Их сургуулийн эхний семестр эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн байх ба уламжлал ёсоор шинэ оюутнуудаа хүлээн авах үйл ажиллагаа зохион байгуулагдахаар болов. Энэхүү үйл ажиллагаа нь 7 хоног үргэлжлэх ба эхний 2 хоногт сургуулийн бүх клубуудын танилцуулах өдөрлөг болдог байлаа.
7 хоногийн өмнөөс л сургууль илт хөл хөдөлгөөнтэй болсон ба энэ нь тэдний удахгүй болох өдөрлөгт бэлдэж буйн тод жишээ байсан юм. Тэр олон өдөр бэлдсэн ажлаа 2 хоногт танилцуулан шинэ гишүүд авах гэж улайрах клубууд тун ч завгүй ажиллана.
Намжүн олон ажлын хажуугаар клубд орно гэвэл насны мөрөөдөл учир зүгээр л тэднийг холоос ажиглан зогсоно.
Тэрээр дуу хөгжимд сонирхолтой ч өдий наслахдаа нэг ч удаа оролдож үзээгүй юмсанж. Зүгээр л хааяа нэг толгойдоо хэрвээ би хөгжмийн зохиолч болбол яах бол хэмээн бодох ч урлагийн хүн болоход түүний чадал дорой байлаа.
Тэглээ ч ямар нэг хөгжмөөр хичээллэж үзээгүй тэрээр одооноос бэлдэнэ гэвэл худлаа тул энэ мөрөөдлөө толгой дотроо л нандигнан хадгалж явдаг байв.
Удтал хөгжмийн клубын гадна зогссон тэрээр гэнэт ухаан орж бодит байдалтайгаа эвлэрэх мэт хүнд гэгч нь санаа алдаад бусад клубууд рүү очлоо.
Бүгдийнх нь нүдэнд баяр хөөр дүүрэн хамтдаа инээлдэн ажлаа хамтарч хийх тэднийг харах Намжүнд хөнгөн гуниг төрнө. Хэрвээ түүнд ганц ч болов найз байдагсан бол, ганц ч болов түүний мөрөөдлийг сонсон хамтдаа инээлдэх хүн байсан бол гэсэн бодол түүнд зогсоо зайгүй төрөх агаад энэ байдал түүнд тухгүй байсан тул хурдхан л хүнгүй газар луу явахыг хүсэх аж.
Сургуулийн 1,2-р давхарт битүү хүмүүс байх ба дээд давхруудад харин ганц сүнс л байгаа болов уу гэмээр анир чимээгүй байсанд Намжүн дотроо жаал баярлав.
Нээлттэй өдөрлөг явагдаж байгаа учир бүх л анги нээлттэй байх бөгөөд аль ч ангид орсон хэн нэгэн үг хэлэхгүй нөхцөл байдал байсан нь Намжүнийг ганцаараа байх чамд илүү тухтай гэх шиг санагдана.
Тэрээр ямар нэг ангид орсонгүй коридорт цонхоор харан зогсох ба удахгүй галын наадам маягийн жижигхэн үйл ажиллагаа болох тул тэр цагийг хүлээн цагийг нөхцөөх аж.
Хэн нэгний хөлийн чимээ цуурайтан улам бүр тод сонсогдох нь Намжүнд багахан айдас төрүүлээд амжив.
Тэрээр шатны зүг тасралгүй ширтэх ба хэн ирж байгааг ихэд сониучирхана.
Удалгүй түүний өөдөөс танил царай үзэгдэх ба энэ үйл явдал түүний айдсыг үргээн оронд нь сандралыг түгээх аж.
Зүрх нь хяналтгүй хурдан цохилж гар нь салганах тэрээр амьсгалахаа ч мартсан бололтой.
Жин түүний өмнө тулж ирээд духан дээр нь няслаад авав. Өвдөлтөндөө ярвайх Намжүн түүнрүү муухай харах ч удалгүй инээмсэглэн нүдээ алга болтол түүний өөдөөс мишээв.
- Мангар юм уу?
- Мхн мангар хүн байна.
- Ганцаараа энд юугаа хийж байгаа юм. Гадаа их хөгжилтэй байхад.
- Ганцаардах дуртай юм шиг байнаа би.
- Мангар амьтан.
Жиний талаас:
Өөрийг нь шоолоод байхад өөдөөс минь малийтлаа инээгээд байж байх хүн Намжүнаас өөр байх болов уу? Тэр дандаа л ийм байдаг. Хэн ч юу ч гэж муухай үг хэлсэн инээгээд л. Сайн инээдгийг чинь мэдсэн болохоор одоо надад жинхэнэ өөрийгөө харуулахгүй юм уу? Хамаг сонирхол хөдөлгөж хаячихаад өдөр бүр нэг л хэвийн инээсэн хүн байх юм. Түрүүн бараг амьсгалахгүй бүлтгэнээд байсан уу? Хачин хүн юмаа. Би одоо хачин хүн харах дуртай юм байх даа? Түүнээс холдох минь. Үгүй бол би өөрөө ч мангар болох нь байна.
- Би явлаа малигараа.
- Хамт явъя! Одоо салют нтр буудах байх!
- Хэн чамтай явж байдаг юм!
Жин уурлангуй шатаар буух бол Намжүн түүний ардаас инээсээр даган буулаа.
A/N: 🥰