Галын наадам эхлэхтэй зэрэгцэн Жин Намжүн хоёр гадагш гарах ба гал тойрон бужигнах хүүхдүүдийг холоос ажиглах аж. Тэд элдвийн дуу тавин дуулж бүжиглэж тун ч их хөгжилтэй харагдах ба зарим нэг хосууд нь нялуурч харагдана.
Удалгүй салют буудахыг мэдсэн Жин түргэхэн шиг түүнээс жаахан холдуу зогсох Намжүний гарыг шүүрэн авч сургууль руу орлоо. Намжүн яасан эсэхийг нь сонирхон асуумаар байвч түүний гарыг хөтлөх нэгний халуун илчинд юу юугүй диваажин руу явчихсан байв.
Нэг л мэдэхэд тэд сургуулийн дээвэр дээр ирсэн байх ба Намжүн сая л нэг юм ам нээх нь тэр.
- Энд яах гэж...
- Салютыг өндрөөс харвал гоё биз дээ?
- Тэр ч тийм л дээ. Гэхдээ харуул ах мэдчихвэл...
- Айгаад байгаа юм уу?
- Үгүй ээ...
Намжүн түгдэрч ядан ийн хэлэхэд Жин бахаа ханатал шоолж аваад дээврийн ирмэгт тулан зогслоо.
Намжүн түүнийг уначихвий хэмээн айсандаа ч тэр үү хурдхан шиг түүний ард зогсон унах юм бол шуудхан барьж авахад бэлэн байхаар гараа түүний бэлхүүсний харалдаа байрлуулав.
Мэдээж үүнийг нь Жин анзаарсангүй удалгүй эхлэх зүйлд хамаг анхаарал нь төвлөрсөн байх аж.
Харин Намжүнд галт наадам байна уу салют буудна уу хүмүүс дуулж бүжиглэнэ үү огтхон ч хамаа байсангүй. Түүний анхаарлыг гагцхүү Жин л татах ба түүний мөрийг хэр өргөн болох, үс нь мөрөнд нь шүргэтэл урт ургасныг, хүзүүг нь харахад л түүнийг нэлээдгүй цагаан арьстай болохыг мэдэж болохоор юм байна гэж хүртэл бодоод амжив.
Тэнгэрт олон өнгийн гэрэл цацарч энд тэндгүй түс тас хийсэн чимээ нүргэлэхэд Жиний царай тэнгэрт буй оддоос ч илүү гэрэлтэн гялалзах ба энэ л царайнд Намжүн улам их дурлах аж.
- Гоё байгаа биз?
Жин тэнгэр лүү ширтсэн чигтээ ийн хэлэх бол Намжүн толгой дохин "Тийм ээ дэндүү үзэсгэлэнтэй юм" гэсээр түүнээс харцаа салгаж үл чадна.
Салют ч дуусаж гадаа шуугилдах хүүхдүүдийн дуу ч сулрах үед Жиний царайнаас инээмсэглэлийн ул мөр тэр чигтээ алга болж тэрээр эргэн харлаа.
Намжүн түүнд маш ойрхон зогсож байсан тул Жин сандран түүнийг налан уначихав. Намжүний гар ч түүнийг тосож авахдаа бэлэн байрлаж байсныг ч хэлэх үү хормын дотор түүнийг тэврэхэд хоёул эвгүй байдалд орон бие биенээсээ холдлоо. Намжүн ч ичингүйрэн доош харах бол Жин хоолойгоо засаж аваад түрүүлэн доош буулаа.
Намжүн л харин тэр чигтээ гацан улаан ягаан өнгөөр будагдах хацраа хүйтэн гараараа даран аль болох тайвшрахыг хичээж байсан юм.
Сая нэг ухаан оров уу гэлтэй эргэн тойрноо ажиглан орь ганцаар үлдсэнээ ойлгоод доош хар хурдаараа гүйлээ.
Хүүхдүүд аль хэдийнээ юм хумаа хураан явцгаасан байх ба энэ сургуульд тэр л үлдсэн болох нь тодорхой болов.
Түрүүхэн л хамт байсан Жиний бараа нь ч үл харагдана.
Нэг тийм орхигдсон сонин мэдрэмж Намжүний дотор төрөх ч түрүүний болсон үйл явдлаа дотроо ахин төсөөлөн жаргалтай гэгч нь гэрлүүгээ алхлаа.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

YOU ARE READING
••Чамд хэлж амжаагүй үгс••
RomantizmBxB story Start: 2020-04-21 End: Author: "Tony"