:13:

122 22 0
                                    

Жиний талаас:

Ямар шалтгаанаар уулзъя гэснээ ойлгохгүй байгаа ч түүнийг харахыг хүссэнээ мэдэж байна. Түүний надаас эрс тэс өөр байдал нь яагаад ч юм сонирхолтой байдаг. Өдөр бүр түүнийг харж шоглож байвал сайхан юм шиг. Эргэн тойронд минь дандаа л нийгмийн дээд зэрэглэлийн хүмүүс байдаг. Тэдний ярьдаг зүйл туйлын ойлгомжтой. Нэг л хэвийн худлаа мэдэмхийрсэн хүмүүс. Ирээдүйд хэн нь илүү ашигтай хэнтэй нь дотно байвал тэдний нэр хүнд өсөх вэ гэдгийг дотроо тооцоолж бололтой үйлдэл хийцгээдэг. Тэдний хэд нь чин сэтгэлээсээ надтай харьцдаг бол гэдэг нь гайхмаар. Тийм болол надад төрөх болгонд дотор минь муухайрч зэвүүцэл төрдөг. Харин Намжүний хажууд байхад тэр надаас юу ч хүсдэггүй, ашиг хонжоо харсан зүйл мэдрэгддэггүй. Юунд ч санаа зоволгүй өөрийнхөөрөө байж чадах юм шиг. Зөвхөн миний бодол байж магадгүй ч түүнтэй найзлахыг хүсдэг минь үнэн. Харин тэрэнд би ямархуу хүн бол? Уулзах тоолондоо гоочилж нэг бол бусадтай нийлж түүнийг шоглоод л. Хэрэв би түүний оронд байсан бол Жин гэх хүнд үнэн голоосоо дургүй хүрэх байсандаа. Тэр тийм тэвчээртэй юм болов уу эсвэл тэнэг юм болов уу. Царайнаас нь харвал дургүй байгаа юм шиг санагдахгүй байгаа ч эргэлзэж байна шүү. Ингээд харсан надаас жаахан өндөр ч юм шиг. Ийм биерхүү байж яагаад дээрэлхүүлээд байдаг юм бол доо.

- Яагаад надтай уулзъя гэсэн юм?

Намжүний асуултанд Жин балмагдаж орхив. Түүнд юу гэж хэлэхээ үл мэдэн хэсэг толгойгоо гашилгана. Харамсалтай нь түүнд оновчтой хариулт олдсонгүй.

- Найзтайгаа уулзахад шалтгаан хэрэгтэй юм уу?

Тэнэг...

Жин дотроо өөрийгөө хараан юу хэлчихсэнээ бодон хэсэг паанигтав.

- Намайг найзаа гэж боддогийг чинь мэдээгүй юм байна. Сонсоход сайхан байна шүү.

- Чамайг үргэлж гоочилдог найз сайхан байдаг юм уу? Юунд нь баярласан юм?

- Зүгээр л анхны найздаа баярласан хэрэг.

Жин бүр л хэцүү байдалд орчихов. Хүний анхны найз болчихоод дараа нь хээв нэг орхиод явах хэцүү. Жин одоогоор зүгээр л өөрөөс нь өөр төрлийн хүнд түрхэн зуур татагдаж буй төдий. Цаашид юу болохыг мэдэхгүй дээрээс нь иймэрхүү найзтай болбол бусдад муу хэлүүлэх тул хэлсэн үгэндээ бага зэрэг харамсана. Харин нөгөө талд Намжүн хязгааргүй их баярлах бөгөөд түүнд нэг алхам ойртож чадсандаа тэнгэрээс од шүүрчихэв үү гэлтэй.

Жин банталтаасаа гарч чадахгүй мунгинасаар өөр ажилтай хэмээн худлаа хэлээд тэдний гэрийг орхин гарлаа.

Түүнд өөр сонголт байгаагүй. Хэлсэн үгээ ямар буцааж болох биш дээ. Ганц баярлууштай зүйл нь Намжүн түүнийг найз гэж хэллээ ч өөрт нь учир зүггүй наалдаад байхгүйг Жин мэдэж байлаа.

Маргааш урлагийн өдөрлөгтэй учир тэдний аль аль нь сургууль дээр очих шаардлагагүй тул Жин бага ч болов санаа амрав. Намжүнаас юундаа тэгтлээ зугтмаар санагдаад байгаагаа тэр өөрөө ч ойлгохгүй байлаа. Тэр өмнө нь хэзээ ч хүнтэй ийм ээдрээтэй харилцаа үүсгэж байгаагүй. Шинэлэг хэр нь удаан үргэлжилж болохгүй тийм л харилцаа...

 Шинэлэг хэр нь удаан үргэлжилж болохгүй тийм л харилцаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••Чамд хэлж амжаагүй үгс••Where stories live. Discover now