:10:

116 25 0
                                    

Танилцуулах өдөрлөг дууссаны дараах өдөр хамгийн их завгүй өдөр болж өнгөрдөг байлаа. Учир юу вэ гэвэл тэд шинэ гишүүдийн бүртгэл хийгээд багахан ярилцлага хүртэл авдаг уламжлалтай. Энэ өдөр клубуудын хувьд завгүй ч клубд байдаггүй оюутнуудын хувьд бол сургуулийн 7 хоногийн ганц амардаг нь өдөр нь юмсанж.

Намжүн эхний пар хичээлээ дуусгачихаад коридорт зогсон хүмүүсийг ажиглана. Хааяа нэг клубын үйл ажиллагаа гэсэн нэрийн дор хичээлээс чөлөөгдөн байх оюутнуудад атаархах боловч түүн шиг хүнд энэ байдал л төгс тохирох мэт санагдана.

Түүн шиг хүн гэдэг нь Намжүний өөрөө өөрийгөө тодорхойлох тодорхойлолт байлаа. Дэлгэрэнгүй ярьвал үг цөөнтэй, бусадтай нийтэч бус, идэвхгүй гэх мэт...

Тэр юунд өөрийгөө ингэж тодорхойлдогийг мэдэхгүй ч тэр өөрийгөө хэзээ ч бусдаас илүү гэж боддогүйтэй холбоотой биз.

Урсах өнгөрөх хүмүүсийг ажигласаар сүүлдээ бодолд автан таг гөлөрсөн түүнийг бодит байдалд нь авчрах нэгэн түүний урдуур зөрж өнгөрөх нь нүдний буланд хальт үзэгдэв.

Намжүн ч ухаан орон түүний араас харан удтал зогссон ч түүнрүү эргэн харсангүй. Уг нь тэдний харилцаа илүү дээрдсэн гэж бодсон ч түрүүний хариу үйлдэл энэ бүхэн эндүүрэл байсныг гэрчилнэ.

Намжүн ахин хичээлдээ суухаар нурмайсан амьтан ангируугаа зүглэв.

Ямар нэг онцгой зүйлгүй түүний бүхий л амьдралдаа туулж ирсэн өдөр бүрийн зураглал өнөөдөр ч бас үргэлжилж буй нь энэ бололтой.

Түүний амьдралд өнгө нэмэх зүйл өнөөдрийн хувьд түүнд "Үгүй ээ" гэх аж.

Урт өдрийн ард гарсан тэрээр гэрлүүгээ бодлогоширонгуй алхана. Маргааш бол спортын өдөрлөг болох өдөр. Түүний хувьд ямар ч хүртээлгүй өдөр боловч энэ удаад арай өөр. Түүний өдрийн бодол шөнийн зүүд Жин сагсны тэмцээнд орно гэх цуурхлаар тэр ийн бодлогоширон замаа ч харалгүй алхаж яваа нь энэ.

Маргааш түүнд хичээлгүй тул хэд хэдэн цагийн ажил хийх ёстой болохоор сургууль дээр очих завгүй. Гэсэн ч түүний бодол санаа сургууль дээр байхад тэр яахан төвлөрөх билээ.

Сэтгэл шулуудан ажлын газрууд руугаа залган нэг өдрийн чөлөө хүсэх аж. Зарим нэг нь түүнд дургүйцэх ч зарим нь уриалгахан зөвшөөрнө. Гэхдээ тэр бараг хариугаа ч сонсох сөхөөгүй тэнгэр дээр дүүлж байсан юм.

Жиний шинэ төрх харж байгаагүй чадварыг харна гэхээс тэр байж сууж үл чадна.

Цагны зүүг хэрхэн эргэж буйг тоолох шахам маргаашыг хүлээнэ.

Хөрвөөж хөрвөөж үүр цайх алдад хальтхан унтсан Намжүн огт ядарсан шинжгүй босон гарахдаа бэлдлээ. Түүний амьдралд ердөө Жин л байхад болох юм шиг.

Өглөөний сэрүү татсан агаарыг ханатлаа уушиглан сургууль руу гүйхээрээ очих түүний урд Жин дүрээрээ зогсож байлаа.

Мөр шүргэсэн урт үсээ ардаа боож сагсны өмсгөл өмссөн тэрээр энгийн байдгаасаа нэлээд өөр харагдаж байв.

Намжүн харсан зүйлдээ итгэж ядан түүний зүг удтал ширтэнэ. Харин түүний ширтэлтийг олж мэдсэн мэт Жин түүний өөдөөс ширтэхэд тэд түүр зуур харц мөргөлдөх нь тэр.

Жиний хацар ялимгүй улайн харц буруулахад Намжүний дотор мянга мянган асуулт үлдэх аж.

••Чамд хэлж амжаагүй үгс••Where stories live. Discover now