4 | Мэдрэмжийн амт

140 30 0
                                    

Beomgyu's POV

"Чиний инээмсэглэл ч үнэхээр мөхөшгүй юмаа?"

Яагаад гэдгийг мэдэхгүй ч саяхнаас л анхаарлыг минь ихээхэн татаж эхэлсэн нэгэн өөрөө түрүүлж яриа өдөх аж.

Хэдхэн өдрийн өмнө гэхэд л түүний надад хариу хэлэх магадлал дөнгөж хоёр хувь байсан сан.

"Би өөрийн мэдэлгүй л... чамд миний инээмсэглэл тэгж их төвөгтэй санагдаа юу?"

Амандаа зуусан иштэй чихрээ гартаа барьсаар асуувал түүний толгой сэгсрэх үзэгдсээр өнөөх л хувиралгүй харц намайг цоо ширтэж эхлэв.

"Би атаархаж байна. Хүн болгонд бага ч болов санаа зовнил, гансрал байх ёстой биз дээ? Тийм байхад чи үргэлж л зүгээр гэдгээ илтгэх мэт инээмсэглэж байх юм"

Атаархсан гэв үү? Гуниг дүүрэн нүдээ түүнд харуулчихсан байхад...
Намайг зүгээр гэсэн үү? Харуусаж барамгүй нулимсаа урсгачихсан байхад...

Би буруу хүнд нулимсаа үзүүлж.

"Гэхдээ би чамд гансарч дууссан гунигтай төрхөө харуулчихсан санагдах юм"

Тэхёны өөлөн уйл!" хэмээн шаардсан хоолой одоо ч чихэнд минь цуурайтсаар тэр талаар бодох төдийд тухайн үед хүрээгүй уур одоо дотроос минь хашхичин байх шиг.

"Чи надад гашуун нулимсаа үзүүлсэн болохоос биш сэтгэл доторхоо уутлан, мэдрэмжээ тодоор илэрхийлээгүй шүү дээ"

Санаа алдалтаар дүүрэн үгсийн минь хариуд Тэхён надад ийнхүү шивнэсэн юм.

Тэр нулимсыг минь тэвчдэггүй.

"Тэгвэл чи, Тэхён? Чи мэдрэмжээ яаж илэрхийлдэг юм?"

Надад сонин санагдав. Хэдий хүйтэн хөндий харц, муухай ааштай байсан ч гэсэн тэр хүн шүү дээ. Тиймээс түүнд ч бас мэдрэмж бий. Харин түүнийгээ хэрхэн илэрхийлдэг нь надад сонин санагдсан юм.

"Би мэдрэмжээ ил гаргадаггүй. Угаас үүнийг минь ойлгох хүн байхгүйгээс хойш ганцаараа мэдрэмж дундаа умбах чинь тэнэг хэрэг шүү дээ"

Хар бэх, хүйтэн харц түүнийг илэрхийлэх эдгээр зүйлс дээр бараан үүлсийг нэмж болох юм байна. Тэр нарыг хаах борооны үүлс шиг л дотроо гэрэлтэх үнэт оршихуйгаа олиггүй шалтгаанаар ор мөргүй дарж орхих юм.

"Чи хааяа ч болов үүнийгээ илэрхийлэх хэрэгтэй. Тэгвэл миний үргэлж баясгалантай байдаг шалтгааныг ойлгох биз"

Түүний хүйтэн харцнаас зугтаж ядан хэлчхээд дахин ярилцах хүсэлгүй байгаагаа илтгэх мэт иштэй чихрээ амандаа хийсэнд Тэхён надаас шууд л чихрийг минь булаах аж.

"Мэдрэмжээ илэрхийлэх хэрэгтэй гэсэн байх аа? Тэгвэл энэ хангалттай биз дээ?"

Тэхён өнөөх чихрийг амандаа хийн урьд өмнө нь огт үзүүлж байгаагүй тийм л үзэсгэлэнтэй инээмсэглэлээ надад үзүүлсээр ангийг орхисон юм.

Үзэсгэлэнтэй хэмээх тодорхойлолтыг минь хүртсэн сүүлчийн нэгэн. Кан Тэхён...

RAIN COLOR |Completed|Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang