6 | Дурсамжийн эзэн

132 34 1
                                    

Beomgyu's POV

"Чи үнэхээр үхэх юм уу?"

"Уншчихжээ?"

Сүүлийн хэд хоног өөрөөсөө салгаагүй дэвтрээ дэргэдээ тавьсаар хажууд минь суух түүн лүү харвал тэр чимээгүй л толгой дохих аж.

"Өрөвдөлтэй байгаа биз?" хүчээр шахуу инээмсэглэн тэнгэр өөд ширтэн хэлэхэд өнөөх танил болсон нулимс дахиад л урсаад эхлэв.

Хэзээнээс ийм уйланхай болчихсоноо ч мэдэхгүй юм. Магадгүй үхнэ гэдгээ мэдсэн тэр өдрөөс хойш уу? Мэдэхгүй нь.

"Тийм ээ, үнэхээр өрөвдөлтэй юм. Үргэлж жаргалтай байх шалтгаантай чи ахлах сургуулиа ч төгсөж чадалгүй хорвоогоос халих нь. Гэтэл над шиг тодорхой зорилго, хүсэл мөрөөдөл ч үгүй хог новш утгагүйгээр оршин, чамд жаргалаа өгөөд гунигтайгаар энэ дэлхийд үлдэх нээ?"

Тэхён өнөөх л байдаг шигээ утгагүй ч гүн агуулга бүхий хэдэн үгсээ урсгасаар багахан инээмсэглэсэн ч миний норсон хацрыг анзаарав бололтой хөмсөг зангидах нь тэр.

Тэгээд байнга л хар бэхээр дүүрчихсэн байдаг гараараа нулимсыг минь арчсаар гараа салгалгүй шанаанаас минь багахан зуурав.

"Чи үнсэлцэж үзсэн үү?"

"Ю-Юу?"

Тэхёны гэнэтийн асуултад сандарч ядан дуугарсаар холдох гэхэд тэр энэ удаад нэг гараа хойгуур оруулан нуруунаас минь тэвэрсээр нааш дөхөх аж.

Түүний дараагийн үйлдлийг тааж ядан байхдаа нүдээ тас аньсан чигтээ толгой сэгсэрвэл түүний зөөлөн инээх нь дуулдаж тэвэрчихсэн байсан гараа сулласан ч тавьсангүй.

"Тэгвэл ядаж хүнтэй болзож үзсэн биз дээ?"

"Ү-Үгүй ээ" түүний басамжлах мэт асуултад дургүйхэн хариулсаар одоо болтол шанаанаас минь зуурах гарыг түлхэж холдуулан урагш харлаа.

"Үхэхэд хэтэрхий харамсалтай л юм. Амьдрал чинь дэндүү уйтгартай өнгөрчээ"

"Юу хийгээд байгаа юм?"

Тэхён үгээ дуусгасан даруй дэвтрийг минь аван байнга л авч явдаг өнөөх хар үзгээрээ дэвтэр дээр минь юу ч юм биччихээд эргүүлж өгөх аж.

Юу бичсэнийг нь сонирхон харвал өмнө нь миний гар дээр бичиж байсан шигээ 'Кан Тэхён' хэмээн нямбайлан бичжээ.

"Ямар утгаар...?"

"Чи дэвтэр дээрээ биччихсэн байсан шүү дээ"

Одоо болтол гар дээрээс минь арилаагүй түүний нэрийг дэвтэр дээрхтэй зэрэгцүүлэн ширтэн байхад Тэхён ийн хэлсээр өөдөөс минь харж суув.

Тэгээд нүд лүү минь цоо ширтэн, гараас минь атгасан чигтээ хэлсэн юм.

"Үхэх хүртэлх жаргалтай дурсамжийн чинь эзэн нь би байя. Харин чи намайг хайрлаач..."

RAIN COLOR |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora