Хичээлийн хонх дугарч байгаа болоод ч тэр үү хүүхдүүд гүйлдэн хичээлдээ хоцрохгүйн тулд бүхий л аргаа хэрэглэнэ. Мэдээж би гүйхээс илүү алхахыг илүүд үздэг учраас чихэвчнийхээ нэг талыг аван удаанаар алхаж байтал Жэхён хажуугаар хурдан зөрж гарснаа надруу харан араараа алхангаа
"Юүжон гуай! Үдэшлэгээс юу ч хэлэлгүй алга болно гэж тохироогүйдээ!"
Түүний жуумалзахыг хармагцаа л өөрийн эрхгүй инээд хүрэн хачин царай гаргасаар
"Юүнаг хулгайлж авч гарч байсныг чинь хараагүй гэж бодоо юу?" Гэтэл тэр хоолойгоо засан
"Угаалгын өрөөнд орох гэж хэр удсаныг минь тэгвэл мэдэх үү?"
Түүний асуултанд паникдан хоолойгоо засан өөр тийш харах үед бид хоёулаа өөрсдийгөө шоолон инээлдэнэ. Хэдий бид хичээлээсээ хоцорч байснаа мэдэж байсан энэ мөчийг үгүй хийж болохгүй тийм биз?
Хичээлээс хоцорсон ч хоёулаа хоцорсон болохоор цаанаа л санаа амар бид хичээл орох багшийн хажуугаар чимээгүй гэгч нь зөрөн суудалдаа суув уу үгүй юу чанга гэгч нь хонх дугарах бөгөөд бүгд л энэ хонх юуг илтгэж байгааг маш сайн мэдэх шиг!
Багш хүртэл зааж байсан хичээлээ болин суудалдаа суух бөгөөд хүүхдүүд бүгд л Жокерын заалд орж ирэн жагсаж эхлэхэд тэд аль хэдийн байрлалаа эзэлчихсэн биднийг хүлээж байсан бололтой урдаа хөзрүүд өрөөд тавьчихсан байх нь тэр.. Чөтгөр гэж! Энэ тоглоом хэзээ ч дуусахгүй бололтой. Тэд хүүхдүүдийг нэг нэгээр нь урдаа зогсоон хөзөр сугалуулсаар! Тэд дүрмэндээ дахиад л өөрчлөлт оруулчихсан бололтой гэх хүүхдүүдийн хов жив чихэнд минь сонсогдоно. Тэгэхээр тэд эрдэмтэд шиг л шинэ зүйлсийг сэддэг байхнээ?
Энэ үед хажууд минь Жунины найз охин ирээд зогсчихсон байх бөгөөд надруу үл ялиг даллан инээмсэглэснээ тэдний урд очин хөзрөө сугалсны дараа миний ээлж ирэн урт амьсгаа авсаар тэдний өмнө очвол Чанёол голд зогсчихсон эгнүүлээд тавьсан бүх хөзрүүдээсээ нэгийг сонгохыг хүснэ.
"Дахиж сугална гэсэн зүйл байхгүй болохоор өөртөө л найдаж дээ"
Чанёол ёжтой инээн ингэж хэлснээ гараа ширээн дээр тулах үедээ захаасаа хоёрт байх хөзрийг заагаад байгаа бололтой хуруугаа түүний зүг хөдөлгөж эхлэв. Би ч түүнийг анзааран Чанёолруу харвал тэр юу ч болоогүй юм шиг надруу инээмсэглэхэд нь түүнд дахиад итгээд үзье гэж бодсондоо түүний хөзрийг аван халаасандаа хийвэл тэр ч их баяртай байгаа бололтой инээдээ тэвчиж ядан өөр тийш харна.