Энэ газраас л гарчихвал Юүна байх шаардлагагүй болно. Ийм л амархан гэж бодож байсан ч хаалганы хажууд толгойгоо тулан зогсох залуу өөрийн эрхгүй л харц булаана... Жэхён гартаа барих тамхиа нүднийхээ өмнө авчран ширтэж байснаа инээмсэглэхэд нь жижигхэн улаан гэрэлд түүний царай бүдэг гэрэлтэнэ...
"Юүна ч үнэхээр азтай юмаа? Ийм хүнтэй үерхсэн байдаг?" Хэмээн амандаа бувтнасаар толгойгоо сэгсрэн тэндээс холдож амжаагүй байтал утас чимээгүй орчинг эвдэн чанга гэгч нь дугарна.. чөтгөр гэж...
Эвгүй байдалд орсноо мэдэж байгаа болохоор эргэж харалгүй утсаа халааснаасаа гаргаж ирвэл Юүна.. чөтгөрийг дурсахаар гэдэг байхаа?
Ногоон товчыг даран чихэндээ утсаа наатал тэр мэндийн зөрүүгүй
"Хөөе Ким Юүжон! Битгий миний янзыг үзээд байгаарай!"
-"Одоо бүр ингэж ярьдаг болооюу?" Гэтэл тэр их л ууртай байгаа бололтой
"Намайг очтол миний дүрд аятайхан тоглочихож чадахгүй нь уу? Юүна үхсэн гэж бичдэг чинь яаж байгаа юм!"
Аан.. тэр пост аль хэдийн харчихаж ээ? Тэр үнэхээр тагнуул болвол таарна...
"Би залхаж байна. Дахиж энэ новшийг чинь хийж чадахгүй нь" гэтэл тэр чанга гэгч нь орилсноо хүнд хүнд амьсгалан өөрийгөө тайвшруулахыг оролдоно..
" Хэрвээ Юүжон.. миний хэлснээр хийхгүй бол ээжид муу юм ч тохиолдож магадгүй шүү"
Түүний хоолой хүйтэн бас хөндий сонсогдоно.. тэр яг юугаа сэдээд байгааг нь ч ойлгохгүй юм.. Миний мэдэх Юүна аль хэдийн сэтгэлд минь үхчихсэн байхад..
"Чи ч үнэхээр галзуу юм байна" гэтэл тэр үл ялиг инээх шиг болсноо
"Магтаал гээд бодчихоё. Намайг очтол надшиг байгаад өг" гэснээ утсаа таслах нь тэр..Үнэхээр хэлэх үг олдохгүй нь.Нүдээ анин урт гэгч нь амьсгаа авч байтал утсанд зурвас ирэх бөгөөд харвал Чанёолоос 20сая вон дансанд шилжээд ороод ирэх нь тэр.. Юу вэ?
Гайхсаар эргэж харвал Жэхён яг л нөгөө байрлалдаа надруу ширтээд зогсож байх бөгөөд Юүнагаас болоод түүнийг мартчихаж... Инээдтэй юм!
Түүнрүү эв хавгүй худлаа инээсээр өнөөх дуу чимээ шуугисан газар буцан орон Чанёолыг хайж эхлэв.. Үнэхээр жирийн амьдралдаа шууд л шилжинэ гэж байхгүй бололтой... Уруулаа хазалсаар хүмүүсийн дундуур сүлжин явсаар эцэст нь буланд тэр хана налан зогсож байх бөгөөд би ч алхаагаа хурдлуулан түүний урд ирмэгцээ утсаа харуулан