:12:

116 23 0
                                    

Түүнийг хүрээд ирсэнд газрын эзэн гайхшран юу болсныг асуух бол Намжүнд түүний үг огт сонин биш байлаа. Харцаараа Жинийг хайн ирсэн үгүйг шалгана. Эзэн ч түүнийг ажиллах санаагүй ирсэнийг ойлгон олон долоон юм шалгаасангүй ажилдаа орлоо.

Намжүн Жинийг ирээгүйг анзааран гадагш гаран түүнийг хүлээнэ.

Гадаа харуй бүрий болохын зэрэгцээ сэвшээ салхи сэнгэнэн нэн таатай байсанд Намжүн нүдээ анин гүнзгий амьсгаа авна. Тэр сандарсандаа болоод замын турш гүйхээрээ ирэхдээ бүтэн амьсгаа ч авч чадалгүй ирсэн билээ.

Удтал зогссоны эцэст залхсан тэрээр нүдээ нээтэл өмнө нь Жин хүзүүгээ гилжийлгэн зогсож байлаа.

Сүнс харсан мэт цочих Намжүн бөгсөөрөө газартай мэндлээд авав.

Жин ч түүнийг шоолон гар сунгахад Намжүн түүнийг татаж босгох нь гэж бодон барих гэтэл Жин буцаан гараа татаад "Өөрөө унасан хүн өөрөө босно биз ээ" гэчихээд цааш явах аж.

Намжүн ч хурдхан босоод араас нь гүйцэж очоод "Хүнээр тоглох гоё байдаг юм уу?" гэхэд Жин юм хэлсэнгүй.

- Ажилгүй байж ирчихсэн байх шив.

- Өөрөө л ир гэсэн юм байж.

Намжүн түүнд гоморхох мэт ийн хэлэхэд Жин ахин нэг инээнэ.

- Хүүхэд шиг юм.

- Нээрээ маргааш урлагийн өдөрлөгтэй биз дээ. Оролцох юм уу?

- Би юу даа? Үгүй үгүй. Спортод орсон нь их юм. Бие дийлэхгүй нь.

- Нэг их хөгшин хүн шиг л...

- Юу гээд байна.

- Юу ч биш ээ. Тэгвэл юу хийх юм?

- Хичээлдээ сууж гэгээн дүрээ үзүүлье дээ. Чи бас л ажилтай байлгүй.

- Үгүй яахав багахан байгаалдаа. Танай аавын ажил дээр...

- Бага гэнэ шүү. Тэр чинь хариуцлагатай ажил юм шүү.

- Тийм утгаар хэлсэн юм бишээ.

- Мэдэж байнаа.

- Хаашаа явж байгаа юм?

- Танай гэрлүү...

- Нөгөө зүгт юмсан...

- Ааах нээрээ асуухаа мартсан юм байна шт. Чамайг шоолсоор байгаад. Алив урд гараад зам заа.

- Би ямар ажилтан чинь биш дээ. Хажууд чинь алхаж байж болохгүй юу?

- Дураараа л болохгүй юу.

Тэдний хооронд ахин яриа өрнөсөнгүй. Удалгүй тэд Намжүний гэрийн гадаа ирэх аж.

Жин бага зэрэг сониучирхан харах ба дотогш ороод уулга алдах нь тэр.

- Энд чинь бөгс эргэх зай байгаа юм уу даа?

- Надад бол хангалттай том юм шүү.

- Манай гэрийн харуулын өрөө шиг л...

- Заа зааа...

- Үгүй ээ би голох гээгүй...

Намжүн гутлаа тайлан орон дээрээ суух ба бага зэрэг гомдлын мөр тээснийг хэлэх үү Жинд хариу үг хэлсэнгүй.

Жин ч түүний араас орон хажууд нь суугаад түүний сэтгэлийг засах мэт "Тоглосон юм даа. Ингээд хоёулаа суусан ч ахиад зөндөө хүн багтахаар том юм байна" гэхэд Намжүн "Угаасаа жижгийг мэдэж байгаа болохоор иймэрхүү үг хэрэггүй дээ" гэх нь тэр.

Намжүн гэнэт нэгийг санах мэт огло харайн босоод Жинд ус аягалж өгөв.

- Манайд байгаа хамгийн үнэтэй эд шүү.

- Ойлголоо гамтай ууя.

Тэд гэнэт л пирхийн инээд алдацгааж хоёр биенээ шоолсоор шөнө дунд болох нь тэр.

••Чамд хэлж амжаагүй үгс••Where stories live. Discover now