13 | Гунигт ирээдүй

115 29 0
                                    

"Ягаан алтанзул..."

Их завсарлага дуусахаас өмнө ангидаа орж ирсэн Бомгю ширээн дээрээ байх цэцгийг харсан даруй амандаа ийн шивнэнэ.

Бомгю цэцгийг гартаа барьсаар үнэрлэх мөчид Тэхён түүний санаанд орон тэрээр өөрийн мэдэлгүй томоор инээмсэглэх аж.

"Би чамайг өчигдөр зүүдэндээ харсан" гэнэт л улаан үстийн танил болсон гүн хоолой ангийн үүдэнд гарч тэрээр тайван алхсаар Бомгюгийн хажууд суув.

Тэгээд хэр барагтаа үзүүлдэггүй инээмсэглэлээ зөвхөн Бомгюд зориулан гаргачхаад хар үстийн хацар дээр зөөлөн үнсэн гарыг нь атгалаа.

Тэхёны гэнэтийн үйлдэлд Бомгю багахан цочирдсон ч огт уурласангүй. Тамгалуулчихсан аятай халуун оргих хацар дээрээ дарсаар "Жаргалтай зүүд үү?" хэмээв.

"Мэдээж. Бид хоёул бороонд хөтлөлцсөн чигтээ инээд цацруулан гүйж байсан. Давхар солонго тодрон харагдаж хур борооны үүл нарыг хаалгүй орхисон тийм л үзэсгэлэнтэй мөч. Бороон дусал хүртэл хүйтэн санагдаагүй шүү"

"Тэгэхээр ягаан алтанзулын утга энэ байх нээ"

Хайрт нэгнийхээ жаргал дүүрэн нүдийг хэсэг ажсан Бомгю ийн хэлэн инээмсэглэж Тэхён хариу болгон толгой дохив.

Бомгю одоо л ойлгох аж. Анх дээвэр дээр хийсэн тэдний богинохон ярианаас хойш Тэхён түүнд хайраа үгээр бус үйлдлээрээ бага багаар үзүүлж байсныг.

"Би ч бас чамд цэцэг өгвөл чи авах уу?"

"Мэдээж, чиний өгсөн юм бүхэн надад хамгаас үнэ цэнтэй"

Улаан үстийн жаргал дүүрэн хоолойг сонссон Бомгю Тэхёны уруул дээр шүргэх төдий үнссээр холдох гэсэнд Тэхён үүнийг зөвшөөрсөнгүй жаалхан хөвгүүнийг өөр лүүгээ огцом татсаар ганц секундийн мэдрэмжийг нэг минутын догдлол болгон хувиргах аж.

"Тэгэхээр, чи надад ямар цэцэг өгөхийг тэгтлээ их хүссэн юм?" Тэхён үнсэлтээ салган асууж Бомгю хариу том инээмсэглэсээр "Мэдээж, алтанзул. Миний мэдэрсэн бүхнийг чи ч бас мэдрэх хэрэгтэй шүү дээ"

"Ямар өнгөтэйг?" Тэхёны инээмсэглэл бага багаар алга болж тэр үүнд илүү их ач холбогдол өгч эхлэв.

"Магадгүй цагаан. Чи надад өгөхгүй гэсэн ч би чамд өгөх болно. Тэр үед надад утгыг нь хэлж өгөөрэй"

Бомгюгийн догдлол дүүрэн хэнэггүй үгс гадагшлахдаа Тэхёны зүрхийг ганцхан хормын дотор нэвт сүлбэж дөнгөв.

Хэдий Бомгю цагаан өнгийн алтанзулын утгыг мэдэхгүй ч Тэхёны дотор том хэмжээтэй бул хар чулуу тээглэх шиг болж саяхан тодрон байсан инээмсэглэл нь ор мөргүй алга болжээ.

Харин дараа нь тэр эргэлзэж эхлэв. Хэдхэн хормын өмнө Бомгюгийн гэх бүхий л зүйлийг хамгаас үнэ цэнтэй хэмээн нэрлэсэн атал одоо харамсах шиг.

Хэрвээ үнэхээр Чой Бомгю гэх энэ хөвгүүн цагаан алтанзулыг түүний зүг инээмсэглэсээр сунгавал яах вэ?

Утгыг нь эртхэн тайлбарлаагүй өөрийгөө дотроо хараасаар гар сунган хайртаасаа аз жаргал хүртсэн мэт л инээмсэглэх байх даа?

"Намайг дахин хайрлаж чадахгүй гэдгээ хэлэх мөчдөө хайрт минь багахан ч болов бүү гуниглаарай"

RAIN COLOR |Completed|Where stories live. Discover now