Сургууль дээр өнгөрүүлж байгаа цаг хугацаа өмнө нь ийм хурдан өнгөрдөг байсныг ч анзаараагүй байж. Амьдралдаа анх удаа сургууль гэдэг зүйлд өдрийг өнгөрөөж байгаа болоод ч тэр үү нэг л эв хавгүй. Хэрвээ бүр анхнаасаа хэн нэгний төлөө өөрийнхөө бүх зүйлийг зориулаагүй байсан бол ямар байх байсан бол. Энэ Юүжон хэвээрээ байх болов уу? Эсвэл баг өмссөн Юүна шиг өсөх байсан болов уу...
Сүүлийн хичээл орж эхлэх гэж байтал Чанёол хаалга хүчтэй онгойлгон орж ирснээ надруу хуруугаараа заан
"Хөөе.. боол над дээр ирдээ?"
Багш хичээлээ орж байснаа түүнийг хармагцаа л чив чимээгүй болон надруу дохьсноо
"Юүна.. хурдан гарч үз" гэхэд нь итгэж ядан цүнхээ үүрсээр Чанёолын зүг алхаж байтал Чанёол бидэнлүү харах хүүхдүүдрүү ёжтой инээн
"Миний нүдрүү эгцэлж хардаг болчихож ээ?"
Түүнийг ингэж хэлмэгц бүгд дор бүрнээ хичээл хийж байгаа мэт дүр үзүүлэн доош тонгойход Чанёолын санаа амарч байгаа бололтой инээмсэглэн миний цүнхний үзүүрээс татан хурдан алхаж эхлэх бөгөөд түүнийг хэл дуугүй чимээгүй даган явсаар сургуулийн гадна байх машины өмнө ирмэгцээ л ойлгох шиг.
"Хэдхэн цаг үйлчлээд өгчих"
Тэр ингэж хэлмэгцээ машиныхаа хаалгыг онгойлгож өгөн өөрөө ямар нэг зүйлрүү яарч байгаа мэт гүйх нь холгүй суухад өөрийн эрхгүй л инээд хүрэн инээмсэглэсээр түүний машинд суун удалгүй бид холгүйхэн шөнийн цэнгээний газар орж ирмэгц Чанёол гадуур өмсөж байсан цамцаа тайлвал түүний биеийг бүхэлд нь барьсан бариу хар цамцтай байх бөгөөд түүнийг улам ихээр халуухан харагдуулж байлаа.
Хүмүүсийн нүд түүний биеэн дээр гүйхийг би байтугай Чанёол өөрөө ч мэдэж байгаа бололтой үсээ үе үе хойшлуулан уруулаа хазлана. Тэр хүнийг яаж ховсдохоо сайн мэддэг. Тэр нь л том асуудал.
Чанёол тайзнаас холгүйхэн том ширээний ард суумагцаа намайг хамт суухыг санал болгон хажуудах суудлаа тогшиход би ч суух эсэхдээ эргэлзэн зогсож байтал Чанёол босож ирэн бэлхүүсээр минь тэвэрснээ чихэнд минь
"Өнөөдөр сайн охин байвал шагнах болно шүү" гэхэд биеэр тог гүйх шиг л.. Ганцхан түүнээс л ийм мэдрэмж авдаг болохоор татгалзаж чадахгүй нь ойлгомжтой. Ямар ч сонголтгүйгээр түүний хажууд суун хундага вискиг нь аяглаж өгтөл Жокерууд ч нэг нэгээрээ ирэн ширээний ард цуглана. Тэд эхэндээ надруу хачин харцаар харж байсан ч тэдний ярианы сэдэв надруу хазайхад Чанёол хоолойгоо засан ёжтой инээгээд