:7:

136 27 3
                                    

Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд Жин Намжүн хоёр өдөр болгон үг сольж ямар нэг байдлаар харьцдаг болсон байлаа. Хэдий Жин найзууд болон бусад хүмүүсийн дэргэд урьдын л адил Намжүнийг шоолон шоглодог ч түүнтэй хоёулхнаа байхдаа тэс өөр нэгэн болдог байв. Мэдээж энэ байдлаа тэр өөрөө ч анзаараагүй биз. Намжүний тэр олон ажлынхаа хажуугаар цаг зав гаргаж чадахгүйд бухимдах тэрээр түүнд илүү их чөлөөт цаг гаргахыг хүссэндээ аавдаа хэлж цалинг нь хүртэл нэмүүлсэн. Үүнийх нь ачаар Намжүн ажлаа багасган Жинд ч их цаг гаргах болсон юм.

Жин Намжүний хичээлийн хуваарь ажлын хуваарь гээд бүхнийг мэддэг болсон тул түүнийг хаана яаж хүлээхээ мэднэ. Тарах үед нь гартаа чихэр атган зогсож байдаг мөн хааяа нэг гэрлүү нь хамт алхах ч Намжүний гэрийн ойр тойрон тун тааламжгүй байдгаас тэрээр нэг их очиж чаддаггүй байлаа.

Жин ямар нэг байдлаар түүнийг сониучирхан өөрөөс нь өөр ертөнцөд байх түүнд татагддаг ч хайрлах битгий хэл найз ч гэж боддоггүй нь сонин. Зүгээр л хамт байхад тухтай нэгэн гэж боддог тул цаг ямагт түүнтэй байх гэж хичээгээд байдаг биз.

Удаан бодсоны эцэст Жин Намжүнийг гэртээ аваачихаар шийдэн тэд яг одоо Жиний тансаг машинд суун гэрлүү нь явж буй нь энэ.

Машинд хэн нэгний сандран номхон гэгч суух аура нөгөө нэгнийг мэдэн будилан цонхруу ширтэхэд хүргэнэ.

Тэд нэг их удаан явсангүй Жиний тансаг гэрийн үүдэнд ирлээ. Хашаагаар нь орох төдийд нүсэр том хаус түүний өмнө сүндэрлэхэд Намжүний онигор нүд байдгаараа томорсон харагдана.

Гадаах цэцэрлэг хийгээд жижиг хэмжээний усан оргилуур гээд бүгд л тэр болгон хараад байхааргүй чамин эд тун ч их олон байв. Намжүн тэр бүгдийг алдалгүй харж авахыг хичээх мэт урдах замаа ч үл харан эргэн тойрноо сониучирхана.

Жин түүнийг хурдал гэх шиг гарнаас нь зууран гэрлүүгээ хурдхан чирж оруулав.

Гэрт орсон ч ялгаа байсангүй. Намжүний гайхшрал үргэлжилсээр Жинийг залхааж орхив.

Жин аргаа баран Намжүний нүдийг гараараа таглан бушуухан өрөөлүүгээ оруулан хаалгаа түгжих нь тэр.

Намжүн гайхшралаасаа салж чадахгүй түүний өрөөг хүртэл тойруулж харан уулга алдсаар л байлаа.

- За болно шдээ.

- Гэхдээ эд нар...яаж ийм гоё гэр байдаг байнаа? Амьдралдаа анх удаа л харж байна.

- Үгүй яахав дажгүй л дээ. Чи дуртай байвал ирж байхгүй юу.

Намжүн үүнд яалт ч үгүй дуртай нь илэрхий байлаа. Нүдээ алга болтол мишээн хацрынх нь хонхорхой улам тодрон малийх түүнийг харах Жин инээмсэглэхгүй байж чадсангүй.

Тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэн элдэв зүйлс хийн инээлдэх ч тэдний инээмсэглэлийн шалтгаан тэс өөр байлаа.

Амьсгалах төдий нь хүртэл хайр татам санагдаж ам нээх болгонд нь инээмсэглэх Намжүн.

Тэс өөр ертөнцөд очсон мэт түүний мэдэхгүй зүйлсийг ярьж элдэв инээдтэй үйлдэлд нь инээдээ барьж үл чадах Жин.

Тэднийг холбох зүйл нь ердөө л Жиний сонирхол байх агаад хэзээ түүний сонирхол буурна тэр үед дуусах тийм л харилцаа тэдний дунд өрнөж байлаа.

A/N: Намжүнийг инээмсэглэлээ гэж бичих болгондоо түүний хөөрхөн хацрын хонхорхойг толгойдоо төсөөлж тэнэг юм шиг инээсээр байгаа Tony...🥺

••Чамд хэлж амжаагүй үгс••Where stories live. Discover now