:5:

424 59 5
                                    

- Хүйтэн зүйл хүрч байхад тэгэлгүй яахавдээ.

Яаж ч байсан муухай аашилж чадахгүй хүн гэж байдаг байх аа? Тэр нь яг л Жин бололтой Намжүүн ядарсан мөн түүнд гоморхсон, өдрийн хэлсэн үгэнд нь үзэн ядалт тээхээр байсан ч энгийн л хариу үзүүлэх нь түүнийг Жиний өмнө ямар хүлцэнгүй болохыг харуулж буй хэрэг болов уу?

- Ажлын эхний өдрөө унтах гээд байхаар чинь л. Энийг уучих.

Гэнэтхэн л сайхан аашлах Жиний занд бүрмөсөн төөрөх шиг болж ямар хариу үзүүлэхээ мэдэхгүй будилах Намжүүн Жинд бага ч болов инээдийг бэлэглэв.

- Яасан бэ авахгүй хэрэг үү?

- Хоёулхнаа байхдаа л хүн шиг харьцах юм аа.

- Нөхцөл байдал нь л тэгээд таарчихдаг юм.

Жин түүний ширээн дээр уух зүйлээ тавьчихаад явахад Намжүүн түүний гарнаас атган зогсоох нь тэр.

- Ингэхэд намайг энд ажиллана гэж яаж мэдсэн юм?

- Манай аавын компани болохоор л.

- Тийм болоод л намайг ажилд авсан байх нь ээ?

- Магадгүй ээ.

- Чамайг надад дургүй гэж бодсон юмсан.

- Би дуртай ч гэж хэлээгүй юмсан. Зүгээр л сонирхолтой санагдаад энэ бүгдийг хийж байна.

- Хэрвээ би энэ бүгдийг чинь арай өөрөөр ойлгье гэвэл?

- Хамаагүй ээ.

Жин түүнээс хурдхан мултрах гэсэн мэт товч хариулт өгөн гараа чангахан татсаар хаашаа ч юм явчих нь тэр. Үнэндээ Намжүүнд хаачих гэж байгаагаа тайлагнах шаардлагагүй учир Намжүүн ч олон юм асуусангүй хий дэмий араас нь харсаар хоцров.

- Араасаа ч царайлаг байгаа нь шударга бус юм.

***

Өглөө ч болж ажилчид цугларсаар өдрийн ээлжний харуул ирэн Намжүүн ажлаа хүлээлгэж өгөхөөр болов. Энэ үеэр бүхий л ажилчид нэг хүний өмнө толгой гудайлган мэндчилэх ба хэн ч харсан энэ газрын захирал болов уу гэлтэй. Тэр эрхэм гэнэтхэн л алхаж буй чиглэлээ өөрчлөн Намжүүнрүү дөхөн ирэхэд Намжүүн ч сандран түүний өмнө бөхийв.

Өнөөх эрхэм түүний мөрөн дээр хөнгөхөн цохиод "Хүүгийн минь найз гэсэн үү? Хичээнгүй юм аа. Ажлаа сайн хийгээрэй" гэчихээд явсан нь хэн хүний анхаарлын төвд оруулах нь тэр.

Бүхий л ажилчдын анхаарал Намжүүн дээр төвлөрөх ба чухам түүний хэн болохыг сонирхож ядна. Харин Намжүүний толгойд Жин түүнийг өөрийн найзаа гэж хэлсэн нь их л баяр баяслыг өгөх аж.

Хэдхэн үгнээс болж хөөрч догдлон бүхий л ядаргаагаа мартан нүүр дүүрэн инээмсэглэх хүн түүнээс өөр энэ хавьд үзэгдсэнгүй.

Сэтгэл санаа нь сайхан болоод ч тэр үү? Тэрээр гэртээ ирсэн даруйдаа унтаад өгөх нь тэр. Ямар ч элдэв муу бодол санаа зовинолгүй тайван унтах нь түүнд хичнээн ховор зүйл билээ дээ.

Гэтэл өөрийг нь эвгүй байдалд оруулдаг хүнээс болоод ингэж тайван байх нь хачирхалтай хэрэг шүү.

***

Нар шингэхийн алдад Намжүүн нойрноосоо сэрэх ба хоосон ходоодных нь хонхолзох дуу түүний хөмсөгийг атиралдуулахад хүргэв. Ганцаараа амьдрах түүнд хоол хийх сонирхол бол нэг их байхгүй. Гэсэн ч хаа нэг хийх түүний хувьд бол өнөөдөр лав хоол хийх өдөр нь биш.

Тиймээс тэрээр гадуур хооллохоор шийдэн том цамц өмдөө углан хар саравчтай малгайгаа өмсөн чихэвч зүүн орчноос өөрийгөө бүрэн тусгаарлаж буй аятай гадагш гарлаа.

Гадаа яг л түүний хүссэн шиг сайхан цаг агаартай байв. Шаргалтан улайж ядан жаргах нар хэтэрхий үзэсгэлэнтэй агаад бага багаар дэлхийн гэрэл гэгээг чангаан харанхуйг дуудах нь гунигтай ч юм шиг. Гэсэн ч өөр нэг газар гэрэл гэгээтэй золгон өглөөний илчийг мэдэрч байгаа гэхээр тийм ч гунигтай зүйл биш.

Тун удалгүй харанхуй нөмрөн замын хурц гэрлүүд асахад Намжүн өөрийн эрхгүй бодолд автав. Түүнд санаа амар жаргалтай байх мөч тун ховор. Энэ түүний айдастай ч мөн холбоотой зүйл. Хэт их баярлаад жаргалтай байгаад байвал хариуд нь түүнд том шаналал ирдэг учир тэр үүнийг нэг их хүсдэггүй. Байсхийгээл бодолд автаж гунигладаг нь одоо бараг дүрэм болсон уу гэлтэй.

Хэсэг явсаны эцэст өөрийн байнга орох дуртай жижигхэн ч амттай хоолыг түүнд өгөх хамгийн халуун дулаан газарт хүрэлцэн ирлээ. Эзэн нь ямар ч үед инээмсэглэн түүнийг угтдаг нь түүнд ямар их гэрэл гэгээг авчирдагийг тэр хүн мэдэхгүй л байх.

Мөн энэ удаад хамгийн хачирхалтай нь Намжүн энэ газарт өөр нэгнийг авчирхыг хүсэж байсан юм.

Мөн энэ удаад хамгийн хачирхалтай нь Намжүн энэ газарт өөр нэгнийг авчирхыг хүсэж байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: Happy birthday leadernim 💜

••Чамд хэлж амжаагүй үгс••Where stories live. Discover now