:14:

105 20 0
                                    

Өдөрлөгийн сүүлчийн үйл ажиллагаа болох танилцах зугаалгын өдөр 1 шөнө 2 өдрийн хугацаатай явагдах болов. Энэ удаад сургуулийн бүх оюутнууд оролцох ёстой учир Намжүн болоод Жин яалтчгүй тааралдах нь тодорхой болсон байлаа.

Нэг нь өндөр хүлээлт үүсгэн догдлонгуй ирэх бол нөгөө нь их л дургүйлхэн ирж яваа харагдана.

Энд тэндгүй хүүхдүүд шуугилдан автобусандаа сууцгаах бол Намжүн Жиний суух автобусанд суух санаатай нууцхан харуулдах аж.

Жин ч найзуудтай хамгийн сүүлчийн автобусанд суух бол араас нь Намжүн дагалдан орлоо. Жиний хажууд хараахан хүн суугаагүй байсан тул Намжүн хурдхан гэгч нь очин хажууд нь суучихав.

Жин ч гайхшран түүнрүү нэг харан найзуудрууга нэг харах аж. Жин байтугай түүний найзууд илүү гайхан сууж байгаа харагдах ба Жин бага зэрэг санаа зовоод амжив.

Харин Намжүн түүнтэй яриа өдөж элдэв янз болсонгүй дуугүйхэн шиг л саравчтай малгайгаараа нүүрээ халхлан нүдээ анилаа. Түүнд бол ердөө хажууд нь суух л хангалттай байсан мэт...

Удалгүй автобус зорьсон газартаа ирэн тэд ч бууцгаалаа. Зохицуулагч багш нар тэднийг хуваарилан өөр өөрсдийн байрлах өрөө рүү явцгаан 1 цагийн дараа уулзахаар болцгоов.

Курс курсээрээ өөр өөр давхарт хуваарилагдсан тул Намжүн Жин хоёр бараг л уулзахгүй болох нь тодорхой болов.

Намжүн нэг давхарт үеийнхэнтэйгээ хамт байрлах ба түүнд дотно хүн байхгүй тул хэнтэй ч юу ч ярилгүй хувцсаа янзлаад товлосон газарлуугаа явлаа.

Оюутнуудыг бүртгэж дууссан багш аялалын төлөвлөгөөгөө танилцуулан 30 минут орчим яриа хийх ч Намжүний анхаарал түүнд байсангүй Жинийг нүдээрээ хайсаар байгаад багшийн ч яриа дуусав.

Бүх зүйл дууссан хойно олны дунд ганц л юугаа ч ойлгоогүй хүн үлдэх нь тэр.

Үг дуугүй л бусдыгаа даган хийж буйг нь дуурайж явсаар нар жаргаж харуй бүрий болчихов.

Орой тэд уламжлал болсон юм хайх тэмцээн зохиох ба үүнд курс хамаарахгүй хосоороо явах ёстой байлаа.

Эр эмээрээ хуваагдан сугалаа сугалж хамт явцгаах санаа Намжүнд таалагдаагүй ч зүгээр л хэдхэн минутын үйл ажиллагаанд чимээгүйхэн оролцох нь түүнд тийм ч хэцүү биш.

Түүний сугалсан охин мөрөөр нь татсан өндөртэй жижигхэн охин байлаа. Охин харваас илэрхий аймхай шинжтэй байх ба Намжүн ч нэг гүнзгий амьсгаа аваад ой модруу орлоо.

Харанхуйн дээр ой модонд элдэв шавж байх нь охиныг айлган Намжүнд тас наалдах шалтгаан болов.

Тэд хамт алхан явж байх зуур хажууханд нь Жин нэгэн охинтой сүрхий ярилцан алхах нь хальт харагдав. Намжүн түүнийг мөн эсэхт эргэлзэн онийж ирэн түүнийг харах зуураа модны үндсэнд тээглэн уначих нь тэр.

Болох ёстой зүйл болдгоороо болсон мэт Намжүн санаа алдаад "Би ч ингэхгүй байна гэж байхгүй л дээ" гэсээр өндийв. Тэр угийн л бүтэлгүй тул ийн шагшрах нь аргагүй биз.

Түүний хажуунаас танил гар орж ирэн түүнийг түшихэд Намжүн төвөггүй Жин гэдгийг нь мэдэн инээд алдав.

- Уначихаад тэнэг юм шиг инээх юм? Яачихсан хүн бэ?

Жин ташаагаа тулж ирэн түүнрүү үгэлж эхлэхэд Намжүн бүр л инээд алдан "Зүгээр л хөгжилтэй санагдаад" гэх нь тэр.

Ийн тэд дөрвүүлээ болон цааш явцгаах ба өмнөх эвгүй байдал нь бүрмөсөн алга болсон мэт тэд хоорондоо ярилцан инээлдсээр олох зүйлээ ч олов.

Бүх оюутнууд байрлаж буй газраа ирсэн байх ба бүтэлгүйтсэн оюутнууд шийтгүүлэн шөнөжин инээлдсээр тэд өдрийг дуусгалаа.

Намжүний нойр ч хүрсэнгүй гадаа салхинд суун чихэвчээ зүүгээд хэсэг нүдээ анилаа. Толгойд нь өглөөнөөс эхлээд саяхныг хүртэлх болсон бүх зүйлс үзэгдэх ба үе үехэн тэрээр инээд алдан тун ч их жаргалтай харагдана.

 Толгойд нь өглөөнөөс эхлээд саяхныг хүртэлх болсон бүх зүйлс үзэгдэх ба үе үехэн тэрээр инээд алдан тун ч их жаргалтай харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••Чамд хэлж амжаагүй үгс••Where stories live. Discover now