Жиний талаас:
Сонирхлыг минь татдаг залуу гадаа ганцаар сандал дээр суун харагдана. Удалгүй арагш налан унтах гэж буй бололтой хэвтэх аж. Түүнийг үргэлжлүүлэн харахад Намжүн нэг мөр унтсан бололтой. Гадаа унтах гэж байгаа юм болов уу гэсэн бодол төрөн орхих гэсэн ч яагаад ч юм очих ёстой юм шиг санагдаад болсонгүй. Юутай ч шалгаж үзье гэж шийдээд түүний өмнө зогсвол тэр зүүдэлж буй бололтой гараа дээш өргөн ямар нэг зүйлд хүрэх гэж оролдож байгаа бололтой. Зүүдлээд байгааг нь мэдэн хэрэв хар дарж байгаа бол хурдхан сэрээх хэрэгтэй гэсэн бодол төрөн түүнийг цохьчихов.
Тэр ч бодит байдалдаа эргэж ирсэн бололтой шал нойрмог царайтай ийш тийш харна. Зүүд бодит байдал хоёрыг ялгаж чадахгүй байгаа бололтой.
Түүнийг харвал шуудхан л өдмөөр санагддагийг хэлэх үү юм л бол шоолж инээчих гээд байдаг болохоор зориуд муухай харан зогсоно.
Яриа өрнүүлье гэж бодоод юм асуусан ч шуудхан л "За" гээд дотогш орохоор явчихав.
Дотор нэг л сонин болон дургүйцэл төрөх шиг болоход түүнийг дагаж эхэллээ.
Байн байн надруу ухасхийн харах нь инээдтэй. Би ямар хулгайч байгаа биш дээ.
Түүнийг гэнэт зогсоход би өөрийгөө зогсоож амжсангүй түүнийг мөргөчихлөө. Ёстой л хараал хэлмээр санагдаж байна. Ингэж мөргөхөд ямар дургүй гээч.
Рефлексээрээ л түүнрүү муухай харан үг дуугарах ч хүсэлгүй болон зөрөн алхахад тэр намайг дагаад салсангүй. Яадаг муу тэнэг вэ? Ингэж дагаад байвал цэцэг шиг биш ялгадас шиг л үг сонсохоо мэддэггүй хэрэг үү?
Тэр гарнаас минь татан зогсооход миний уур ч дээд цэгтээ хүрэх шиг болов. Миний ганц хянаж чаддаггүй хариу үйлдэл. Үүнээс цааш юу болохыг тэнгэр мэдэг.
Түүнийг юу гэх бол хэмээн хэсэг зогсоход гэнэтхэн л өөр төрлийн яриа руу шургаад орчихов.
Тэр юу хэлэх гээд байнаа? Энэ мэдрэмж нэг л танил. Миний насаараа шахуу тулгарсан зураглал. Үүний араас ямар үгс урсдагийг би хэнээс ч илүү мэднэ. Харин араас нь би тэдний зүрхийг зүсэм үгс хэлдэг. Энэ удаад ч бас адилхан болов уу?
...
Тиймээ мэдсэн юм...
Хэдий би түүнийг хэсэгхэн зуур сонирхож тэр ч намайг төвөгшөөхгүй байхаар нь хамгийн ихдээ найз гэж хэлэгдэж болохоор түвшинд л хүрэх байх гэж бодсон ч надад ингээд сайн болчихно гэж бодсонгүй. Бусдын л адилаар...
Гэнэтийн цохилт болох шиг л болов. Балмагдах, гайхах зэрэгцэн бүр сүүлдээ уур ч хүрч эхлэв.
Надад сайн гэснээ март гэсэн үү? Хэн ингэж сэтгэлээ илчилдэг байсан юм? Надаар тоглоод байгаа юм шиг санагдаж түрүүний уур ч улам дүрэлзэн нийлж галт уул дэлбэрэх аятай л мэдрэмж төрөөд эхэллээ. Мэдээж үүний дараа хэлэх үгс ойлгомжтой. Би өөрийгөө барьж дийлэхгүй.
...
Нэг л мэдэхэд түүнийг би газарт унагаан хөмсөг зангидан зогсож буйгаа ойлголоо.
Тиймдээ би ямар хүнд сайхан үг хэлдэг биш. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг шиг л би өөрийгөө зөв зүйл хийсэн мэт бардам гэгч нь түүнийг газарт орхин явлаа.
Өөрийгөө зөвтгөн зөв зүйл хийсэн хэмээн өмөөрөх ч дотор нэг л тавгүй. Бусад үеүдээс нэг л өөр. Магадгүй олон жил ийм үйлдэл хийж байгаадаа гэмшиж байж ч магадгүй. Гэсэн ч харамсал төрж дотор бачуурсаар.
Хурдхан шиг өрөөндөө орон унтах гэж оролдох ч чадахгүй хөрвөөсөөр хүчээр аньж байсан нүдээ нээхэд нарны тусгал нүдэнд минь үзэгдэнэ.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
