5

1.4K 218 29
                                    

Угаалтуурын тавцан тулан тольруу ширтэн өөрийгөө харахдаа Юүна бид хоёр хэдий ихрүүд ч тийм адилхан биш гэдгийг анзаарах шиг.. 

"Эрсдэлтэй тоглоомоор оролдож дуусахгүй нь ээ? Юүжонаа" хэмээн үгэлсээр утсаа харвал зурвас ирчихсэн байх бөгөөд ~Чи ирэхгүй бол бид дуусах нь~ гэсэн байв.

Ахх мэдээж шүүдээ.. ангиас гарахад Жокеруудын хонх дугарч байсан гэдгийг санан утсаа халаасандаа хийчихээд байж болох хамгийн хурднаараа өнөөх заалны урд ирэн хаалгаа хүчтэй түлхэн ортол тэд яг л намайг хүлээж байсан мэт чимээгүй жагсаад зогсчихсон бүгд надруу харцаа чиглүүлнэ.. Энэ мэдрэмж үнэхээр л үзэн ядмаар биш гэжүү?

"5 минут 35секунд 05 доль"

Чанёол бугуйндах цагаа харан чанга дуугаар ингэж хэлэх бөгөөд түүний хажууд байх залуу санаа алдан удаанаар надруу дөхөн ирнэ.. Энэ залуу харваас тэдний ахлагч нь бололтой харцаараа намайг аль хэдийн алах шиг л мэдрэмжийг өгч байлаа.

"Албаар анхаарлын төвд орох гээд байдаг юмуу?"

Тэр үнэхээр л залхсан мэт хөмсөгөө зангидан ууртай гэгч нь хоолойгоор асуухад нь сандарсандаа толгойгоо дохих хэрнээ үгүй гэх үгийг амнаасаа унагана..

Тэр залуу урт гэгч нь амьсгаа авснаа гараа халаасандаа хийн заалны голд очиж зогсоход нь л одоо л нэг юм санаа амран амьсгаа авч чадах юм шиг санагдаж байлаа. Түүний аура ч тоглоом биш юмаа? 

"Одооноос бүх зүйл 5 минут 35секунд 05 дольд хийгдэх болно" 

Тэр ингэж хэлэн гараа дээш өргөн алгаа ташихад Жокерууд хүзүүндээ тохсон багуудаа зүүх ба тэд бүгд ижилхэн хувцас өмсчихсөн байсан гэдэг нь одоо л анзаарагдах шиг. Хар  костюм болон цагаан өнгийн баг. 

"Хөөх үнэхээр догь юмаа" 

Эргэн тойронд минь байх боолууд тэдэнд чадуулж зугааг нь гаргаж байгаа гэдгээ мэдсээр байж ингэж амандаа бувтаналцах нь үнэхээр инээдтэй ч энэ удаад маргах зүйл алга.. Тэд үнэхээр догь харагдах бөгөөд яг л хүрч чадахгүй эрдэнэ шиг л гэрэлтэж байх нь тэр. эсвэл зүгээр л хар цагаан өнгөний хослол тэдэнд төгс зохицсон ч байж болох юм.

Хажууд минь зогсох өндөр гэгч нуруутай залуу надруу ойртсоноо "Одоо л жинхэнэ тоглоом эхлэж байх шиг байна тиймүү" хэмээн их л найрсагаар хэлэхэд нь зүгээр зогсоод байж чадалгүй толгой дохин инээмсэглэнэ.. Харин энэ үед хаанаас ч юм маш уянгалаг дуу гарах бөгөөд Жокерууд нэг нэгээрээ тайзнаасаа буун бидний дунд орох бөгөөд заалны хаалга онгойн тэдэнтэй адил хар хувцас цагаан баг зүүсэн хүмүүс заалаар дүүрэх нь тэр.. Тэд бүгд холилдон хэн нь жинхэнэ жокер вэ гэдгийг мэдэх ч хэцүү болж эхлэхэд нөгөө уянгалаг дуу зогсон том зурагтны дэлгэцэн дээр 5минутаас цаг доошлон явж эхлэх нь тэр.. Хүүхдүүд юу хийхээ мэдэлгүй бие биенлүүгээ гайхсаар харах бөгөөд тэд намайг хоцорсон болохоор ямар тоглоом гэдгийг ч мэдэхгүй эхлүүлсэн нь энэ байлаа.

JOKER IVWhere stories live. Discover now