Ёнсо их сургуулийн 1-р курст орох гэж буй оюутан Ким Намжүүн. Ахлах сургуулийнхаа 3-5р ангийн боол гэдгээрээ алдартай. Асрамжийн газар өссөн тэрээр энэ жил сургуулиа төгссөн бөгөөд асрамжийн газраасаа явах хэрэгтэй болсон билээ. Учир нь тэр насанд хүрчихсэн. Одоогоор зуны амралттай байгаа ч удахгүй түүний шинэ амьдрал эхлэх учир баяртай байгаа ч асрамжийн газраасаа явж байр түрээслэн ганцаараа амьдрах болсон нь түүнд хэцүү байлаа.
Угийн л хүмүүжил сайтай тэрээр ямар ч ажлыг үл голон хийх бөгөөд ажлын газрынх нь дарга ч түүний эелдэг байдлыг үнэлдэг. Магадгүй даргууд гэх нь зөв байх. Учир нь тэр олон газар зэрэг ажилладаг.
Хэдхэн хоногийн дараа хичээл эхлэх тул тэрээр өдөр шөнөгүй биеэ тултал нь дайчлан ажиллаж байлаа. Хэдий тэр одоо жаргалтай байгаа ч түүнийг угтан авах шинэ орчноос айж байсан юм. Ахиад л түүнийг боолчлох болов уу? Дээрэлхэж зодох болов уу? Эсвэл түүнээр хүслээ хангах болов уу?
<Хичээлийн нээлт>
Түүний шинэ орчин гэж бодсон газар төсөөлсөн шиг нь байсангүй. Зүгээр л танихгүй олон хүмүүсээс өөр шинэлэг зүйл алга байлаа. Яг л өмнөх шиг нь зарим нэг дээд курсыхан нь нэгдүгээр курсын юу ч мэдэхгүй бацаануудыгаа дээрэлхэн тамхи авч өгөхгүй бол зодож байлаа.
Гэхдээ тэд Намжүүн рүү хараахан ойртоогүй байгаа нь азтай хэрэг. Учир нь Намжүүн бараг л модел гэмээр өндөр яг дундын гэмээр мөр нарийхан хөл бас дажгүй үс засалттай байсан болохоор ойртохоо түр азнасан байх. Уг нь тэр том нүдний шилээ авчихвал шууд л од болох байсан юм. Гэвч тэрээр дунд ангиасаа хойш энэ том нүдний шилнээсээ салалгүй явж байгаа.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Зарим нэг охид ч түүн рүү ялимгүй инээмсэглэн ширтэх бол зарим нь бүр тоож ч харахгүй байх аж. Гэхдээ энэ бүхэн Намжүүнд хамаагүй зүгээр л түүнд аятайхан хүмүүс л хэрэгтэй байсан юм. Тэрнийг дээрэлхэх биш зүгээр л найзууд шиг байх хүмүүс...

YOU ARE READING
••Чамд хэлж амжаагүй үгс••
RomantizmBxB story Start: 2020-04-21 End: Author: "Tony"