Хамгийн инээдтэй нь юу гээч? Юүнаг би хамгийн сайн мэддэг хүн гэж боддог байлаа. Ихрүүд л юм хойно бид адилхан байх боломж маш их гэж итгэдэг байж. Харин түүний оронд хэдхэн цаг болж үзэх энэ мөчид би маш том эндүүрч явснаа ойлгож байх шиг. Тэр миний төсөөлж байснаас илүү асуудалтай бас ээдрээтэй орчингоор хүрээлүүлж байсан байна. Үргэлж түүнийг хамгаалж дэмжихийг оролддог байсан ч энэ нөхцөлд түүнд миний тусламж биш түүний тусламж надад хэрэгтэй мэт л хүчирхэг нэгэн байжээ? Жүжигчин гэдэг нь..
Юүнагын хайртай гэх энэучир битүүлэг залуу харахад л их зантай бусдыг өөрийнхөө дураар байлгах гэсэнгээд л ёстой л нөгөө есөн шид нь бүрдчихсэн хүн шиг санагдана. Муу залуучуудадтатагддаг гэдэг үг ч оргүй биш бололтой.
Хэдий бид ихэрүүд ч гэсэн адилхан сонирхолтой биш л юм байна..
Түүнрүү очих эсэхдээ эргэлзэн хий дэмий л цонхруу ширтэн зогсож байтал Юүнагын найз мөрнөөс барин инээмсэглээд
"Хэра Жунины найз охин болохоор сэхчихсэн биз. Бидний өмнө өвдөг сөхөрдөг байснаа ч мартаа байлгүй" хэмээн бохь зажилангаа хээв нэг хэлэн надруу ширтэхэд нь би түүний нүдрүү хараад
"Би үнэхээр тийм хөгийн муу охин байсан юму" гэтэл түүний нүд нь бага зэрэг томрон чихрүү ойртсоноо
"Чи бол миний мэдэх хамгийн галзуу новш" гэснээ чанга чанга инээн намайг ангируу түлхэх нь тэр.. Юүнатай харьж байгаад тооцоо бодох хэрэгтэй бололтой тиймүү...
Чимээгүй хичээл хийн суух Хэра надруу нэг харснаа жуумалзан
"Би чамд хэлсэншдээ Чанёол надад сайн биш гэж"
Түүний энгэрийн халаасанд байх хөзрийн үзүүрээс цэцэг цухуйх ч хатан эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ мэдээж энд ирээд удаагүй ч Чанёол гэдэг хүн нь яаж хүнээр зугаацаж чадахыг нь мэдэх учраас итгэхээс өөр сонголтгүй. Цаг ч дуусч байхад..
"Чиний хэлснээр чи Жокерын найз охин болохоор зүгээр л хөзрөө надад өгчихвөл яаж байна?"
Тэр надруу харснаа үл ялиг инээмсэглэн ойртонгоо алгаа ташин
"Яасан? Чи бас тийм болохыг хүсэж байна уу?"
Түүнийг надад ойртсон байгаа дээр нь гарнаас нь татан самбар хүчтэй мөргүүлээд энгэрт байх хөзрийг нь халааслан өөрийнхөө хөзрийг түүний нүүрлүү шидчихээд
"Чи ч ялгаагүй юм байна" гэсээр түүнийг орхин гарлаа. Санасныг бодоход амархан авчихсан болоод ч тэр үү эсвэл бодсоноос илүү зөөлхөн даваад гарчихсан болооод ч тэр үү сэтгэл амрана... Ахх.. шалтгаангүй хэн нэгнийг хананд шахаж муухай үг хэлнэ гэж бодож ч байсангүй... Юүжон минь дээ.. Чи ч дүрдээ сайн орж байхшивдээ.
