Толины өмнө өөрийн хамгийн ихээр таалагддаг хар өнгийн даашинзаа өмсөн харвал ойрд ийм хувцас өмсөөгүй удсан болоод ч тэр үү нэг л эвгүй санагдана. Үдэшлэг гэж бодох төдийд л биеэ барих мэдрэмжнээсээ огтхон ч салж чадахгүй нь..
Юүжонаа! Би ирчихлээ гэх зурвас ирэхтэй зэрэгцэн гутлаа угалчихаад яарсаар хаалгаа онгойлговол Жэхён улаан хар хосолсон тансаг хослол өмсчихсөн намайг харснаа нүүр дүүрэн инээмсэглээд
"Хөөх. Үзэсгэлэнтэй харагдаж байнашд! Надтай явах хүн ийм байвал би ч хүмүүсийн доог болох юм байнадаа" хэмээн сандарч ядаж байгаа надаар тоглож эхлэв.. Магтаалд ч тэр дасаагүй болохоор эвгүй санагдах энэ мэдрэмжийг өнөөдөр давж гарч чадах болов уу?
Жэхён бодлогшрон зогсох надруу гараа сунган үл ялиг инээмсэглээд
"Явцгаах уу?"
Мэдээж үдэшлэгний цаг болчихсон болохоор бид түүний машинд суун зорисон газарлуугаа хөдөллөө. Замд Жэхён намайг сандарлаас гаргахын тулд хөгжилтэй юм ярих нь үнэхээр сэтгэлд амар... Түүншиг сайн хүнтэй дахиж таарна гэж байхгүй байх тиймүү?
Эцэст нь бид үдэшлэг болох газар ирмэгцээ л урт амьсгаа аван аль болох их зүйлд санаа зовохгүйг хичээж байтал Жэхён бугуйнаас минь барин дотогш орвол хүүхдүүд бүгд л их хөгжилдөж байгаа бололтой намайг ч тоох шинжгүй бүжиглэж дуулцгаах нь санаа бага зэрэг амраах шиг.
Жэхёны явсан газар бүрт араас нь чирэгдсээр явж байтал Чанёол Юүна хоёр том гэгч нь засчихсан ширээний ард суух бөгөөд цаанаасаа л энэ газар зөвхөн тусгай хүмүүст зориулагдсан гэсэн мэт л мэдрэмжийг өгнө. Таамаглаж байснаар минь энэ том тусгай ширээ Жокеруудынх байж таарах бөгөөд тэд суудлаа эзлэн хөгжилдөж эхлэж байгаа бололтой.
Тэднийг холгүйхэн харж зогсох өөрсдийгөө одоо л анзааран Жэхёныг татан явах гэтэл Бэкхён суудлаасаа боссоноо
"Өө Юүжон байх шив?"
Түүний ачаар бүх хүмүүсийн нүд над дээр тусах бөгөөд Чанёол надруу их л нухацтай ширтэн уруулаа хазлана.
Жэхён байдлыг гартаа авах шиг л тэдэнлүү ойртон үл ялиг бөхийн мэнд мэдэх бөгөөд би ч дуртай дургүй түүний хажууд очин зогстол Бэкхён ёжтой инээн түүнд хундага виски өгөн их л ёжилсон байртай
"Жэхёны хамтрагч юм биздээ?"
Жэхён намайг юу ч яриулалгүй түүний асуултанд хариулснаа хундагаа өргөн вискигээ уутал Чанёол ч чимээгүй байсангүй хөлөө ачин