20

1.6K 211 20
                                    

"Одоо уйлах гээгүй юм байгаа биздээ?"

Уруулаа хазлан нүдээ анин зогсох урд минь Бэкхён халааснаасаа тамхи гаргаж ирэн асаах бөгөөд би ч мөдгүй уйлах гээд байгаа нулимсаа аль болох цаашаа залгихыг хичээнэ.

"Ахх Чанёол муу золигт хэлсэн юмсан. Хоёр туулай хөөгөөд хэрэггүй гэж" гэснээ тамхиа сорон гартаа барьснаа надруу сунгахад нь би ч толгой сэгсрэн түүнээс харцаа үл салгана.

Тэр хажууд минь сууснаа юу ч болоогүй мэт

"Чамайг Юүна биш гэдгийг мэднэ. Гадны хүн гуай. Тэгээд Чанёол Юүна хоёрын харилцааг мэднэ биздээ?"

Мэдээж би тэдний талаар мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна.. Гэхдээ Бэкхён яаж миний талаар мэдсэнийг мэдэхгүй ч энэ нөхцөлд түүн шиг хүн надтай ингээд яриад сууж байна гэдэг үнэхээр сонирхолтой.

"За тэгвэл эрт урьдын цагт"

Тэр ингэж хэлэн Чанёол Юүна хоёр ямар харилцаатай байсан, Чанёол юу туулж ирсэн гээд бүх зүйлийг нэг нэгэнгүй хэлж өгөх бөгөөд сүүлд нь надруу харснаа ёжтой инээгээд

"Чанёол новш чинь.. чамтай учраад өөр болсноо өөр хүнтэй андуураад байгаа биз. Азгүй амьтан төөрөлдчихсөн байгаа юм"

Тэр ингэж хэлэн өмдөө гөвснөө угаалгын өрөөнөөс гарах гэж байгаа бололтой хаалгаруу чиглэхэд нь хоолойгоо засан

"Яагаад надад энэ бүхнийг хэлж өгөөд байгаа юм?"

Бэкхён надруу харснаа уруулаа жимийлгэн

"Яагаад гэвэл би хараал идсэн Юүнад дургүй" гэснээ гараа даллан хаалга хүчтэй савах бөгөөд одоо л нэг юм юу болж өнгөрсөн гээд бүх зүйлийг бага багаар ойлгох шиг.. Тиймдээ. Анхнаасаа л хэн нэгний сүүдэр шиг амьдарсан. Тийм байж хэн нэгний амьдралд өөрийгөө орно гэж боддог! Би ч үнэхээр тэнэг биш гэжүү? Аль хэдийн Юүна бүх тоглоомонд ялчихсан байтал... Өөрийгөө ганц удаа бүх зүйлийн гол дүр гэж бодож байсан би ч.. үнэхээр тэнэг биш гэжүү?

Тэр газраас аль болох хурднаараа гаран урт гэгч нь амьсгаа аван утсаа гаргаж ирвэл ээж яг л цагаа олж залгаж байгаа харагдав.

"За?"

Утасаа аваад удаагүй байхад ээжийн чанга орилон инээх нь дахиад л намайг хэн бэ гэдгийг дахин сануулах шиг.

"Юүна яаа! Төрсөн өдрийн мэнд! Бяцхан охиндоо төрсөн өдрийн мэнд!~"

Тэр чин сэтгэлээсээ надад дуу зориулж дуулж байгааг бодвол цаг аль хэдийн 12 өнгөрчихсөн нь мэдээж. Энэ бүх зүйлээс болж өөрийнхөө ганц л баярыг мартах дөхөж.

JOKER IVWhere stories live. Discover now