Нарны хурц гэрэлд дасаж ядан нүдээ анивчиж байтал урт хуруунууд нүдэн дээр тусах гэрлийг хааж өгөхөд инээмсэглэхээс өөр юу хийнэ гэж.. Чанёол машинаа сургуулийн гадна байрлуулчихсан намайг сэрэхийг хүлээж байсан мэт л..
"Өглөөний мэнд" гэх түүний хоолойг одоо хүртэл сонсож байгаадаа итгэж үл чадна. Магадгүй энэ бүхнийг хүртэх ёсгүй хүн ч юм билүү?
"Би тэмцээнээ орж бэлдэх хэрэгтэй байх" гэсээр тэр надруу бага зэрэг ойртон нүдээ анин духан дээр удаан бас зөөлхөнөөр үнссээр машинаасаа түрүүлж буух бөгөөд цонхруугаа харан надруж даллан инээж байгаа нь яг л өөр хүн шиг. Анх түүнийг их зантай, бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээрээ байлгахыг хүсдэг эрх залуу л гэж боддог байсан ч түүнтэй улам дотно болох бүрт түүнийг миний тодорхойлж байснаас илүү өөр гэдгийг ойлгох шиг. Давхар стандарттай гэдэг нь энэ үү?
Машинаас хүнд харагдахгүйн тулд хурдан гэгч нь буун гүйх нь шахам сургуулийн хаалгаар орон ангидаа орж ирэн суулаа. Өнөөдөр яагаад ч юм хүүхдүүд надад анхаарлаа хандуулахыг ч хүсэхгүй байгаа бололтой надруу харцаа ч чиглүүлэхгүй байгаа нь үнэхээр хачин.
Энэ үед утсанд зурвас ирэх бөгөөд гайхсаар харвал Чанёол
Өнөөдрийн даалгавар багшийн өгзөгийг өшиглөх. Миний хэлснээр л явна шүү
Арын хаалга гэж үүнийг л хэлэх байх. Цаанаасаа л инээд хүрэн нүүрээ дарсаар ширээгээ дэрлэн өчигдөр болсон зүйл болон энэ зурвас гээд бүх зүйлийг нэгтгэж бодох гэсэн ч ичиж догдлохоос өөр зүйл бодогдохгүй нь... Баларчдээ.. Үнэхээр энэ хүнд дэндүү сайн болчихсон бололтой.
Сургуулийн завсарлагаан болох цагт Жокеруудын хонх ч мөн адил хангинахад азгүй гэх тодотголтой хүүхдүүд заалруу дуртай дургүй хөлөө чирэн орцгооно. Энэ удаа яагаад ч юм өөр мэдрэмж.. Аргагүй биз! Хэрэг бишдвэл ард зогсох хүн байгаа гэж бодох төдийд л.. санаа минь амарч байна!
"Хөөх та нар чинь үнэхээр сайхан амарсан царайтай байх чинь вэ?"
Бэкхён гараа хойноо барин бидний дундуур явах бөгөөд их л нухацтай харц шидлэнэ.. Тэр явсаар урд минь ирж зогссоноо
"Би үнэхээр их уйдаад байгаа болохоор жоохон хөгжилдөцгөөх үү?" Гэсээр халаасаа ухан утсаа гаргаж ирснээ том дэлгэцэн дээр бичлэг тоглуулж эхлэх бөгөөд манай сургуулийн зүс таних багш сурагч охиныг идэх шахам үнсэж байгаа бичлэг.. Ахх чөтгөр гэж! Тэдний ёжтой инээд ёжтой царай нь үнэхээр жихүүдэс хүргэм биш гэжүү? Тэд яаж ийм зүйлийг олдгыг мэдэхгүй ч... Үнэхээр!