгэмээргүй-"
Бомгю одоогийнхоо нөхцөл байдлыг эхний удаад үгүйсгэсэн ч дараагийн удаад ойлгохыг хичээв.
Чимээгүй өнгөрүүлсэн хэдэн хормын эцэст түүний амнаас гарсан хэдэн үгс энэ байсан ч тэр үгээ дуусгаж чадалгүй уруул дээрээ ямар нэгэн зөөлөн хийгээд чийглэг зүйл мэдэрсэн нь Тэхёны зузаан уруул байсан юм.
Төсөөлж ч байгаагүй нэгнээс анхны үнсэлтээ авсан Бомгю үнэхээрийн гайхсан ч энэ шинэлэг хийгээд шунан дурламаар мэдрэмжээс тийм ч амар холдож чадсангүй.
Харин Тэхёны хувьд энэ анхных биш ч хамгийн нандигнамаар, дахин дахин мэдэрмээр тийм л онцгой байх аж.
Тэхён хар үстийн нуруунаас түшин өөр лүүгээ ойртуулсан ч Бомгю түүний тэвчээрийг шалгах гэсэн мэт л чимээгүй түүнээс холдов.
Түүнд энэ бүгд буруу санагдаагүй ч тэр Тэхёнтой ганцхан түүнтэй л иймэрхүү харилцаа үүсгэхийг огтоос хүссэнгүй. Иймэрхүү гэж хайр сэтгэлийг хэлж байгаа дээр Бомгю үүнийг хүсээгүй биш хүссэн.
Гэхдээ нэгэнт л удахгүй амьдрах хугацаа нь дуусаж, энэ дэлхийг орхино гэдгээ мэдсэн хүнд энэ бүхэн хүндээр тусах нь мэдээж.
Тэр холдохыг хичээв. Гэсэн ч чадсангүй. Тэхён дараа нь шаналах байсан ч хамаагүй тэр зөвхөн одоо үедээ л амьдрахыг хүсэв. Ирээдүйг бодож зоволгүй оролдож үзээгүй бүхнээ мэдрэх түүний туйлын зорилго болж хувирсан юм.
Бомгю өнөөх мэдрэмжээ дахин нэхсээр Тэхёны хүзүүгээр нь тэврэн биеэ улам наах бол Тэхён өөр лүү нь шунаглан дайрах хөвгүүний бэлхүүсээр нь тэврэн үнсэлтээ улам гүнзгийрүүлэх аж.
Тэд хайрыг бүтээлцэж буй. Өөрсдөө ч мэдээгүй байхдаа догдлолын цэцгийг том болтол нь тарьж тогтворгүй цохилох зүрхээ хооронд нь бат гэгч нь холбож орхив.
Өрөөл нэгэн хүрч чадахааргүй тийм газар, өөрсдөө ч тасалж үл чадах тийм л бөх холбоо.
Тэдний хэллэгээр бол хайр гуйсан дурсамжийн эзэн, дурсамж нэхсэн хайр бэлэглэгч хоёрын салгаж боломгүй харилцаа.
Бомгю "Дэггүй зүйл гэл үү? Тэгвэл би үүнийг чинь сэтгэлээ илчлэлт гэж ойлгож болно биз дээ?"
YOU ARE READING
RAIN COLOR |Completed|
Short StoryБидний мэдэх ганц зүйл. Нартай борооны дараах солонго арилдаг. Яг л бид шиг. Бидний дурсамж шиг. 2022.01.06 - 2022.03.12