8 | Сэтгэлийн өнгө

125 30 1
                                    

Хүмүүс хоорондоо анх яаж танилцдаг вэ?

Эхлээд нэгнийгээ олж харна. Дараа нь өөрсдийгөө албан ёсоор танилцуулж бага багаар дотносож улмаар хоорондоо танил, найз, дотны хүн, ах дүү, эгч, хайр гэх холбоотой болдог байх.

Гэтэл тэдний харилцаа эдгээр дарааллын алийг нь ч мэдрээгүй.

Нэгэндээ үгээр илэрхийлэмгүй мэдрэмжийг өгдөг хөвгүүдийн чин сэтгэлээс урган гарах догдлол. Үнэхээр нандин байв. Үнэ цэнтэй, мартагдашгүй, жаргалтай.

"Юу вэ?"

Бомгюгийн гайхсан хоолой хоосон ангийг цуурайтуулсан ч удалгүй өнөөх танил болсон инээд дуулдаж эхлэв.

"Тэхён, чи надад цэцэг өгч байгаа хэрэг үү?"

Дараагийн хоромд Бомгю шоолонгуй өнгөөр ийн асуусаар Тэхёныг дооглох мэт инээж эхэлсэн ч өөдөөс нь цэцэг сунган зогсох улаан үстийн харц өөр зүйл илтгэж байлаа.

Түүний харцанд огтхон ч тоглосон шинж байгаагүйн дээр гартаа байх цэцгийг Бомгюд өгөхөөр сэтгэл шулуудсан нь илхэн.

Яагаад ч юм Тэхёны өнөөх хүйтэн харцанд сандарсан Бомгю гараа зөөлөн явуулсаар түүнээс цэцгийг авах үед Тэхён зөөлөн инээмсэглэсээр хажууд нь суух аж.

"Би сонсож байсан юм. Ихэнх эрэгтэй хүмүүс анхныхаа цэцгийг оршуулга дээрээ авдаг тухай..."

Саяхан л өөр нэгэн эрэгтэйгээс цэцэг авсан өөрийгөө шоолон байсан Бомгюг улаан үстийн гүн хоолой тэнэг хэмээн дооглож байгаа аятай л сонсогдов.

Шоолж инээхийн оронд цэцэг өгч буй шалтгааныг нь асуусан бол Тэхёны хэлэх гээд байгаа сэтгэлийнх нь үгсийг бага ч болов ойлгож болох байснаа ухаарсан Бомгю энэхэн хоромд өөрийнхөө энэ өнгөцхөн бодол, тогтворгүй сэтгэл хөдлөлийг хараасаар өөрийн гарт мэдрэгдэх өнгөт цэцэгсийг тас ширтэв.

"Тэгээд л би чамд сүүлийнх биш ч анхны цэцгийг чинь өгөхийг хүссэн юм"

Гартаа байх цэцгийг анхааралтай нь аргагүй ширтэх үзэсгэлэнт хөвгүүнийг хэсэг ажсан Тэхён үгээ гүйцээж хэлбэл Бомгю цэцэг лүү харсан чигтээ асуух аж.

"Утга нь юу юм? Шар, ягаан, цагаан бас хар өнгийн алтанзул"

"Өнгө болгон нь өөр өөр утгыг илэрхийлдэг юм. Жишээ нь шар өнгө би чамд хайртай..."

Тэхён намуухан өгүүлсээр үгээ дуусгалгүй өөрийг нь тас ширтэх Бомгюгийн нүд лүү эгцэллээ. Гэсэн ч түүний бодсон шиг болсонгүй.

"Тэгвэл хар нь?"

Бомгю юу ч болоогүй мэтээр дахин өөр асуулт тавьсанд Тэхёнд одоогийн дотоод мэдрэмжээ хойш тавихаас өөр сонголт үлдсэнгүй.

Аман дээр гараад ирчихсэн үгээ буцаан залгиж, Бомгюг ойлгох байх хэмээн найдахдаа дахин нэг удаа оролдож үзэхээр шийдэв.

"Хэлэхгүй ээ"

"Яагаад? Их сонирхолтой байна шүү дээ"

"Би чамд дахиж гурван удаа өөр өнгийн алтанзул өгнө тэгэх бүртээ нэг нэгээр нь утгыг нь хэлж өгье"

Бомгюг хүлээцгүй нэгэн гэдгийг мэдэх ч Тэхён одоогийн өөрсдийн харилцаагаа илүү нандигнан үлдэхийг хүссэн тул энэ бүгдийг сэдсэн байв.

Эсрэгээрээ Бомгю түүний үйлдлээрээ илэрхийлж буй үгсийг огтхон ч ойлгоогүйн дээр гомдлоо аль хэдийн илэрхийлээд эхэлжээ.

"Гэхдээ энд дөрвөн цэцэг байна шүү дээ. Яагаад гурав гэж?"

"Би чамд хар эсвэл ягаан өнгийн алтанзул өгч чадах ч цагааныг хэзээ ч үл чадна... үүний талаар ч бас дараа нь тайлбарлая"

Тэхён хар үстийг асуулт тавихаас нь урьтаж хэлсээр зөөлөн инээмсэглэв. Дараа нь тэр амандаа зөөлөн шивнэх аж.

"Би чамайг хайрлахгүй байж чадахгүй шүү дээ"

RAIN COLOR |Completed|Où les histoires vivent. Découvrez maintenant