Гэдэс нь ч дүүрч бүхий л амьдралынхаа гунигтай зүйлсээ умартан инээмсэглэл дүүрэн суух түүнд одоо бүх зүйлс сайхан мэт санагдах аж. Хоол гэдэг үнэхээр л хүнийг жаргалтай болгох юм.
Намжүн хоолны газрын эзэнтэй инээмсэглэсээр салах ёс хийх ба оройн ажилдаа яаравчлан гэрлүүгээ гүйлээ. Өнөөдөр ч гэсэн Жин түүн дээр ирэх болов уу гэсэн горьдлого тээн өөрт байх хамгийн гоё гэсэн хувцсаа өмсөн үсээ янзалсаар ажилруугаа явах нь тэр.
Өдрийн харуул нь түүнд уух зүйл өгөн их л сайхан аашлах ба энэ нь захирал түүнд сайхан хандсаных байх гэсэн бодол Намжүнд орж ирэв. Тиймдээ хүмүүс чинь ийм л амьтад. Аль боломжийн аль царайлаг аль баян руу нь л сайхан аашилж бүхнээ барьж тавьдаг хойно. Намжүн ч өөрөө өөрийгөө тийм хүн гэдгийг мэднэ. Тиймээс харуул руу инээмсэглэн өгснийг нь аван ажилдаа орлоо.
Нүд нь ийш тийш гүйн хаанаас түүний хайрт ирэх бол гэсэн хүлээлттэй байсаар шөнө дунд болжээ. Өдөржин амарсан түүнд нойрмоглох шалтгаан байсангүй. Юу хийхээ ойлгож ядан уйтгарлах тэрээр горьдлого тасрах аятай хошуугаа унжуулан ширээ дэрлэн хэвтлээ. Ийм шөнө болчихоод байхад лав Жин ирэхгүй. Тэгээд л түүний аз жаргал хийсээд явчихсан нь энэ. Одоо түүнд энэ их уйтгартай шөнийг хэрхэн яаж давах вэ гэсэн зүйл л бодогдох аж.
Нүд нь бага зэрэг анилдан зүүдний орон руугаа явчих аядан нойрмоглон суух түүнийг цонх тогших чимээ цочоож орхив.
- Ажлаа хийхгүй нойрмоглоод байх юм. Халагдмаар байгаа юм уу?
Түүнрүү ярвайн зогсох Жинийг харсан Намжүн огло харайн босоод гадагш гаран Жиний хажууд зогслоо.
- Ийм орой ямар хэргээр?
Гайхаж ядан асуух байтал нүд нь хамаг байдгаараа томрон гялалзах ба харваас ямар их баяртай байгаа нь илэрхий...
- Чамайг харах гэж л ирэв гэж.
Түүнийг ингэж хариулна гэдгийг мэдсэн мэт Намжүн инээмсэглэн гараа оролдон зогсох аж.
- Ямартай ч хоол идсэн юм уу?
- Тэгэлгүй яахав. Би чиний хувьд гуйлгачин байж болох ч нойр хоолоо бол алгасахгүй явдаг хүн шүү.
- Юу гээд байгаа юм бэ?!
- Зүгээр л танай найзууд болон чиний гаргадаг үйлдлээс харвал намайг гуйлгачин л гэж боддог юм шиг санагдсан.
Жин түүнрүү ярвайсаар нэг зүйл шидэж орхив.
Намжүн газарт унах зүйлийг тонгойн авах ба инээмсэглэсээр түүнрүү мангар хүн шиг малийн зогсоно.
- Ганц чихэр авчихаад юун ч их инээдэг юм!
- Жаргалтай байгаа болохоор л.
Намжүн чихрийг задлан Жиний амны урд барихад Жин гайхан муухай харсанд Намжүн "Би чамд бэлэглэж байгаа юм" хэмээгээд амруу нь чихчихэв.
- Би чихэрлэг зүйлд дургүй ээ.
- Тэгсэн ч гэсэн миний бэлэг юм чинь идчих.
Намжүн түүнрүү инээмсэглэн хоёр тийш найгах ба түүнийг харсан Жин инээмсэглэж орхив.
- Эцэст нь нэг юм инээх шив.
- Юу?
- Юу ч бишээ. Залуу ноёнтон минь болгоомжтой хариарай. Чихрээ хаяж болохгүй шүү. Миний сэтгэл гээд бодчих.
- Тэр тусам нь хаях хэрэгтэй юм байна даа.
- Ааш муут.
- Юу гэнээ чи!
Намжүн түүнтэй ахиж ярьсангүй харуулын жижиг өрөөндөө орон хаалгаа хаачихав.
Жин түүнд уурламар аядав ч цааш харан инээсээр гэрлүүгээ явах аж.
Амандаа чихэр хүлхсээр гэртээ ороход нь ээж нь гайхах шиг болж үг хэлэх гэтэл Жин түүнээс урьтан "Зүгээр л идэж үзсэн юмаа. Өрөө лүүгээ орлоо" гэх нь тэр.
Ээж нь ч түүний чихэр идэж явааг гайхан мөн ийм жаргалтай байгааг нь харалгүй олон жил болсон байсан тул нилээд удаан гайхшран зогссон юм.
Жин өөрийгөө хичнээн их өөрчлөгдөж байгааг анзаараагүй ч ойр тойрных нь бүгд түүнийг анзаарч байсныг тэр мэдсэнгүй.