5 | Түүний тухай

143 31 2
                                    

Taehyun's POV

"Ойлголоо, би гадаа хүлээж байя"

Ээжийг эмчтэй уулзах зуур эргэн тойрноо ажиглавал үргэлжилсэн урт цагаан коридорын шалан дээр байх цайвар цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр нүдэнд минь тусав.

Энэ хэдий надад хамаагүй ч цулгуй цагаан даавууг чимэх үзэсгэлэнт цэцэг мэт санагдаж улмаар би өөрийгөө тэрхүү дэвтрийн иш мэтээр санах аж.

Магад одоо өмсчихсөн байгаа ногоон өнгийн цамц минь үүнд нөлөөлсөн байх.

Дэвтрийн эхний хуудсыг нээж үзвэл эрэгтэй хүнийх гэхэд хэтэрхий нямбай бичиг зурайн харагдах ч үүнд өгүүлэх түүх нь эмэгтэй хүнийх гэхэд хүнд юм.

"Би удахгүй үхнэ гэнээ?
Байгаа бүхэндээ талархан урагшилж, энэ дэлхий дээрх юунд ч гомдолгүй тэвчиж ирсэн байтал... үхэх юм гэнэ. Инээд дүүрэн аз жаргалтай өнгөрүүлсэн тэдгээр өдрүүдийн эцэст дараа зуныг бороог, түүний дараах солонгыг ч үзэж чадалгүй тэнгэрт одож, шороонд булагдах нь"

"Уучлаарай, наадах чинь миний дэвтэр... Кан Тэхён?"

Өнөөх л танил болсон баясгалантай хоолой хажууханд дуугарсаар нэрийг минь дуудсан ч түүн лүү харж ч амжаагүй байхад тэр гарт минь байсан дэвтрийг булааж авах аж.

"Э-Энд юу хийж б-байгаа юм?"

Бомгю надаас булааж авсан өнөөх дэвтрээ алдчих вий гэсэн шиг чанга тэвэрсэн чигтээ сандарч ядан асуув.

"Эмчид үзүүлсэн юм. Харин чи, Чой Бомгю? Энд ямар хэр-"

"Байз! Чи эмчид үзүүлсэн гэнээ? Өвдөө юу? Юу чинь өвдсөн юм? Одоо зүгээр юм уу?"

Бомгю гэнэт л гараас минь атган хэлсээр намайг нэгд нэгэнгүй ширтэж эхлэв. Харин би түүний энэ хэнэггүй ч сэтгэл догдлуулам үйлдэлд нь огтхон ч дасаагүйн дээр түүнийг надад хүрэх тоолонд урьд өмнө нь огтхон ч үзээгүй тэр л хачин мэдрэмжүүдийг нэг дор мэдрэх юм.

Сандралаар дүүрэн ч тухтай бас дулаан. Гэхдээ тийм ч удаан тэвчиж чадахаар зүйл биш.

"Харшил" түүнээс гараа хүчтэйхэн татаж авсаар шивнэх шахам хэлэхэд тэр хажуу талын минь сандал дээр суун улам лавшруулж асуух аж.

"Юуны харшил юм?"

"Чихэр..."





"Энэ хэдий өрөвдөлтэй ч тулаад ирсэн үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй бололтой. Тиймээс үхэл минь ирэх тэр өдөр хүртэлх амьдралын минь үнэ цэн, хайртай хүмүүс, нандин дурсамжаар энэхүү дэвтрээ дүүргэхийг зорьё.
Хэцүү ч гэсэн нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр энэ мартаж чадамгүй амьдралтайгаа бага багаар салах ёс хийе"

Гэхдээ... Чой Бомгю үнэхээр үхнэ гэж үү?

RAIN COLOR |Completed|Where stories live. Discover now