13

1.4K 200 12
                                    

Чанёол цүнхтэй эдлэлүүдээ бүгдийг нь ширээн дээр гаргаж тавьснаа

"Одоо сэтгэл чинь ханаж байна уу?" Хэмээн Сэүнрүү дохьтол тэр ч дуртай байгаа бололтой толгой дохин

"Надаас луйвардсан бүгдийг нь авчихсан болохоор санаа амарлаа"

Жунин энэ мөчийг хүлээж байсан мэт ширээн дээр маш том виски гаргаж тавьснаа

"Тэгвэл баяраа тэмдэглэх хэрэгтэй биздээ?" Хэмээн инээхэд нь хэн ч түүнийг эсэргүүцэж чадалгүй хундагаа өргөнө.. Тэд сургууль дээр хүүхдүүдийг дээрлэхэж зугаагаа гаргадаг хүмүүс хэдий ч бие биетэйгээ халуун дулаанаар харьцдаг нь үнэхээр өвөрмөц биш гэжүү?

Чанёол намайг явж болно гэж хэлээгүй болохоор мэдээж өөрийнхөө дураар явах эсэхдээ эргэлзэн тэднээс хол байх буйдан дээр суун тэднийг дуусахыг хүлээсээр. Маргааш ядаж амралтын өдөр болохоор баярлах хэрэгтэй байх.. Үгүй бол аль хэдийн нөгөө ертөнцөд хөлөө тавьчихна биз.

Цаг явсаар 12 өнгөрч байхад Чанёол хүрмээ өмссөөр миний сууж байгаа өрөөнд орж ирснээ залхсан мэт царай гарган

"Юу вэ? Яагаад яваагүй юм!"

Тэр хөмсөгөө зангидсаар хажуугаар зөрөн гарахад нь чимээгүй гэгч нь алхсаар түүний араас гарвал Чанёол эхэндээ намайг тоох сөхөөгүй алхаж байснаа эргэж харан араас нь чимээгүй даган алхах намайг хананд шахан

"Бид тийм ч дотно биш юмсан? Дотно юмшиг аашлахаа больж болох уу? Ким Юүна"

Тэр ууртай гэгч нь надруу ширтэхэд нь би юу ч хэлсэнгүй.. Эзнийхээ зөвшөөрөлгүй ярьж болохгүй гэж хэн хэллээ дээ?

"Яасан? Одоо хэлгүй дүрд тоглож намайг унагаах гээюу?" Гэснээ хүзүүг минь боох хэдий ч тийм ч хүчтэй санагдсангүй..

Тэрний царайнаас сайн харвал Юүнаг үзэн яддаг гэдэг нь согтуу байх үед нь үнэхээр сайн мэдэгдэх шиг. Юүна Чанёолд яг юу хийчихсэн болоод тэр түүнийг үзэн яддагыг нь мэдэхгүй нь...

Чанёол хүзүүн дээр байх гараа аван ард минь тулаатай байх төмөр ханыг гараараа хүчтэй цохин

"Чаддаг юм бол дахиад намайг унагаах гээд үз л дээ" хэмээн ёжтой инээсээр надаас холдоход түүний хөл гуйван арай гэж л хөл дээрээ тогтож байгаа нь харагдана. 

Согтчихсон байж бас янзтай харагдах гэж хичээж байгаа тэр үнэхээр инээдтэй. Гэсэн ч бидний анх уулзаж байсан тэр өдрийг бодвол бид тийм ч муу харилцаатай гэж бодохгүй байна. Хэдий тэр намайг үзэн ядаж би түүнд дургүй ч Юүжоны хувьд тэр надад ямар ч гэм хийгээгүй гэдэг нь тодорхой.

JOKER IVWhere stories live. Discover now