11

1.3K 199 10
                                    

Утсаа гаргаж ирэн цагаа харвал надад 4 минут байна. Мэдээж түлхүүр олоход тийм ч хангалттай хугацаа биш ч бас болохгүй зүйл гэж байхгүй биз. Сургуулийн коридороор алхан Жокеруудыг хайж байтал азаар Жунин багшийн ширээг дэрлээд хэвтэж байгаа харагдав.. Үл ялиг итгэл төрөн түүний байгаа анги руу орох гэтэл түүний найз охин инээсээр Жунины хажууд очин чимээгүй унтах түүнийг ширтэн суух нь тэр..

Тэд үнэхээр хоорондоо тохирсон биш гэжүү? Хэрвээ би Жунин байсан бол түүнд дурлаж тэр байсан бол Жунинд дурлах байсан биз. Тэдний мөчийг үгүй хийхийг хүсээгүй болохоор чимээгүй гэгч нь цааш алхаж байгаад цагаа харвал 2 минут үлдчихэж.. Явсаар багш нарын өрөөнд орж иртэл Чанёол цонхруу харан зогсож байснаа намайг хармагцаа харц нь өөрчлөгдөн

"Одоо болтол олоогүй байх шивдээ?"

"Олсон ч... авч чадахгүй нь" хэмээн сул хэлсэн хэдий ч Чанёол сонсчихсон бололтой надруу хачин гэгч нь харж байснаа толгойгоо сэгсрэн

"Чиний биед сахиусан тэнгэр шүглэчихээгүй биз"

Түүний үгийг үл тоон утсаа оролдон өчигдөр түүний надруу шилжүүлсэн мөнгийг буцааж шилжүүлэхийн тулд утсаа барьсаар түүнрүү сунгаад

"Дансаа хий. Би хүнээс мөнгө авах дургүй" гэтэл тэр чанга гэгч нь инээж байснаа үсээ хойш самнан

"Ийм үед ийм л зүйл бодогдож байна уу?"

"Үхсэн ч чамд өргүй үхнэ" гэтэл тэр инээж байснаа болин төв царай гаргасаар надруу дөхөн утсыг минь булааж авснаа хажуу тийш шидэн

"Хуучны чи дээр байж"

Мэдээж.. Хүн бүрийн хэлээд байгаа тэр Юүнагын дүрийг гаргахад надад үнэхээр хэцүү байх нь тодорхой. Түүнийг иртэл... түүнийг иртэл л тэсэх хэрэгтэй ч иймхэн даалгавар биелүүлж чадахгүй байгаа өөрийгөө зүхнэ. Юүжон чи ч...

Энэ үед чанга дуу гаран хүзүүнд байх зүйл дахин чангартал энэ удаагынх тоглоом биш бололтой хий ханиалган амьсгалхад төвөгтэй болж байлаа.

Чанёол намайг сайтар гэгч нь ширтэж байснаа халаасаа ухан бүх түлхүүрийг гаргаж ирэн надад харуулах бөгөөд би хий дэмий л хүзүүгээ барин түүнрүү ширтэнэ.

"Хэрвээ чи миний хэлсэн бүгдийг хийнэ гэвэл би чамайг суллая"

Ха! Мөрөөднө биз.. Кино зохиол дээр л охидууд ийм тэнэг нөхцөлийг хүлээн зөвшөөрдөг байх!

"Жокер болохоор бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээр хийж болно гэж бодоо юу?" Хэмээн амьсгаатсаар зөөлөн шивнэтэл тэр хөмсөгөө өргөн ёжтой инээснээ

JOKER IVWhere stories live. Discover now