16

1.6K 211 18
                                    

"Пак Чанёол. Би чамд хайртай"

Урд минь үсээ хоёр боочихсон хэрнээ богино банзал өмсчихсөн эмэгтэй хайраа илчлэн зогсох нь үнэхээр инээдтэй. Энэ сургуульд зугаа цэнгэл, бэлэн эмэгтэйчүүдээс авхуулаад тоглоом хүртэл зохион байгуулах нь яг л миний хүссэн амьдрал байсан ч хэн нэгэн чин сэтгэлээсээ надад хандах нь үнэхээр дотор муухай оргиулам.

"Тэгээд чи юу хийж өгч чадах юмбэдээ?"

Тэр хөлөө ачин түүнлүү ёжилон харах надаас огтхон ч айлгүй урд минь сөхрөн сууснаа гутлын дутуу үдэгдсэн үдээсийг чангалж өгснөө намайг үнэхээр л хүсэж байгаа нүдээр харан

"Чиний төлөө хэн ч байж чадна. Эзэнтээн" гэхэд нь түүний эрүүг хөлөөрөө тулан инээмсэглээд

"Үзээд алд л даа"

Ингэж л бидний новшийн галзуу харилцаа эхэлсэн. Өмнө нь миний өмнө ийм хэмжээний том дугарах хүнтэй таарч байгаагүй болоод ч тэр үү Юүна гэх эмэгтэй сэтгэлийг минь хангалттай хөгжөөж чадаж байлаа. Энэ л байхад хангалттай. Хайр сэтгэл хэрэггүй. Зөвхөн секс зугаацал байхад л бид хангалттай.

Энэ маягаараа аль хэдийн 3 сар өнгөрсөн ч эцэст нь Жэхён гэх залуу түүнтэй хамт шөнийн цэнгээний газар их л хөгжилдөн суух бөгөөд би түүнийг тоохыг хүсээгүй ч өөрийн эрхгүй л харцыг минь татна.

Хундага дарсаа уруулдаа хүргэж ядан Юүнагын зүг харвал тэр Жэхёны өвөр дээр гараад суучихсан түүний хүзүүн дээр вино асган долооход өөрийн эрхгүй л инээд минь хүрэн тэднийг сонжин харна.

Надад хүртээлгүй зүйлд анхаарлаа хандуулах дургүй болоод ч тэр үү тэднийг ч мартах дөхөн хажууд ирж наалдах эмэгтэйг бүжгийн талбайд авчран мансуурлын ирмэгт ирсэн мэт бүх зүйл дээд цэгтээ мэдрэгдэн их л хөгжилдөж байгаагаа өөрийн эрхгүй мэдрэнэ. Чанёолын амьдралд энэ байхад л хангалттай!

Цүнхээ үүрсээр үсээ янзлан сургуулийн коридороор алхан шараа яаж тайлах талаар бодон хоёр тийш сажилж байтал Юүна урд минь ирснээ хацарлуу алгадан хэзээ мөдгүй уйлах гэж байгаа мэт царай гаргасаар

"Яагаад намайг хардахгүй байгаа юм? Яагаад миний төлөө юу ч хийхгүй байгаа юм!"

Охидуудын энэ зан л хөгийн санагддаг. Бүх зүйлийн анхаарлын төвд байхыг хүсдэг энэ зан! Үнэхээр дотор муухайруулмаар.

"Яах гэж тэгэх юм?" Гэтэл тэр дахин надруу гараа далайхад нь бугуйнаас нь барьснаа хананд шахан жуумалзаад

JOKER IVWhere stories live. Discover now