Бүхэл өдөржин хоорондоо бараг л юм дуугараагүй хөвгүүд сургуулийн хашаанаас гармагц чимээгүй ч нандин харилцааг бүтээсээр хамтдаа алхах аж.
Гэвч Бомгю тийм ч удаан чимээгүй явж чадсангүй.
"Өнөөдрийн өгүүлэмж чинь их л хоосон байсан бололтой? Эсвэл сэтгэлд чинь хүрэх зүйл гарч ирсэнгүй юу?"
Үргэлжид хар бэхээр дүүрэн байдаг Тэхёны гар өнөөдөр огтхон ч үзэг хүргэсэн шинжгүй цэвэр байсан нь магад Бомгюд сонирхолтой санагдаа биз.
Тийм дээ ч ийн асуусан ч Тэхён түүнд хүссэн хариултыг нь өгөөгүй бололтой Бомгю байдаг шигээ л хошуугаа унжуулан гараа элгэндээ авах аж.
"Мэдэхгүй ээ, чамтай харилцаа тогтоосноос хойш амьдрал минь багахан гажсан юм шиг байна"
Харин Тэхёнд хар үстийн хариу үйлдэл их л сонирхолтой байгаа бололтой үйл хөдлөл бүрийг нь дагуулан ширтэж инээмсэглэнэ.
Тэхён энэ бүхнийг тоглоом болгон хэлснийг мэдэх ч Бомгюд цаанаасаа л гомдол төрөн тэрээр өөрийгөө улам л дөвийлгөх аж.
"Эхэлж хайр гуйсан хүн нь хэн билээ дээ?"
Бомгю амандаа үглэсээр алхах бол үүнийг нь олоод сонсчихсон Тэхён байрандаа хөдөлгөөнгүй зогсов.
Түүний зүрхээр хатгуулах аж. Тахёны чин хүсэл нь Бомгютай аз жаргалтай дурсамж бүтээх байсан ч түүний дурлалт залуу зөвхөн хайр гуйсан үгсийг нь л санаж байж.
Хэдий Бомгю муу санаж хэлээгүйг тэр мэдэж байгаа ч сэтгэлийг нь өвтгөөд ер болсонгүй. Тэхён ийм дурсамжийг хүсээгүй шүү дээ.
Улаан үстийг хөдөлгөөнгүй зогсоод байсанд Бомгю ямар нэг буруу зүйл хийснээ тунгаах зуураа Тэхён луу дөхөж эхлэлээ.
Хэн нэгний сэтгэлийг өвтгөсөн гэдгээ ч үл мэдэн инээмсэглэнэ.
"Яасан бэ, Тэхён? Явахгүй юм уу?"
Бомгю гараа алгуурхан явуулсаар гараас нь атгах үед Тэхён сая л ухаан оров бололтой урд нь зогсох хөвгүүн лүү харцаа чиглүүлэв.
Тэгсэн ч дараагийн хоромд тэр Бомгюгийн гараас зуурч явсаар ирсэн газар нь ойр байх гэрэл муутай харанхуй гудамж л байсан юм.
Дараа нь тэдний халуун амьсгал хоорондоо шүргэлцэн байлаа.
Бомгю ар нуруундаа хүйтэн хана, шилэн хүзүүндээ бүлээн гар мэдэрсээр өөрөөс нь багахан намхан ч дур булаам хөвгүүний гүн хоолойг дэндүү ойроос сонсоно.
Тэхён Бомгюг хананд шахан нэг гараараа шилэн хүзүүнээс нь зуурч, нөгөө гараараа хананд тулсаар дотроос нь оргилох хүслээ дарж ядан асуух аж.
"Чой Бомгю, ямар нэгэн дэггүй зүйл хиймээр байна уу?"
YOU ARE READING
RAIN COLOR |Completed|
Short StoryБидний мэдэх ганц зүйл. Нартай борооны дараах солонго арилдаг. Яг л бид шиг. Бидний дурсамж шиг. 2022.01.06 - 2022.03.12