4

1.8K 231 31
                                    

Энэ ойлгомжгүй хэрнээ утгагүй санагдах тоглоомын өчүүхэн гаргалгааг олсон хэрнээ дахиад л алдчихлаа. Жокер гэх энэ тоглоом хүмүүсийн зүрх сэтгэл мэдрэмжээр нааддаг нь эргэлзээгүй. Зөвхөн цэвэр аз гэх утгатай хэдий ч аль хэдийн Жокерууд бусдыг эзэмдэж өөрсдийн хаант засаглалаа тогтоочихсон мэт л..

"Ахх Юүжон минь дээ.. Юу л хийгээд байна даа" гэсээр цонхоор тусах нарны туяа улам тодрон дээшилж байхыг харан санаа алдана. Аль хэдийн нар мандчихажээ? Шөнөжин энэ талаар бодсон хэрнээ л одоо болтол болоод байгаа зүйлтэй эвлэрч чадахгүй нь.. Инээдтэй нь ийм нөхцөлд оруулсан ганц зүйл нь эгчийгээ асуудалд орвол чи хамгаалж өгөөрэй гэсэн тэнэг амлалтаас л болж.. Багаасаа л Юүна гэх азгүй эгчийнхээ хамгаалагч нь болж байна гэж боддог байсан ч үнэндээ азгүй амьтан нь би байсан бололтой. Үүнийг гадарлаж байсан ч үнэн гэдэгт нь хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байсан байх.

Сэрүүлэг дээд өрөөнөөс чанга гэгч нь дугарахад явах эсэхдээ эргэлзэн буйдангаасаа бослоо. Магадгүй зүгээр л энэ өгөгдөж байгаа хувь тавилантайгаа эвлэрээд явах хэрэгтэй байх. Зүгээр л эврэлцгээе.

Цүнхээ үүрэн ширээн дээрх бүх бичиг баримтыг халаасалчихаад түүний сургууль руу удаанаар алхана. Цагаа харвал хичээл ороход хэтэрхий эрт ирчихсэн байх бөгөөд сургуулийн барааг ширтэн урт амьсгаа авна. Энгэрт минь тодоос тод гэрэлтэх энэ боол үнэхээр л наранд улам тод гялтганаж байх шив.

"Хөөе азгүй амьтан минь" гэх дуу гарсны дараа нуруунд нэг зүйл цохигдон цамц дээрээсээ норж байгааг мэдрэв. Хүзүүгээ барин эргэж харвал өчигдрийн охид гартаа сүү барьчихсан инээмсэглэн надруу нэг далласнаа амандаа бувтнаж байлаа. Тэнэг амьтад.

"Хичээл арай эхлээгүй байхад ингэж болж байгаа юму?" гэтэл тэд бие биерүүгээ харснаа чанга гэгч нь инээн надруу ойртон алхав.

"Чи намайг ямар ч үед дээрлэхдэг байсан биздээ? Тэр бүхэн чинь юуны тулд гэдгийг би дахиад сануулаад өгөх үү?" гэснээ хажууд байх охидуудруугаа дохин тэд ч яг л эзнээ дуулгавартай сонсож байгаа ноход шиг л гарнаас минь татан хөлрүү цохьсноо түүний өмнө сөхрүүлэх нь тэр. Энэ яваа насандаа хүний өмнө өвдөг сөхөрнө гэж бодож байгаагүй юмсан. Хэтэрхий амархан байлаа тиймүү?

Тэр охин гартаа сүүгээ барьсаар надаас хэдхэн метрийн зайд ирж зогсоод

"Зүгээр л нэг азгүй өнчин хайраас чинь болсон биздээ?" гэснээ гарт байгаа сүүгээ дээш өргөхөд нь л түүнийг над дээр асгах гэж байгааг нь мэдэн нөгөө охидуудаас гараа хүчтэй гэгч нь татаж аван гол дүрд тоглоод байсан охины гарыг мушгин ард нь гараад гарт нь байх сүүг толгойруу нь инээсээр асгав..

JOKER IVWhere stories live. Discover now