:4:

331 61 7
                                    

Нүдэндээ ч итгэж ядан бараг л уйлах дөхсөөр цагдаагийн газарт ирэх Намжүүн юу болох талаар тааж ядна. Нэгэн мөрдөгч түүнийг урдаа суулган нэгд нэгэнгүй шалгаах ба гагцхүү тэрээр Жинийг өөрт нь карт өгснийг хэлсэнгүй. Зүгээр л сургуулийнх нь сонбэ нар түүнээр юм авчруулахыг хүссэн гэсээр байцаалт ч дуусав. Картны эзэн ч ирж хэсэг асуудал үүсгэсэн боловч аз таарч тэр газрын ойр хавьд хяналтын камер байсан учир бүх зүйлийн учрыг тайлж чадлаа. Намжүүнийг бүтэн 5н цаг суулгаж байцаасандаа мөрдөгч уучлалт эрэх ба үүнд нь ч Намжүүн тодорхой хариу хэлсээр яаран гарах аж. Ажлын газартаа очин болсон явдлаа тоочсон боловч түүнд боломж олгосонгүй өөр ажилд орохыг санал болгосноор түүний энэ хар бараан өдөр дуусгавар боллоо.

Сэтгэл зүрхнээсээ тэр нэгэнд гомдох боловч яалт ч үгүй түүнийг гэх сэтгэл нь илүүд гарч өөртөө л гомдохоос өөр сонголт үлдэхгүй байх нь харамсалтай. Гэлээ гэхдээ тэр ингээд зүгээр суугаад байж болохгүй оройн цагаар ажиллах ажил хайх хэрэгтэй учир шөнөжин интернет хэссээр үүр цайлгах аж.

***

Ахиад л шинэ өдөр хичээлдээ суух хэрэгтэй гэсэн бодлоор  өөрийгөө хүчлэн арай гэж босох нь түүнийг нилээдгүй ядарсныг илтгэнэ.

Сургуульдаа нүдээ аниастай шахуу ирэх түүнийг том гэгч нь нүдээ нээхэд хүргэсэн хүн бол Жин байлаа.

Юу ч болоогүй мэт нийлдэг хэдтэйгээ инээлдэн явах ба Намжүүнийг харан хэсэг ширтэн зогсчихов. Намжүүн ч тоохгүйхэн шиг өнгөрөх гэсэн боловч түүний нэрийг дуудах нэгний хоолой түүнийг зогсоож орхив.

- Надаас юу хүсээв?

Арга ядсан хоолойгоор ийн хэлэх Намжүүнийг сонссон Жин шоолох аядсанаа "Өшөө их намайг хөгжөөгөөсэй гэж хүсэж байна" хэмээн чихэнд нь шивнэчихээд эргэн явлаа.

Намжүүн ч нүдээ эргэлдүүлэн ангируугаа явах ба энэ хугацаандаа нууцхан эргэн харж Жинийг ажиглаж байсан юм.

Хүний сэтгэл гэдэг их өвөрмөц юм. Зарим хүмүүсийг анх хараад л дурлаж байхад заримыг нь хэдэн жил харж хамт байсан ч сэтгэл нь түүнийг гэхгүй. Муу гэх тусам нь татагдаж болохгүй гэсэн бүхэнрүү тэмүүлдэг нь зөрүүд зан юм болов уу. Эсвэл сониуч зан хэрэг үү?

Яагаад ийм хүнд сайн болж, харц нь түүнийг л чиглэж, хичнээн муу байсан ч ойлгоод байгаа юм бол?

Элдвийн асуулт Намжүүний тархийг эзэмдэн түүнийг хичээл хийх байтугай жаахан хэсгийг нь ч болов сонсох боломж олгосонгүй. Яг л тархи нь өөр хүнийх болчихсон гэлтэй. Өөрөөсөө илүү өөр хүний л талаар бодож санаа зовох нь хайр юм болов уу?

Хичээлийн цаг дуусч Намжүүн ч цүнхээ хуу хамсаар яаравчлан сургуулиасаа гарлаа. Түүнд таалагдсан нэг ажил байх ба өнөөдөр бүртгэл нь дуусна гэсэн байсан нь түүнийг ингэж их яарахад хүргэсэн аж.

Түүний ирсэн газар нилээдгүй том компани байх ба оройн цагаар хийх харуул хамгаалалтын ажил байлаа.

Багахан ярилцлага өгч дууссаны эцэст хариуг нь маргааш авахаар болон гэрлүүгээ харих түүний нүүрэнд бага ч болов инээмсэглэл тодорсон байх нь сайн хэрэг.

Маргааш нь түүний хичээлгүй өдөр бөгөөд өдрийн цагаар ажиллах тул түүнд хичээл хийх шаардлага гарсангүй шуудхан л орон дээрээ унтаад өгөв.

Нэг бодлын хүнд сайн байна гэдэг давчидмаар хэрэг шүү. Сэтгэл санааны асар их шалгуур тавьчихаад давж гарах үгүйг чинь харья гэж байгаа мэт л.…

***

Өглөөний 9н цаг болж Намжүүн нойрноосоо сэрэх ба түүнийг баярлуулах зурвас хэдийнээ утсанд нь ирсэн байлаа. Өчигдрийнх нь ярилцлага сайн болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн ажиллаж болно гэсэн байх нь Намжүүнийг ихэд сэргээж өгөв. Өчигдрийн л гундуухан явсан хүн ор мөргүй алга болсон мэт.

Цагийн ажилдаа ирэн зай завсраар нь хичээлээ хийсээр орой ч болж дараагийн ажилдаа явах болсонд тэрээр багагүй сандрав. Анхны юм болгон сэтгэл хөдөлгөж сандармаар байдгийн жишгээр тэр ч мөн нилээдгүй сандарсаар шинэ ажилдаа ирлээ.

Өдрийн ээлжний харуул нь түүнд ажлаа хүлээлгэж өгөх ба хийх зүйлсийг нь ч тайлбарлаж өгөн явав.

Бараг л хийх зүйлгүй боловч өндөр цалинтай ажил түүнийг ямар их баярлуулж буйг царайнаас нь харахад л илт.

Ганц хоёр цаг болсны эцэст ажилчдын 80% нь шахуу тарж явсан байсанд компани тэр чигтээ эл хуль оргих аж. Нам гүн орчинд ядарсан Намжүүний нойр амархан хүрэх ба ойр ойрхон эвшээн нулимсаа барьсаар сууж байлаа.

Хүзүүнд нь хүйтэн зүйл мэдрэгдэх тэр агшинд Намжүүн цочих шиг болж сандлаасаа өндийв. Юу болоод байгааг ойлгож ядан харвал түүний өмнө Жин зогсож байх нь тэр.

- Чи мэдрэмтгий юм аа!

- Чи мэдрэмтгий юм аа!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••Чамд хэлж амжаагүй үгс••Where stories live. Discover now