"Хараал идсэн Кан Тэхёны юунд нь болоод наалдаад байгаа юм? Чой Бомгю?!"
Хөвгүүдийн угаалгын өрөөнд Чой Ёнжүн гэх хөвгүүний яхир, хүйтэн хоолой дуулдаж дараагийн хоромд гэнэтийн чимээгүй байдал нүүрлэх нь тэр.
Хэн нь ч үл дуугарах орчинд тэд зөвхөн харцаараа тэмцэлдээд байна уу гэлтэй.
Нэгэн лүүгээ ширүүн харц шидлэн байх хоёр хөвгүүнийг хэсэг ажсан Бомгю тэсэл алдав бололтой Ёнжүнаас гараа хүчтэйхэн татаж авсаар түрүүлж угаалгын өрөөг орхих аж.
Түүний ардаас өнөөх Ёнжүн гэх хөвгүүн ч гарах бөгөөд тэнд ганцаар үлдсэн Тэхён гүнзгий амьсгаа аван хүндээр санаа алдав.
Ингэхдээ тэр ойлгосон юм. Түүнд жаргал бэлэглэнэ гэх нэрийдлээр бүхий л хувийн орон зайг нь үгүй хийчихсэн гэдгээ.
Тийм дээ ч Ёнжүн өөрийн сайн найзаа хүчээр шахуу түүнээс салгаж харамлах сэтгэлдээ хөтлөгдөн уцаарласан юм.
Тэхён хэдий Бомгюгийн араас гүйгээд очихыг хүсэх ч хэдэн хором ч болтугай ганцаар байхыг илүүд үзэв.
Бомгюг найздаа цаг гаргаасай гэж хүссэндээ л тэр.
Харин Бомгюгийн хувьд энэ бүгд эсрэгээрээ байв. Тэхёныг араас нь хүрч ирээд одоогийнх нь энэ эвгүй байдлаас өөрийг нь гаргаасай хэмээн хүснэ.
--
Нэг л мэдэхэд сургуулийн дээвэр дээр гараад ирчихсэн хөвгүүд хашлага тулан зогсох аж.
"Тэгэхээр, юу байна даа? Ойрд уулзалдсангүй шүү"
"Уул нь бид нэг анги юм сан. Байнга л таардаг шүү дээ"
Саяхан л хэн нэгнийг алчих нь холгүй уурласан байсан Ёнжүн энгийнээр яриа эхлүүлсэн ч Бомгю түүнд тийм ч нааштай хандсангүй.
"Би ямар утгаар хэлснийг чи мэднэ, Бомгю. Ярианы сэдэв өөрчлөхөө больж үз"
"Тэгээд юуны талаар яримаар байгаа юм?"
"Чиний нууж буй зүйлийн талаар. Бас Кан Тэхён. Тэр новшийн юу нь тийм онцгой болоод чи түүнээс салахгүй наалдаад байгаа юм?"
Тайван байсан уур амьсгал бага багаар өөрчлөгдөж эхлэв. Энгийн байсан харилцан яриа гэнэт л Ёнжүний харамлах сэтгэл, уцаар хоёроос үүдэлтэй ширүүн асуулт болж өөрчлөгдөх аж.
"Хэд хоног олигтой харьцаагүй байж шууд л ингэж хэлж байдаг. Яахав намайг нэг муу долигонуур амьтан шиг ярьж буй чинь миний уурыг хангалттай хүргэж байгаа ч гуйя, Тэхёныг үүнд битгий оролцуул"
Бие нь өвдөж байгаа ч Бомгю шүд зуун тэвчиж, арай ядан хариу хэлэх ч түүний үг бүхэлдээ Тэхёныг өмгөөлөн байв.
"Чамд түүнийг өмөөрөх ямар шалтгаан байгаа юм? Зүгээр л нэг муу биеэ тоосон, их зантай новш одоо бидний найз гэх харилцааг сүйтгэх хэрэг үү?"
"Түүнийг новш гэж хэлэхээ боль!"
Бомгю урагш ширтсэн чигтээ тайвнаар анхааруулахад Ёнжүн дээврийн төмөр хашлагыг уураа гаргах мэт хамаг хүчээрээ цохин дараагийн хоромд Бомгюгийн мөрнөөс зуурсаар өөр лүүгээ харуулав.
"Одоо ч гэсэн өмөөрч байгаа хэрэг үү? Ямар шалтгаантай болоод чи түүнийг ингэж их хаацайлаад байгаа юм бэ?"
"Хайртай"
Бараг л уйлах шахсан Ёнжүний нүд лүү ширтсэн чигтээ хэлсэн Бомгюгийн ганц үг нь энэ байв.
"Ю-Юу?"
"Би түүнд хайртай гэж байна. Одоо болсон уу?"
Боломж эрсэн асуултад нь Бомгю итгэл төгс хариулсаар дээврийг орхиж Ёнжүн тасралтгүй урсах нулимсны хамтаар анхны хайраа үдэж өгсөн юм.
"Би хоцорчихлоо"
YOU ARE READING
RAIN COLOR |Completed|
Short StoryБидний мэдэх ганц зүйл. Нартай борооны дараах солонго арилдаг. Яг л бид шиг. Бидний дурсамж шиг. 2022.01.06 - 2022.03.12