Taehyun's POV
"Гар чинь өвдөхгүй байна уу?"
Үзгээр хэтэрхий чанга дарж юм зурснаас болж багахан улайчихсан гарыг минь түүний дулаан гар бүрхэн авах үед яагаад ч юм амнаас үг унасангүй.
Түүний байнга шахуу хийдэг үйлдлүүд нь миний хувьд амьсгал түргэсэн, гар салганах хэмжээний догдлол байдгийг тэр мэдэх болов уу?
"Аль хэдийн улайчихсан байна"
Тэр санаа алдан хэлсээр удалгүй гарт минь бүлээн амьсгал мэдрэгдэн дараагаар нь зөөлөн ч чийглэг зүйл удаанаар хүрэн аажмаар холдох аж.
Бомгю гарыг минь үнссэн уруулаа хэсэг жимийн суусан ч өнөөх л сэтгэл дүүргэх инээмсэглэлээ тодруулсаар юу ч юм ярих бол сая болоод өнгөрсөн зүйлээс үүдэн чих минь дүнгэнэж, толгой эргэн би хэсэг хугацаанд ертөнцөөс тасран сүнс минь биеэ орхих шиг л болов.
Үүлсийн дундуур хөвөн тэр цаана харагдах жаргаж буй нарыг тэврэн дулааныг нь ташаан байгаа мэт л.
Зөөлөн хийгээд дулаан гэсэн ч үүнд ойртох тусам би улам ихээр халууцан түлэгдэх болно.
Гэнэт л ингэж болохгүйгээ ухааран түүнээс гараа хүчтэйхэн татаж авахад чихийг минь дүүргэх чимээ аниргүйд автаж түргэссэн амьсгал минь тогтвортой болж эхлэв.
"Яагаад зүгээр шивээс хийлгэж болохгүй гэж? Тэгвэл чи байнга гар дээрээ зурах шаардлагагүй болно шүү дээ"
Бомгю лүү муухай харан, түүний гар дээр минь үнссэн хэсгийг яг л бохирдсон мэт илэн байсан ч тэр тоолгүй инээмсэглэн асуулт асуух аж.
Гэсэн ч түүний энэ асуулт намайг гарч чадаагүй гүн бодол руу минь дахин түлхэж орхив. Магад би шивээс хийлгэж болох л юм. Гэхдээ... миний илэрхийлэмж үргэлж өөрчлөгддөг.
"Сэтгэл хөдлөл минь үргэлж нэг зүйлд уягдан байхгүй шүү дээ. Би залхдаг тэгээд дахин татагддаг. Гар дээрх үзэгдлүүд минь үргэлж солигддог байхад ганцхан зүйлээр хориглох нь хэтэрхий тэнэг алхам шүү дээ"
Яагаад ийм урт хариулт?
Би өөрөө ч мэдэхгүй. Бодол дотроо тэнүүчлэн байна уу гэхээс амаараа гарган бодлоо илэрхийлэх минь тун ховор.
Гэхдээ яагаад ч юм түүний гүн утга бүхий нүдийг үзэх болгондоо бодол доторхоо бүгдийг нь юунд ч торолгүй ярьчих юм.
ESTÁS LEYENDO
RAIN COLOR |Completed|
Historia CortaБидний мэдэх ганц зүйл. Нартай борооны дараах солонго арилдаг. Яг л бид шиг. Бидний дурсамж шиг. 2022.01.06 - 2022.03.12