Өдөр хоног ээлжлэн өнгөрч Намжүүний завгүй амьдрал өрнөсөөр 14 хоногийг ардаа үджээ. Энэ хугацаанд тэрээр оюутны амьдралд овоо дассан байх ба цаг зохицуулалтаа нилээн сайн хийчихдэг болсон байлаа. Ажлын 5н өдрийн 3т нь хичээлээ шахан сонгоод тэр өдрөө ганц л цагийн ажил хийн бусад өдрүүдэд нь бүтэн өдөржин ажиллахаар сонгосон нь түүнд бага ч болов амьсгаа авах боломж олгож байгаа нь таатай хэрэг.
Сургуулийн хувьд гэвэл ахлах сургуулийг нь бодвол хавь илүү байх аж. Хичээл бүр дээр танил бус хүүхдүүдтэй орж хоорондоо тийм ч их харьцаа үүсгэдэггүй нь Намжүүний хувьд азтай тохиол. Өдөр бүр нэг л орчин нөгөөх л танил хэдэн хүүхдүүдтэй байх нь түүнийг дээрэлхүүлэх хамгийн том шалтгаан байсан болов уу? Харин одоо бол тэр байдал алга болж Намжүүн ч өөртөө итгэх итгэлээ бага багаар нэмэгдүүлж байгаа харагдана.
Түүнд бусдаас хэд дахин илүү хүнд амьдрал оногдож тэр хэрээрээ хариуцлага нэхэгдэж байх ч өдий чинээ сайн явж буй нь гайхалтай зүйл мэт.
Мөн сэтгэлийнх нь гүнд тэр нэгэн өөрийг нь нэг нүдээрээ ч тоож хардаггүй залууг гэх мэдрэмж нуугдаж байх аж. Яагаад ингэж их анхаарлыг нь татаж өдөр шөнөгүй бодогдоод байгааг тэр өөрөө ч гайхах боловч түүнд хариулт үл гарч ирнэ.
Зүгээр л цаанаасаа ховслуулаад байгаа мэт ухаан мэдрэлээ алдан хэзээний л тэр нэгний тухай бодон суух нь хааяа нэг Намжүүнийг инээмсэглүүлэх шиг. Төлөв даруу түүнийг ажлын газрынх нь эзэд их л сайшаах ба үүнд нь ч урам орох мэт тасралтгүй инээмсэглэх залуу тун ч тод гэрэлтэх нь үзэсгэлэнтэй.
Цагийн ажлаа дуусгачихаад биеэ амраах гэсэн мэт алгуурхан өөртөө иллэг хийн суух түүнийг хэн нэгний үнэтэй гутлын бараа дээш өндийн харахад хүргэв.
Хэдэн мянган удаа төсөөлсөн ч байж боломгүй үйл явдал түүний нүдний өмнө болж өнгөрөх ба зүүдэнд нь ч болов ирэхээс татгалздаг нэгэн түүний өмнө бодитоороо зогсож байх нь тэр.
Сандарсандаа шүлсэндээ хахан хэсэг ханиалгахад түүний өмнө зогсох нэгэн ямар нэг үйлдэл хийсэнгүй.
- Намжүүн гэдэг байх аа?
- Тийм ээ.
Итгэлгүйхэн шиг дуугарах түүнийг цоортол нь ширтэх Жин бага зэрэг айдас төрүүлээд амжсан байлаа.
- Энд ажилладаг юм уу?
- Тийм ээ.
Илүү дутуу үггүй цомхон хэр нь хангалттай хариулт болохоор үгийг хэлэх Намжүүн нэг талаараа хүний цагийг хэмнэсэн байж болох ч нөгөө талаараа уур хүргэм байх аж.
