Тэр яаж мэдсэн юмбол? Өчигдөрхөнийг хүртэл тэр мэдсэн гэх ямар ч шинжгүй байсан юмсан.. Гэтэл хар дарсан зүүд биелэв үү гэлтэй түүний надруу хөмсөгөө өргөн жуумалзаж байгаа нь энэ бүхэн үнэн гэдгийг батлах хангалттай том нотолгоо болон үлдэж байх шиг.
Ийм зүйл болно гэж төсөөлж байгаагүй болоод ч тэр үү ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй чимээгүй түүнрүү ширтэнэ.. Харин тэр заалны голд очин
"Бүгд нүднээс алга бол. Юүнагаас бусад нь" гэтэл тэд үг дуугүй түүний хэлснээр заалыг орхин гарсаар эцэст нь бид хоёр л бие биерүүгээ харсаар үлдэнэ. Ахх үнэхээр.. яах ёстой юмболоо?
Чанёол сандал дээр суун хөлөө ачин надруу дохьсноо
"Үнэхээр намайг хуурна гэж бодсон юму?"
Түүний хоолой ийм баргил гэдгийг би бараг л анзаараагүй өдий хүрсэн гэвэл инээдтэй ч.. Өмнө нь түүний ийм ууртай байгааг харж байгаагүй болохоор шинэлэг санагдаж байх шив.
"Би.." гэтэл тэр хуруугаа уруул дээрээ тавьснаа нүдээ анин толгойгоо сэгсэрснээ
"Юүна намайг юу ч үгүй болгох төлөвлөгөө нь бүтэхгүй болонгуут чамайг наашаа явуулсан юм байна тиймүү?"
"Үгүй ээ үнэндээ"
Тэр тайлбар хэлэхийг минь сонсохыг хүсэхгүй байгаа бололтой сандлаасаа босон хоёр тийш алхаж байснаа
"Гэхдээ харамсалтай нь би эхний өдрөөс л чамайг өөр хүн гэж мэдсэн"
Тэр энэ үгээ хэлэхдээ их л ёжилсон байртай хэлэх бөгөөд надруу бага зэрэг ойртон хүзүүнд минь гараа удаан бас шүргэх төдийд хүргэн
"Үнэхээр дуураймаар байсан бол шивээсийг нь ч дуурайх хэрэгтэй байж"
Баларчээ... Үнэхээр л Юүна хүзүүндээ сарнайн жижиг шивээстэй гэдгийг олон зүйлээс болж мартчихаж.. Чанёол ийм жижиг зүйлийг нь хүртэл сайн мэддэгийг бодвол тэр харагдаж байгаагаасаа илүү гярхай бололтой.
"Хамгийн инээдтэй нь юу гээч?"
Тэр чихрүү минь бага зэрэг ойртохын тулд доош тонгойсноо "Энэ үнэнг ганцхан би л мэдэж байгаа" гэснээ толгойг минь илчихээд инээмсэглэсээр хажуугаар зөрөн гарна. Түүний энэ үг ямар утгатайг би маш сайн ойлгож байна. Чи миний гарт байгаа шүү гэж байгаа мэт л... Нэг л алдаа гаргавал тэр намайг өлхөн дэвсэлж чадна гэдгээ мэдрүүлэх шиг. Хар дарсан зүүд биелдэггүй гэж боддог байсан юмсан? Үгүй байждээ?