7 | Анхны бүхэн

140 31 1
                                    

Author's POV

"Энэ тэгэхээр сургуулийн шилдэг сурагчийн хичээлээсээ зугтдаг гарц байх нээ?"

Бомгю нэг мөрөндөө үүрсэн цүнхээ багахан зуурсаар хэлэх бол Тэхён бахархалтай нь аргагүй инээмсэглэв.

Тэгээд зөвхөн түүнийх гэж хэлж болохоор хаалгыг онгойлгон "Чи өмнө нь хичээлээ тасалж үзээгүй байх аа?"

"Яаж мэдэж байгаа юм?"

"Хэдий чи муу сурлагатай, тэнэг ч хичээлээ таслах ухамсаргүй нэгэн биш шүү дээ"

Тэхёны шоолонгуй үгсэд Бомгю дургүйцлээ илэрхийлэх мэт хөлөө дэвсэлж, хошуугаа унжуулахад Тэхён түүнийг сэтгэлд нь нууцхан орших тэр нэг мэдрэмжээрээ өхөөрдөн байв.

Хар бараан амьдралд нь солонго бэлэглэсэн нэгэн одоо түүнд инээмсэглэлийг ч бас өгөх аж.

Өөрөөс нь багахан өндөр энэ хөвгүүн түүнд яаж гомдоллох нь Тэхёнд их л хөгжилтэй байгаа бололтой хэсэг Бомгюг шоолж инээсэн ч гэнэт л түүний өнөөх ширүүн төрх нь гараад ирэх шиг л болов.

Нухацтай төрх, шийдэмгий харц. Өмнөх Тэхёнаас арай өөр тэр. Гэсэн ч энэ удаад түүнд хүйтэн хөндий байдал үзэгдсэнгүй.

Тэхён амандаа юу ч юм шулганах Бомгюгийн гараас атгасаар шиврэн орох бороон дуслыг мэдрүүлэх аятай алгыг нь дээш харуулан "Мэдэрч байгаа биз дээ? Энэ нойтон ч таатай мэдрэмжийг..." хэмээв.

Бомгю түүний үйлдлийг тааж ядан байхад дахин үл мэдэх асуулт ирсэнд багагүй сандарч чимээгүй л Тэхён луу ширтэхэд энэ удаад түүний алга ойрын хэд хоног хэтэрхий их шунаж буй нэгнийх нь цээжинд байрлах аж.

"Бас үүнийг? Миний зүрх... амьсгалах тоолонд хурдсах цохилт, чамд ойртох бүрд чичирхийлэх тэр мэдрэмжийг мэдэрч байна уу?"

Тэхён өөр утгатай ч ижил мэдрэмж агуулах дахин нэгэн асуултыг Бомгюгийн нүд лүү эгцлэн байж асуусан ч түүнээс олигтой хариулт авч чадсангүй.

Харин түүнийхээ оронд нойтон биш ч дулаан, таатай бус тайван мэдрэмжийг авсан юм.

Бомгю "Энэ магад хэтэрхий хачин сонсогдох байх. Гэхдээ хэн нэгнийг өөрөө түрүүлж тэвэрч байгаа минь анх удаагийнх. Анхны үнсэлт гэж байдаг шиг энэ бол миний анхны тэврэлт"

Хүзүүнд нь мэдрэгдэх халуун амьсгалд гижиг нь хүрсэн Бомгю өнөөх л баясгалантай инээмсэглэлээ тодруулсаар улаа бутарсан хацраа нуух мэт Тэхёнд улам шигдэх аж.

Тэхён цээжийг нь хайрах нойтон цамцаа ч үл тоон Бомгюг зөрүүлж тэвэрсэн ч түүний үг үйлдлээсээ зөрж байлаа.

"Тэгвэл анхны үнсэлтээ хэнд өгнө гэж бодож байна?"

Түүний хүсэл хэтэрхий шуналтай хийгээд бусармаг юм. Тэр Бомгюгаас зөвхөн хайр бус бие сэтгэлийн таашаалыг ч бас хүсжээ.

Гэсэн ч тэр зүхэх л болно. Өөрт нь анхны гэсэн бүхнээ өгөх түүнийг. Шуналаа давуулан хайр гэх зүйлийг мэдрээд эхэлсэн өөрийгөө ч.

"Анхны үнсэлтээ... хайртай хүндээ өгнө. Энэ тэврэлтийг ч бас би хайртай хүндээ хадгалж байсан юм"

Түүний шунал хүчгүй. Таашаал мэдрэх гэсэн хүсэл нь ч түүний зүрхийг хүчтэйгээр догдлуулах нэгний сэтгэл ханхлах үгэнд сөгджээ.

Гагцхүү хайртай хүн гэх энэ л үг түүний өмнөх бусармаг бодлоо зүхэх гол хөшүүрэг болж, сэтгэл дотроос нь хатгах олон мянган зүү болон хувирах аж.

Ингэхэд л тэд анх хайрыг бүтээлцэж, мэдэрч бас өгсөн юм.

RAIN COLOR |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora