Үүрийн 4 цагт Намжүүн ажлаа дуусгаад гэртээ ирэн 5 цаг унтчихаад сургуульруугаа явлаа. Ахлах сургуулийг бодвол хичээлд суух цагаа сонгож болох нь түүнд аятайхан санагдаж байлаа.
Намжүүний хувьд гэвэл нээх айхтар брендийн хувцас өмсдөггүй ч өөрт байх хувцасаа аятайхан тохируулаад өмсчихдөг үсээ ч өөртөө тохируулаад засчихдаг учир түүнийг одоохондоо хэн нэгэн дээрэлхээгүй л байна. Магадгүй харьцаад үзвэл шууд л боолчлох байх.
Их сургуулийн нэг онцлог нь анги хамт олон гэж байхгүйд байлаа. Сонгосон хичээл болгон дээрээ өөр өөр хүүхдүүдтэй суусаар өнөөдрийн 3 пар хичээлээ Намжүүн амжилттай давлаа.
Намжүүн өглөөнөөс хойш юу ч идээгүйгээ санан сургуулийнхаа цайны газарт ортол түүний анхны харцаар дурласан нэгэн олон хүмүүсээр тойруулан сууж байхтай таарав.
Намжүүн ч түүнрүү сэм ширтэн хоолоо авчихаад хулгайч шиг л түүнрүү нууцаар харж байх аж.
Намжүүнийг өөрсдөнлүү нь ширтээд байна гэдгийг анзаарсан Жиний найзууд гэх хүмүүс Намжүүн рүү очлоо.
Кен: Хөөе чи үхсэнээ хараад байгаа юм?
Намжүүн: Би чамруу хараагүй ээ
Кен: Тэгээд хэн рүү гэж? Huhhh арай Жин?
Намжүүн чимээгүй доош харан суусаар байсанд Кен түүний үснээс зулгаан өөр лүүгээ харуулан зэвүүнээр ширтэх үед Намжүүн эгээтэй л уйлчихсангүй бүлтгэнэхэд Кен инээгээд түүний хоолыг нь толгой дээрээс нь асгаад Жиний дэргэдэх хүмүүсийг дуудах үед тэд ч хэлснээр нь хүрч ирэн Намжүүнийг зодож эхэллээ.
Удалгүй зохицуулагч багш ирэн тэднийг болиулахад Кен түүн рүү харан “Энэ ердөө л эхлэл чи Жинд санаархахад хэтэрхий хол байна жулдрай минь” гэж хэлэн Жинийг дагуулан цайны газраас явцгаав.
Намжүүн ч өөрийгөө цэвэрлэн хурдхан шиг гэрлүүгээ гүйв.
Өнөөх л умгар гэртээ ирэн дэрээ тэврэн уйлж эхэллээ. Гомдсон эсвэл уурласандаа биш өөрийгөө хянаж чадахгүй байгаагаа хараан уйлж байсан юм.“Би л түүнрүү харах ёсгүй байсан юм. Түүний ойр хавьд ч байх эрхгүй байж....”
Хэсэг уйлж суусан Намжүүн цагаа харан ажилдаа явах ёстойгоо санан хувцсаа солин бохирдсон хувцсаа усанд хийн гэрээсээ гарлаа. Ямар азаар порм биш энгийн хувцас өмсдөг юм.
Тэрээр өчигдрийнхөөсөө өөр ажил хийж байлаа. Гэрийнхээ ойролцоох супермаркетд ажиллах бөгөөд бага зэрэг ядран хүзүүгээ илэн доош харан зогсож байтал танил гар харагдах нь тэр.
