:11:

103 25 0
                                    

Намжүн хэсэг зуур балмагдан дараагийн хичээлдээ суухаа ч умартсан байлаа.

Гэнэт ухаан орох тэрээр хам хум ангируугаа орон багшдаа бөхөлзсөөр өөрийн сандал дээрээ очин суув.

Цаг хугацаа нэг л явж өгөхгүй мэт санагдах агаад тэр юунд ийн байж сууж ядаад байгаагаа үл ойлгоно.

Азаар хичээлийн цаг дуусан Намжүн хар хурдаараа нэг тийш гүйн одлоо. Удалгүй тэрээр нэгэн ангийн гадаа ирсэн байх ба дотор нь хэдэн охид залуус шуугилдан байх аж.

Намжүн яг л хулгай хийх гэж буй аятай хаалгаар нь сэм харах бол хэн нэгний харц түүнтэй мөргөлдөх нь тэр.

Намжүн Жинийг өөдөөс нь ширтэж буйг ч мэдэж байгаа юм алга. Бараг диваажинд байна уу гэлтэй малийтлаа инээн зогсоно.

Жин хурдхан шиг түүнээс харц буруулан найзуудынхаа ярианд эргэн нэгдлээ.

Намжүн ч эвгүй байдал орох шиг болон урамгүйхэн шиг гадагш гарлаа.

Одоохондоо Жин тоглолтгүй байгаа бололтой. Гадуураа цамц өмссөн байсан ч түүний биеийн галбирыг тодорхой мэдэж болохоор, шорт өмссөн тул түүний арьс ил гаран хэчнээн цагаан болохыг нь мэдэж болохоор. Намжүн хальтхан харсан ч тэр бүх зураглалыг огт мартсангүй.

Хэсэг алхсаар спорт зааланд ирэхэд дүүрэн хүүхдүүд орилолдон нэгнээ дэмжин байхтай таарав.

Хичээлээ тарсан хүүхдүүд ч бас тэдэнтэй нэгдэх гэж буй бололтой уван цуван орж ирсээр байлаа.

Заал дорхноо дүүрэх ба зарим нэг нь суудалгүй ч зогсоогоороо тоглолтыг үзэж байв.

Намжүнд суудал байтугай зогсох талбай ч тааралдсангүй.

Тэрээр буланд чихэгдэн зогсохдоо гагцхүү ганц Жинийг л хүлээнэ.

Хаалгаа хэдэн оюутнууд орж ирэхэд заалаар нэг хашхиралдаан болох аж. Мэдээж тэр дунд Жин харагдах ба ийш тийш харах нь сонирхолтой.

Тэр буланд зогсох Намжүнийг олж харан ямар ч эргэлзэх зүйлгүй өөдөөс нь алхан очлоо. Намжүн ч балмагдан онигоо нүдээ байдгаар нь нээхэд Жин түүнийг шоолон гараас нь атгаад авав.

- Ийм зайнд чам шиг том хүн яаж багтана гэж бодоов?

- Надад сул зай олдоогүй юмаа.

Жин түүнийг дагуулж явсаар багийнхаа суудаг хэсэгт суулган "Наад онигор нүдээ том гэгч нь нээж байгаад намайг сайн үзээрэй" гэчихээд талбай дээр гарав.

Намжүн ч тэдний багийн сэлгээний тоглогчидтой хамт суухдаа тухгүй байсан ч Жинийг ойролс харж чадах болсондоо туйлын их жаргалтай байлаа.

Жин цамцаа тайлан түүнрүү шидэх ба "Намайг гараараа дохивол ус өгөөрэй" гэчихээд буцан талбайруу гүйлээ.

Намжүн ч толгой дохин инээмсэглэх ба түүнийг хэзээ гараа дохих бол хэмээн хүлээж ядна.

Тоглолтын явцад Жиний үсний боолт тайлагдан намирах нь Намжүнд тун ч их сонирхолтой байв. Урт үс түүнд зохихын зэрэгцээ хөлс нь цувах тэрээр хэтэрхий халуухан гэмээр харагдах нь нууц биш.

Намжүн түүний гараа дохих тоолонд ус дөхүүлж өгсөөр Жиний багийн ялалтаар тоглолт дууслаа.

Ялсандаа ч тэр үү баяр хөөрөөр дүүрэн байх Жин Намжүнийг тэврэн авах ба "Орой хоолны газарт чинь уулзъя" гэчихээд яваад өгөв.

Намжүн бараг л түүнийг тэвэрсэн гар болоод хөлс нь наалдсан хувцсаа хүртэл угаахгүй хадгалахдаа ч бэлэн харагдана.

Өнөөдөр хэтэрхий их жаргалдаа умбах тэрээр бодит байдал болон төсөөллөө ч ялгаж чадахгүйд хүрэн хэсэг тэнэг хүн шиг ганцаараа инээн зогсох аж.

Гэнэт "Орой хоолны газарт чинь уулзъя" гэсэн үгийг нь санан тэрээр хар хурдаараа ажил руугаа явлаа. Уг нь ажиллахгүй гээд чөлөө авсан ч аргагүйн эрхэнд очих болсон тэрээр захиралдаа юу гэж хэлэхээ бодон гүйсээр ажлынхаа гадаа ирлээ.

••Чамд хэлж амжаагүй үгс••Where stories live. Discover now